Thursday, June 18, 2009

Матай 10:16

Өнгөрсөн долоо хоногт мөн адил энэ ишлэлээс хэрхэн могой шиг ухаантай байхыг суралцсан бол өнөөдөр могой шиг ухаантай мөртлөө хэрхэн тагтаа шиг ариун байхыг суралцах болно.

Ертөнцийн Эзэн биднийг яг могой шиг байхыг хүсээд зогсохгүй бас тагтаа шиг байхыг хүссэн.

Их Эзэн биднийг ухаалаг бай гэснээс биш зальтай бай гэж хэлээгүй.

- Филипой 2:15

Энгийнээр хэлэхийн бол энэ аймшгийн завхарсан, гэмд баригдсан нийгэм дунд Есүсийн хэлсэн үгээр бол сүрэг чонон дунд гэмгүй ариун бай гэдгийг сануулж байна.

Тэгээд зогсохгүй тэдний дунд тэнгэрийн "од" мэт гэрэлт гэж хэлсэн.

- Ром 16:19

Сайн зүйлд маш сайн бай. Бузар мууд гэмгүй бай. Гэмгүй ариун хүнтэй Ертөнцийн Эзэний бүх зүйл хамт байдаг. Ариун байна гэдэг нь хүн гайхахаар зүйл юм. Ертөнцийн Эзэн Өөрөө биднийг ариун байлгахыг хүсдэг. Хэрэв бид чонотой хамт амьдрах гэж байгаа бол тэднийг дуурайх шаардлагагүй. Ертөнцийн Эзэн тэр үед яг чоно шиг болоорой гэж хэлээгүй.

Монгол хэлэнд: "Сохорын газар сохор, доголонгийн газар доголон бай" гэдэг.

Харин Ертөнцийн Эзэн биднийг тийм бай гэж хэлээгүй. "Сохорын газар нүд нь болж, доголонгийн газар хөл нь болох хэрэгтэй."

Ариун амьдралын 3 зарчимыг үзэх болно.

1. Хамгийн сайнаараа бай.

Хамгийн сайнаараа байна гэдэг нь хамгийн дээд талын зураасанд хүрэхтэй адил.

Ууланд ганцаараа гараад, цагаан хоолтон болоод, нийгмээс тасран, бясалгал хийснээрээ ариун болно гэж хүмүүс боддог.

Энэ бол ариун амьрал биш юм.

Хийж байгаа бүх зүйлээ Христэд зориулан хийхийг ариун амьдрал гэнэ. Библийн ишлэлүүдийг түүвэрлэн, өөрийн хүссэнээ амьдралдаа хэрэгжүүлэх нь ариун амьдрал биш юм.

Мөн бусдын өмнө онц, сайн харагдахын тулд хийдэг биш, Ертөнцийн Эзэний төлөө бүхнийг сайнаараа хийн амьдрахыг ариун амьдрал гэнэ.

Ариун амьдрал хууль дүрэм дагахыг хэлдэггүй.

Өглөө библи уншаад өдөр нь хүмүүст муухай ааш гарган, хэн нэгэнтэй харилцахчгүй амиа бодож байгаа бол тэр хүн ариун амьдраагүй юм. Зүгээр л шашинлаг амьдарч байна гэсэн үг.

Яагаад гэвэл бүхнийг Ертөнцийн Эзэнд зориулаагүй байна.

Хэн ч шагнал өгөхгүй байсанч, жүжиглэхгүй, дүр эсгэлгүйгээр Ертөнцийн Эзэнд өөрийгөө зориулж байгаа хүн жинхэнэ ариун амьдарч байна.

- 1 Петр 2:15

Тийм хүн үргэлжийн сайн сайхан чанартай болохыг хүсдэг.

Хамгийн сайнаараа байна гэхээр би хэн нэгнээс илүү гарч байвал сайн байна гэж ойлгож болохгүй юм. Та өөртөө л хамгийн сайнаараа бай.

Өөрийн хэмжээндээ, өөрийгөө тултал хийх, нэг ёсондоо хөдөлмөрч бай гэсэн үг.

2. Ивээл байх

Та байгаа газрынхаа ивээл нь байх ёстой.

- Матай 10:6-8

Есүс Христ хэлэхдээ надаас авсан асар их ивээлээ бусдад өг.

Уучлалыг авсан бол уучлалыг өг

Эдгэрэлийг авсан бол эдгэрэлийг өг

Чөлөөлөлтийг авсан бол чөлөөлөлтийг өг

Найдварыг авсан бол бусдад найдварыг өг

Гэрэлийг авсан бол бусдын гэрэл нь бол гэсэн юм.

Ивээл авахад боловсролтой, боловсролгүй хамаагүй. Та байгаа газрынхаа ивээл нь болох бүрэн чадвар танд бий.

Ертөнцийн Эзэн таныг бусдыг ивээх бүх нөхцөл байдлаар хангах болно.

3. Итгэлтэй бай.

Та итгэлтэй байх нь чухал.

Есүс Христ тагтааны тухай ярьсан.

Тагтаа бол зөвхөн эзэндээ итгэж, найддаг амьтан юм.

Есүс матай 10:16д хэлэхдээ хэрэв чи сүрэг чонон дунд орвол яаанаа баларсаан гээд амаа таглаарай гэж хэлээгүй.

Та зүгээр нэг тэнэж яваад чонон сүрэг дунд орчихсон юм биш, Ертөнцийн Эзэн өөрөө би та нарыг тийм байдалд оруулах болно гэж хэлсэн.

Тиймээс та тагтаа шиг бай.

Тэгээд ихэнх хүмүүс тийм нөхцөл байдалд ороход хэрхэн амжилттай давж гарсныгаа тагтаа шиг байна гэж ойлгодог.

Энэ бүхнийг Ертөнцийн Эзэн зорилготойгоор бидний амьдралд бий болгох болно. Та тийм нөхцөл байдалд заавал орох болно. Та Ертөнцийн Эзэнд итгэсэн ч байсан, итгээгүй байсан ч сүрэг чонон дундах ганц хонь мэт байдалд орох л болно.

Энэ нийгэм аймар. Өөрт нь таалагдсан хүнийг өөрийн болгохын тулд юуг ч хийхээс буцахгүй.

Эмч нар, шүүгч нар, цагдаа нар мөнгөгүй бол танд туслахгүй байж чаддаг. Тэгээд бүгд л зугаа цэнгэлийн төлөө явдаг. Тэдний хувьд таны зүрх сэтгэл ямар байх нь чухал биш юм.

Зарим хүмүүс хэсэг хугацааны дараа сүрэг чоно шигээ болдог.

Хүн чоно шиг болж чаддаг.

Танд 2 л сонголт бий.

Нэгдэх нь та чоно болох, хоёрдах нь та чононы дундах хонь болох, могой шиг ухаантай мөртлөө, тагтаа шиг ариун байх.

Та тагтаа шиг ариун байхын тулд ганцаараа ариун амьдрах гээд хичээж байгаан биш. Есүс Христтэй хамт тэр чонон сүрэг дундуур явж байгаа.

Та энэ дэлхийд чононы хоол болох гэж ирээгүй юм,

Ертөнцийн Эзэний Таны амьдралд төлөвлөсөн төлөвлөгөөг та биелүүлэх л болно.

Тиймээс та тэр сүрэг чонон дунд 1рт Хамгийн сайнаараа бай. 2рт Байгаа газрынхаа ивээл нь болж амьдар. 3рт Ертөнцийн Эзэнд итгэлтэй бай. Та ингэж амьдарсныхаа эцэст заавал шагнагдах болно.


Wednesday, June 3, 2009




But they that wait upon the LORD
shall renew their strength;
they shall soar with wings as an eagle;
they shall run, and not grow weary;

and they shall walk, and not faint.

.
Isaiah 40:31

Tuesday, June 2, 2009

Let's dance with Wolf!

Матай 10:16

Харагтун. Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай.

Дээрх ишлэлийг харвал Ертөнцийн Эзэн биднийг сүрэг чонон дундах ганц хонь мэт байдалд орох болно гэдгийг хэлж байна.

Ертөнцийн Эзэний хэлсний дагуу та хонь.

Харин цаана чинь чонон сүрэг байгаа гэдгийг сануулж байна.

Есүс Христ өөрийгөө сайн хоньчин гэдэг, тэгвэл та магадгүй гайхах байх. Сайн хоньчин яагаад хоньдоо сүрэг чонон дунд оруулна гэж...

Ертөнцийн Эзэн үүнийг албаар зөвшөөрсөн юм.

Дээрх ишлэлийн хонь нь Есүст итгэдэг хүмүүсийг, чоно нь Есүс Христийн сургаалийг гуйвуулж байгаа хүмүүсийг хонины арьс нөмөрсөн чоно мэт төсөөлөн төлөөлүүлсэн юм.

- Матай 7:15

Тэдгээр чононууд хаана ч байж болдог.

Чоно гэдэг нь яг нэг юмаа хийнэ гэж зорьж, түүнийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн, хэнийг ч золиослоход бэлэн бусдыг боддоггүй тийм хүнийг хэлж байна. Чоно зөвхөн өөрийгөө л боддог.

- Үйл явдал 20:29-30

Чонын зан чанар нь:

- Худлаа ярьдаг.

- Хоёр нүүр гаргадаг

- Доль үсэрдэг

- Мундаг болж жүжиглэдэг

Тиймээс Ертөнцийн Эзэн сануулж байна.

Ийм байдалд чи ганцаараа орвол:

1. Могой шиг бай

Могой бол хамгийн заль мэхтэй, бүх амьтдын дундаас хамгийн ухаантай нь юм.

- Эхлэл 3:1

Могой өөрөө аюулаас үргэлж болгоомжилж явдаг. Бүх төрлийн могой тэгэж явдаг.

Грек хэлэнд мэргэн ухааныг 3 янзаар хэлдэг.

1. Хамгийн дээд, дээд төвшний мэргэн ухаан. Үүнийг энэтхэгийн хиндү шашинд могойн дотох орох гэж хэлдэг.

2. Еврей хэлэнд мэргэн ухааны эхлэл бол Ертөнцийн Эзэнтэй дөхөж очих

3. Маш их мэдлэг боловсролтой, маш хурдтай, маш тоочны, яг байгаа олсон гэж үздэг бөгөөд бүх юм нь яв цав, хашир, болгоомжтой, сэмээрхэн, хянамгай гэсэн үгүүдийг могой шиг гэж илэрхийлсэн байдаг. энэ 3 дахь үгийг Матай 10:16-д хэрэглэсэн байна.

Бид чононы дунд байна. Тиймээс бид могой шиг маш хурдтай, хянамгай, болгоомжтой, байгаа онодог байх ёстой учраас Ертөнцийн Эзэн тэгэж хэлжээ.

Улс оронд өөрчлөлтийг авчрахын тулд бид арслан, бүргэд, могой шиг болох ёстой гэдгийг зааж байна.

Бид ямарч цаг хугацаанд өөр дээрээ анхаарлаа тавих ёсгүй. Маш ухаантай байх ёстой.

Анхны эмэгтэйд адгийн муу ёрын сүнс могой болж ирсэн. Адгийн муу ёрын сүнс өөрөөрөө болж ирээгүй, бас шууд шалж асуугаагүй юм шүү.

- Луух 16:1-13

Энэ ишлэл дээр нэгэн түүх гардаг бөгөөд Есүс Христ хэлэхдээ та нар энэ дэлхий дээр байхдаа яг дээрх ишлэлийн зарц шиг бай. Сайн юм хийхдээ 3 биш 5 нүүдлийн дарааг харж амьдар гэсэн.

Тиймээс бид сайн үйлсийн төлөө могой шиг байх хэрэгтэй.

2. Тагтаа шиг бай.

Та могой шиг мөртлөө, яг тэр үедээ тагтаа шиг бай гэдгийг Ертөнцийн Эзэн сануулж байна.

Тагтаа шиг гэдэг нь гэмгүй, цэвэр ариун байхыг хэлж байна.

Могой шиг хэдэн нүүдлийн дарааг харж байгаа мөртлөө тагтаа шиг ариун бай.

Жишээ нь та ухаантай, хянамгай, хурдан байхдаа танд ямар нэг ашиг олох зүйл гарч ирвэл тэр үедээ хүртэл ариун байхыг хэлж байна.

- Филипой 2:15

Цэвэр ариун сэтгэлтэй байхын тулд

1. Шулуун шудрага, Цэвэр ариун

2. Чин сэтгэлийн хайртай байх ёстой.

Хэн нэгнийг шудрага бус гэж бухимдахаасаа илүүгээр та өөрөө шулуун шудрага бай.

Библийн сургаалт үгс номноос та хэрхэн шудрага байхыг мэдэж болох юм.

Шудрага хүн хэзээд шудрага байдаг.

Тагтаа ямарч оронд, ямарч цаг хугацаанд цэвэр ариун, шудрага байхыг бэлэгддэг.

Та хайраараа шудрага бай.

Чин сэтгэлийн хайртай бай.

Нөхдөө өөрийн адил хайрла.

Дайснаа ч мөн адил хайрла.

Чонон сүргийн чонодыг ч бас хайрла.

Библийн итгэлийн баатар Пууль 1 удаа чоно байсан. Гэхдээ тэр чоно нэг өдөр Есүст итгэсэн. Тиймээс чононуудыг хийдэг бүгдийг мэддэг учраас сайн хоньчин болсон юм.

Есүс Христ хүртэл чонотой 3 жил хамт амьдарсан.Тэр чоно нэг сарын цалингаар Есүс Христийг барьж өгсөн юм.

Тэр загалмайд Есүс Христийг хүн болгон шоолж байсан, тэгсэн ч Есүс тэр хүмүүсийг уучлахыг Ааваасаа гуйж байсан юм. Энэ нь Есүс тагтаа байсныг илэрхийлж байна.

- Филипой 2:6-11

Есүсийн хандлага байнга могой шиг байсан, тэр үедээ тагтаа шиг бас байж чадсан.

Есүс Христ өөрт нь итгэх хүмүүсийн төлөө хүртэл загалмайд хадуулсан юм.

Энэ хариуцлага бол та биднийх.

Та Ертөнцийн Эзэнээс могой шиг ухаан, тагтаа шиг ариун байхыг гуйгаарай.

Tuesday, May 26, 2009

Гуйлтын тухай

Амьдрал салхи шуургатай байсан ч, тогтуун байсан ч бид амар тайван болтол нь гуйсаар байх хэрэгтэй. Филипой 4:6-9

Хариу ирэн иртэл нь гуйсаар бай. Луух 18: 1

Христийг ирэн иртэл нь гуйсаар бай. Иоган 6:21 – Хариулт нь Христ бидний амьдралд орж иртэл, бидэнтэй хамт байх хүртэл нь гуйгаад бай.

Ариун Сүнс ирэн иртэл гуйсаар бай. Үйл явдал 1:8

Бид гуйсаар байх хэрэгтэй. Луух 6:29 – Бид Христэд итгэлийнхээ үндэс суурийг тавихгүй байснаараа шашинлаг хэлбэрт орчихдог.

Гуйлт нь Мөнхийн Эзэнд найдах нэгэн илэрхийлэл юм. Хэрэв чи гуйлтыг хүлээн зөвшөөрч байгаа бол Мөнхийн Эзэн бас хүлээн зөвшөөрнө гэсэн үгээ.

Ариун Сүнс бороо мэт асгартал бид гуйсаар байх хэрэгтэй – Елигаах

Ариун Сүнс гэрэл мэт гэрэлттэл нь бид гуйсаар байх хэрэгтэй. Елиша, Мөнхийн Эзэний гар хүрээлэн авсан шиг.

бид зөв хандлагатай болон болтолоо гуйсаар байх хэрэгтэй. Филипой 2:5

Гуйлт нь Ариун Сүнснээс ирэх амьдрал бэлэглэгч гэдэгт итгэх хэрэгтэй

Мөнхийн Эзэн бол Бүтээгч. Тиймээс Тэр биднийг дуулгавартай бүтээл нь байж, Түүний заавараар удирдуулахыг хүсдэг. Romans 4:17, 18 Мөнхийн Эзэн биднийг өөртэйгээ хамт байлгахыг хүсдэг.

Авраахам хүүтэй болохыг төлөө гуйж байсан.

Христ бидний итгэлийн гуйлтын ард мөнхийн улсад зогсож байдаг. Еврей 3:1

Гуйлтаар дамжуулан ямар нэг зүйл өрнөдөг гэдэгт итгэ. – Мөшэх Улаан тэнгис өмнө зогсож байхад ард нь Египетийн арми ирж явсан. Чөлөөлөгдсөн 14:15 "Мөнхийн Эзэн Мөшэхэд, - Яагаад чи над руу хашгирахгүй байна? Израйлийн хөвгүүдэд хэл урагшаа алхаад бай, яваад бай гэж хэл – хэмээн хэлэв"

Tuesday, May 5, 2009

Хэрэв амьдрал чамайг сөхрүүлж байгаа бол
энэ нь гуйж, залбирах
байрлал биш гэж үү!

Monday, May 4, 2009

Marty Sampson




1978 оны 5 сарын 31 төрсөн тэрээр христчин ая зохиогч, Австралийн Сидней дэх
Hillsong сүмийн магтан дууны удирдагч.
1990 онд Youth Alive альбомноос хойш
Hillsong United–ын багт
магтан дууны удирдагчаар тодорхойлогдох болжээ.














Тэрээр 2006 онд
Michelle гэрлэсэн ба
Phoenix гэдэг хүүтэй ажээ.



Joel Houston–той
(Hillsong сүмийн тэргүүн пастор Brian Houston–ы нэг хүү нь) хамтран United–д магтан дуу удирддаг байсан боловч
2007 онд All of the Above альмон гаргасныхаа дараа буюу гэрсэнээсээ хойш United–аас гарч
Hillsong сүмийнхээ багт магтан дууны удирдагч
Darlene Zschech, Reuben Morgan
нартаа хамтран ажиллах болжээ.









Marty Sampson ээжийнхээ хамт


Wednesday, April 29, 2009

24\7

Маш их ажилтай байгаа болохоор ойрд сүмдээ ч явах завгүй болчоод байдаг. Нэг талаараа их харамсалтай байгаа ч өдөр бүр аль болох Их Эзэнийхээ Үгээр амьдраад байх санаатай, хичээж л байна. Өнөөдөр Конг Хий пасторын сургаалийг сонсож суулаа.

Товчилвоос:
Чиний амьдрал ГЭРЧЛЭЛ байх ёстой гэлээ.

Мөнхийн Эзэн чамайг байгаа газраа хамгийн сайн, амжилттай байхыг итгэж найдан хүлээж байдаг. Албан газраа, бизнесийн байгууллагатаа, анги хамт олон дотроо хамгийн сайн нь, хамгийн амжилттай байгаасаа гэж Тэрээр чамд итгэж найдан хүлээж байдаг. Найз минь, магадгүй чи сүмд ирээд эдгээр зүйлсээс сурахыг хүсэлгүйгээр зүгээр л надад хайр, амар тайван, баяр хөөр хэрэгтэй гэж бодож байгаа бол андуурч байна. Зөвхөн сүмийн амьдрал дунд хичээж амьдрах биш харин даваа гарагаас баасан гараг хүртэл яаж амьдарч байгаагаа эрэгцүүлэн бодож, зөв амьдарсан нь дээр. Энэ нь Мөнхийн Эзэний Хаант улсад асар чухал хөрөнгө оруулалт юм. Та зөвхөн сүм дээрх хоёрхон цагт хичээж амьдрана гэсэн үг биш ээ. Харин таны ХРИСТЧИН АМЬДРАЛ–24\7 буюу долоо хоногийн 24 цагын турш таны амьдралын гэрчлэл үргэлжлэх хэрэгтэй байна.