Sunday, August 9, 2009
Хөгжилтэй онигоо байхымаа бас
Tuesday, July 28, 2009
I Will Exalt You
I will exalt you 3x
Таныг би хүндэлье
You are my God
Миний Эзэн
~~~
My hiding place
Хоргодох байр
My safe refuge
Аврал минь Та
My treasure Lord you are
Эрдэнэс минь Та билээ
My friend and King
Дотны анд Хаан
Anointes One
Тослогдсон Нэгэн
Most Holy
Ариун Ариун
~~~
Because you with me 3x
Юунаас ч би айхгүй
I will not fear
Та надтай хамт
Monday, July 27, 2009
Шинэ Ном Гарлаа!

Tuesday, July 21, 2009
Ням гаргийн сургаалаас

Хүнд хэцүү үед бид хэрхэн Мөнхийн Эзэний төлөө бат зогсох вэ.
Даниелын түүхийг харвал там болчихсон гутамшиг болсон амьдралтай байсан. Есүсээс 500 жилийн өмнө амьдарч байсан. Вавилион хаант улс маш хүчирхэг, Израйльд орж ирсэн. Энэ үед Израйль 2 хуваагдчихсан байсан. Өмнөд Израйльчууд өөрийн Ирусалим хотын төвд Ертөнцийн Эзэний сүм байгаа тул бид нар хойд Израйлчууд шиг Вавилиончуудад дийлдэж олзлогдохгүй байх гэж шашинлаг бодолдоо найдаж байсан. Гэсэн ч Вавилиончууд дайран орж ирээд сүмийнх нь юмыг тонож, өөрсдийн бурхаддаа ашиглан, тэднийг боол болгож гав гинж зүүлгэн эзлэн түрэмгийлж Израйл улс устсан түүхтэй.
Та боддоо Монгол улсын түүхэнд ийм зүйл болж Монгол улс эзгүйрч байсангүй. Даниел мэтийн мэдлэгтэй хүмүүсийг өөртөө үйлчлүүлэхээр хаан нь өөрийн албатаа болгосон боловч хаан нь Ертөнцийн Эзэнийг хүндэлдэггүй, өөрийн бурханаа хүндлүүлж үйлчлүүлэхээр 3 найзынх нь хамт ашигладаг.
Анх Даниел 17, 18 настай байсан гэж судлаачид үздэг. Номоо бичих үедээ 60 гаран настай байжээ. Тэрээр 4 хааны нүүр үзсэн.
Даниел номын эхний 6 бүлэг нь өөрийнх нь амьдралын тухай. Дараах 6 бүлэг нь ирээдүйн тухай түүнийг ашиглаж бичүүлсэн Ертөнцийн Эзэний зөгнөлүүд болно.
1. Ертөнцийн Эзэн бүхнийг чадагч эрх мэдэлтэй гэдэгт найдаж сурах. Ингэж найдаж сурах үед амар тайван орж ирдэг. Харин чадахгүй бол маш ихээр санаа зовдог. /Даниел 1:3 – 5/
Тэд нарыг сонгож аваад Тайганы тэргүүнээр тэд нарт бурханд өргүүлсэн хоол өгүүлэхэд Даниел хааныг хэдий харгис хэрцгий гэдгийг мэдсэн хэдий ч идэхээс татгалздаг. Тайганд хэлэхдээ: 10 хоногын дараа бид идэхгүйгээр сайн тарган цатгалан, яг л бусад хааны өгсөн хоолыг идсэн хүмүүс мэт харагдах болно гэж Ертөнцийн Эзэндээ бат найдан хэлдэг. Үнэхээр Ертөнцийн Эзэнд ямар их хүнд нөхцөл дундуур авч явсан ч хир их найдсаар байгааг харна.
Дуулал номонд суурь нурах үед ариун хүн яах вэ гэж байдаг. Ертөнцийн Эзэнд л бат найдаж сурах.
2. Ертөнцийн Эзэний хүмүүст үйлчилэх. Бусдад үйлчилэх үед бусдад хир их чухал хүн бэ гэдгээ мэдэх болно. Үүгээрээ бид Ертөнцийн Эзэний өмнө бат зогсч чадна. Ертөнцийн Эзэн үнэхээр бууж өгөх дургүй.
Хаан тэд нарын нэрийг хүртэл сольсон. Даниелд Балл бурханы эхнэр таныг хамгаалах болтугай, бусад найз нарт нь би аймхай, би бузартлагдлаа гэх мэт нэр тэдэнд өгсөн. Түүнийг илбэчид, мэргэдийн дарга нь болгосон. Хэдий тэгж доромжлогдож байсан хэдий ч Ертөнцийн Эзэнд бта найдсаар байсан.
3. Хэцүү үед Ертөнцийн Эзэний үгийг барин зогсох хэрэгтэй.
- Нэг ёсондоо Ертөнцийн Эзэнийг тулж зогсоно гэсэн үг.
- Амьдралдаа Ертөнцийн Эзэний үгийг шалгаж үзнэ гэсэн үг.
- Мөн дуулгавартай хүлээнэ гэсэнүг.
Даниел хааны хоолноос татгалзахдаа түүнд баталгаа байгаагүй. Хүсвэл 10 хоногын дараа Ертөнцийн Эзэн намайг алвал алаг, амьдруулбал тэр биз хэмээн Ертөнцийн Эзэний үгийг бат барин зогсч байсан. Үнэхээр тэр 10 хоногын дараа амьд үлдсэн.
Хаан мөн түүнийг арслангын агуйд хүртэл хийгээд тэр амьд үлдэж байсан.
Тэр хэзээ ч Ертөнцийн Эзэн агуу хэмээн ярьж байгаагүй ч хаад ноёд үхэхдээ Даниелын Ертөнцийн Эзэн үнэхээр агуу хэмээж байжээ.
Тиймээс та Ертөнцийн Эзэний үгэнд хэрхэн хандаж байгааг хараарай. Ертөнцийн Эзэний үгэн дээр хэлснээр түүнийг шалгаад үз, түүнд найдаад үз. Өөртөө хэрэгтэй үгээр л та Ертөнцийн Эзэнийг дагаж байна уу гэдгээ шалгаарай.
Яг Даниел Ертөнцийн Эзэний үгэн дээр бат зогссон шиг байгаарай гэж хүсч байна.
Wednesday, July 15, 2009
Бусал хүмүүс бидний хэрхэн хардаг вэ?
15-хан цент шүү дээ гэж бодов.
Хэдэн жилийн өмнө нэгэн номлогч Тексас мужийн Хьюстон хотын нэгэн сүмд дуудагджээ. Хотод нүүн ирснийхээ дараа номлогч нэгэн удаа гэрээсээ хот уруу орохоор автобусанд суужээ. Тэр суудал дээр суусныхаа дараа л автобусны жолооч түүнд 15 цент илүү өгснийг мэдэв. Тэгээд тэр дотроо “Энэ мөнгийг буцаан өгөх хэрэгтэй. Өөртөө хадгалах нь буруу” гэж бодов. Дараа нь тэр “Үгүй ээ, энэ чинь 15-хан цент шүү дээ. Хэн энэ мөнгийг тоох юм бэ?” гэж бодов. “Тэртээ тэргүй автобус компани хэтэрхий их үнэ тогтоосон. Тэд энүүгээр дутагдах юм биш. Ертөнцийн Эзэнээс надад өгч байгаа бэлэг гээд чимээгүй авч орхиё.”Түүний буух буудал ирэхэд тэр хаалган дээр хэсэг зогсосхийж байснаа нөгөө 15 центээ жолоочид өгөв. “Та надад илүү хариулт өгсөн байна” гэв.Жолооч түүн уруу харж инээмсэглэн “Та хотод ирсэн нөгөө шинэ номлогч мөн үү?” “Би сүүлийн үед сүмд очихыг их хүсэх болсон. Танд илүү мөнгө өгвөл яах бол гэж бодсон юм. Бүтэн сайнд сүм дээр уулзъя” гэв.Номлогч автобуснаас буусныхаа дараа ойролцоох шонг тэврэн авч “Өө Ертөнцийн Эзэн минь, би таны Хүүг сая 15 центээр худалдах шахлаа” гэв.
Заримдаа бидний амьдрал зарим хүмүүсийн хувьд унших Библи нь болдог. Энэ бол хичнээн олон хүн биднийг Христчин гэж харж, биднийг туршдаг цочмоор түүхүүдийн нэг юм. Хэрэв та өөрийгөө Христчин гэж нэрлэсэн бол Христийн нэрийг мөрөн дээрээ авч явж байгаа гэдгийг үргэлж санаж сэрэмжтэй бай.
Бодол санаагаа хянаж бай, тэр чинь үг болдог юмҮг яриагаа хянаж бай, тэр чинь үйлдэл болдог юмҮйлс хэргээ хянаж бай, тэр чинь дадал болдог юмДадал зуршлаа хянаж бай, тэр чинь зан чанар болдог юмЗан чанараа хянаж бай, тэр чинь хувь заяа болдог юм.
Таныг өнөөдөр Ертөнцийн Эзэн ивээх болтугай. Өдрийг сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна.
Гэрлийг тараах хоёр арга зам байдаг: нэг нь гэрэл байх, нөгөө нь гэрлийг тусгаж буй толь байх.
Доорх хаяг дээр дараад, өөр олон сонирхолтой түүхүүдийг уншаарай, хүмүүс ээ!
Wednesday, June 24, 2009
Найзаас минь захиа ирсэн нь их сонирхолтой түүх байлаа.
Нэгэн шөнө би ер бусын улсад очиж байна гэж зүүдлэв. Ер бусын элч надад ер бусын улсыг үзүүлэв. Бид хоёр зэрэгцэн алхсаар олон ер бусын элчүүдээр дүүрэн нэгэн ажлын өрөөнд хүрч ирэв. Намайг замчлан явж байсан ер бусын элч эхний эгнээний өмнө очоод “Энэ бол Хүлээн авалтын хэсэг. Энд Ерөнцийн Эзэн рүү хандсан залбирлууд ирдэг” гэлээ.
Намайг эргэн тойрноо харахад дэлхийн янз бүрийн хүмүүсээс ирсэн залбирал, хүсэлт, гуйлтуудыг бичсэн зузаан давхарлаастай цааснуудыг ер бусын элч нар эмхэлж цэгцлэн завгүй ажиллацгааж байв.
Дараа нь бид нэгэн урт хонгилоор явсаар хоёр дахь хэсэгт хүрч ирэв.
Тэгээд ер бусын элч “Энэ хэсэг бол Илгээмжийн хэсэг. Энд хүмүүсийн Ертөнцийн Эзэнээс хүсч гуйсан хайр ивээл, нигүүлслүүдийг бэлтгэж дараа нь дэлхий уруу тэдгээр амьд хүмүүс уруу илгээдэг” гэж хэлэв. Энд бас л ер бусын элчүүд завгүй ажиллаж байгааг харав. Тэд их л шаргуу ажиллацгааж байлаа. Учир нь энд Ертөнцийн Эзэний ивээлийг хүссэн маш олон хүсэлтүүд байсан бөгөөд тэдгээрийг ер бусын элч нар дэлхий уруу илгээхээр бэлтгэж байлаа.
Эцэст нь бид хонгилын төгсгөлд буй нэгэн жижиг өрөөний хаалганд хүрч ирэв. Өрөө уруу ороход зөвхөн нэг ер бусын элч хийх юмаа олж ядан сууж байгааг хараад би маш их гайхав. “Энэ бол Мэдэгдэх хэсэг” гэж ер бусын элч чимээгүйхэн хэлэв. Тэр ичиж байгаа юм шиг санагдав. “Энд яагаад ямар нэгэн ажил явагдахгүй байгаа юм бэ?” гэж би түүнээс асуув.
“Үнэхээр харамсалтай. Хүмүүс Ертөнцийн Эзэний ивээлийг авсны дараа тэднээс цөөхөн хүмүүс бидэнд эргэж хариу өгдөг” гэж хэлээд ер бусын элч уртаар санаа алдав.
“Хүмүүс яаж Ертөнцийн Эзэний ивээлүүдийн тухай эргэж хариу мэдэгддэг юм бэ?” гэж би асуув.
“Маш энгийн. Түүнд зөвхөн баярлалаа гэж хэлэхэд хангалттай.”
“Ямар ивээлүүдийн тухай эргэж хариу өгөх хэрэгтэй вэ?”
“Хэрэв чиний хөргөгчинд хоол байгаа бол, бас өмсөх хувцас, амьдрах байр, унтах газартай бол чи энэ дэлхийн хүмүүсийн 75 %-иас илүү баян гэсэн үг. Хэрэв чи банкиндаа, түрийвчиндээ мөнгөтэй бол, бусадтай хуваалцах аяга чиний гэрт байгаа бол чи энэ дэлхийн 8 % -ийг эзэлдэг чинээлэг хүмүүсийн нэг нь гэсэн үг.”
“Хэрэв чи өөрийн гэсэн компьютертэй бол ийм боломж бүхий энэ дэлхийн хүмүүсийн 1 %-ийн нэг хэсэг гэсэн үг.”
“Хэрэв чи энэ өглөө босоод эрүүл байвал энэ өдөр амьд үлдэж чадахгүй байгаа хүмүүсээс илүү ивээлтэй гэсэн үг.”
“Хэрэв чи дайн тулааны аймшгийг мэдрэхгүй байгаа бол, хэрэв чи ганцаардлын шоронд хоригдоогүй бол, хэрэв чи эрүү шүүлтэнд тамлагдан зовоогүй бол эсвэл өлсгөлөнгийн аймшгийг мэдрэхгүй байгаа бол ийм зовлонг эдэлж буй дэлхий дээрх 700 сая хүмүүсийн тоонд ордоггүй гэсэн үг.”
“Хэрэв чи цуглаандаа явахдаа хавчлага, дарамт, зовлон, үхлээс айх аюулгүй явдаг бол энэ дэлхий дээрх 3 тэрбум хүмүүсээс илүү ивээлтэй гэсэн үг.”
“Хэрэв чиний эцэг эх амьд бөгөөд чи хүнтэй суусан бол ... ховор тохиолдол.”
“Хэрэв чи толгойгоо дээш өргөн инээмсэглэж байгаа бол төөрөгдөл, шаналал зовлон дунд зовж буй хүмүүсээс илүү онцгой нэгэн гэсэн үг.”
“Тэгвэл одоо би яах вэ? Юу хийх хэрэгтэй вэ?” гэж асуув.
“Хэрэв чи энэ зүйлийг уншаад хүлээн авахын бол чи бусдаас илүү 2 дахин ивээлтэй бөгөөд энэ дэлхий дээрх уншиж чаддаггүй 2 тэрбум хүмүүсээс илүү ивээлтэй нэгэн гэсэн үг.”
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, өөртөө ирсэн ивээлүүдийг тоолоорой, бас хэрэв хүсч байвал бид ямар их ивээлтэй хүмүүс вэ гэдгийг бусдад хэлэхийг хүсч байвал үүнийг илгээгээрэй.
“МЭДЭГДЭХ ХЭСЭГ...”. Баярлалаа Мөнхийн Эзэн минь ээ, надад энэ зүйлийг хуваалцах боломж өгсөнд баярлалаа, надад энэ зүйлийг хуваалцах олон гайхамшигтай хүмүүсийг өгсөнд баярлалаа.
Thursday, June 18, 2009
Матай 10:16
Өнгөрсөн долоо хоногт мөн адил энэ ишлэлээс хэрхэн могой шиг ухаантай байхыг суралцсан бол өнөөдөр могой шиг ухаантай мөртлөө хэрхэн тагтаа шиг ариун байхыг суралцах болно.
Ертөнцийн Эзэн биднийг яг могой шиг байхыг хүсээд зогсохгүй бас тагтаа шиг байхыг хүссэн.
Их Эзэн биднийг ухаалаг бай гэснээс биш зальтай бай гэж хэлээгүй.
- Филипой 2:15
Энгийнээр хэлэхийн бол энэ аймшгийн завхарсан, гэмд баригдсан нийгэм дунд Есүсийн хэлсэн үгээр бол сүрэг чонон дунд гэмгүй ариун бай гэдгийг сануулж байна.
Тэгээд зогсохгүй тэдний дунд тэнгэрийн "од" мэт гэрэлт гэж хэлсэн.
- Ром 16:19
Сайн зүйлд маш сайн бай. Бузар мууд гэмгүй бай. Гэмгүй ариун хүнтэй Ертөнцийн Эзэний бүх зүйл хамт байдаг. Ариун байна гэдэг нь хүн гайхахаар зүйл юм. Ертөнцийн Эзэн Өөрөө биднийг ариун байлгахыг хүсдэг. Хэрэв бид чонотой хамт амьдрах гэж байгаа бол тэднийг дуурайх шаардлагагүй. Ертөнцийн Эзэн тэр үед яг чоно шиг болоорой гэж хэлээгүй.
Монгол хэлэнд: "Сохорын газар сохор, доголонгийн газар доголон бай" гэдэг.
Харин Ертөнцийн Эзэн биднийг тийм бай гэж хэлээгүй. "Сохорын газар нүд нь болж, доголонгийн газар хөл нь болох хэрэгтэй."
Ариун амьдралын 3 зарчимыг үзэх болно.
1. Хамгийн сайнаараа бай.
Хамгийн сайнаараа байна гэдэг нь хамгийн дээд талын зураасанд хүрэхтэй адил.
Ууланд ганцаараа гараад, цагаан хоолтон болоод, нийгмээс тасран, бясалгал хийснээрээ ариун болно гэж хүмүүс боддог.
Энэ бол ариун амьрал биш юм.
Хийж байгаа бүх зүйлээ Христэд зориулан хийхийг ариун амьдрал гэнэ. Библийн ишлэлүүдийг түүвэрлэн, өөрийн хүссэнээ амьдралдаа хэрэгжүүлэх нь ариун амьдрал биш юм.
Мөн бусдын өмнө онц, сайн харагдахын тулд хийдэг биш, Ертөнцийн Эзэний төлөө бүхнийг сайнаараа хийн амьдрахыг ариун амьдрал гэнэ.
Ариун амьдрал хууль дүрэм дагахыг хэлдэггүй.
Өглөө библи уншаад өдөр нь хүмүүст муухай ааш гарган, хэн нэгэнтэй харилцахчгүй амиа бодож байгаа бол тэр хүн ариун амьдраагүй юм. Зүгээр л шашинлаг амьдарч байна гэсэн үг.
Яагаад гэвэл бүхнийг Ертөнцийн Эзэнд зориулаагүй байна.
Хэн ч шагнал өгөхгүй байсанч, жүжиглэхгүй, дүр эсгэлгүйгээр Ертөнцийн Эзэнд өөрийгөө зориулж байгаа хүн жинхэнэ ариун амьдарч байна.
- 1 Петр 2:15
Тийм хүн үргэлжийн сайн сайхан чанартай болохыг хүсдэг.
Хамгийн сайнаараа байна гэхээр би хэн нэгнээс илүү гарч байвал сайн байна гэж ойлгож болохгүй юм. Та өөртөө л хамгийн сайнаараа бай.
Өөрийн хэмжээндээ, өөрийгөө тултал хийх, нэг ёсондоо хөдөлмөрч бай гэсэн үг.
2. Ивээл байх
Та байгаа газрынхаа ивээл нь байх ёстой.
- Матай 10:6-8
Есүс Христ хэлэхдээ надаас авсан асар их ивээлээ бусдад өг.
Уучлалыг авсан бол уучлалыг өг
Эдгэрэлийг авсан бол эдгэрэлийг өг
Чөлөөлөлтийг авсан бол чөлөөлөлтийг өг
Найдварыг авсан бол бусдад найдварыг өг
Гэрэлийг авсан бол бусдын гэрэл нь бол гэсэн юм.
Ивээл авахад боловсролтой, боловсролгүй хамаагүй. Та байгаа газрынхаа ивээл нь болох бүрэн чадвар танд бий.
Ертөнцийн Эзэн таныг бусдыг ивээх бүх нөхцөл байдлаар хангах болно.
3. Итгэлтэй бай.
Та итгэлтэй байх нь чухал.
Есүс Христ тагтааны тухай ярьсан.
Тагтаа бол зөвхөн эзэндээ итгэж, найддаг амьтан юм.
Есүс матай 10:16д хэлэхдээ хэрэв чи сүрэг чонон дунд орвол яаанаа баларсаан гээд амаа таглаарай гэж хэлээгүй.
Та зүгээр нэг тэнэж яваад чонон сүрэг дунд орчихсон юм биш, Ертөнцийн Эзэн өөрөө би та нарыг тийм байдалд оруулах болно гэж хэлсэн.
Тиймээс та тагтаа шиг бай.
Тэгээд ихэнх хүмүүс тийм нөхцөл байдалд ороход хэрхэн амжилттай давж гарсныгаа тагтаа шиг байна гэж ойлгодог.
Энэ бүхнийг Ертөнцийн Эзэн зорилготойгоор бидний амьдралд бий болгох болно. Та тийм нөхцөл байдалд заавал орох болно. Та Ертөнцийн Эзэнд итгэсэн ч байсан, итгээгүй байсан ч сүрэг чонон дундах ганц хонь мэт байдалд орох л болно.
Энэ нийгэм аймар. Өөрт нь таалагдсан хүнийг өөрийн болгохын тулд юуг ч хийхээс буцахгүй.
Эмч нар, шүүгч нар, цагдаа нар мөнгөгүй бол танд туслахгүй байж чаддаг. Тэгээд бүгд л зугаа цэнгэлийн төлөө явдаг. Тэдний хувьд таны зүрх сэтгэл ямар байх нь чухал биш юм.
Зарим хүмүүс хэсэг хугацааны дараа сүрэг чоно шигээ болдог.
Хүн чоно шиг болж чаддаг.
Танд 2 л сонголт бий.
Нэгдэх нь та чоно болох, хоёрдах нь та чононы дундах хонь болох, могой шиг ухаантай мөртлөө, тагтаа шиг ариун байх.
Та тагтаа шиг ариун байхын тулд ганцаараа ариун амьдрах гээд хичээж байгаан биш. Есүс Христтэй хамт тэр чонон сүрэг дундуур явж байгаа.
Та энэ дэлхийд чононы хоол болох гэж ирээгүй юм,
Ертөнцийн Эзэний Таны амьдралд төлөвлөсөн төлөвлөгөөг та биелүүлэх л болно.
Тиймээс та тэр сүрэг чонон дунд 1рт Хамгийн сайнаараа бай. 2рт Байгаа газрынхаа ивээл нь болж амьдар. 3рт Ертөнцийн Эзэнд итгэлтэй бай. Та ингэж амьдарсныхаа эцэст заавал шагнагдах болно.