Tuesday, September 30, 2008
Saturday, September 27, 2008
Суралцхуй
Өөрийнхөө нүдэнд мэргэн харагдах нь тэнэг хүнийг таних тэмдэг гэлтэй. Мэргэн хүний содон тэмдэг бол тэд өөрсдийгөө мэргэн гэж боддоггүй учраас суралцаж, мэдлэг ойлголтоо өсгөхийн төлөө өлсөх аж. Энэ бол мэргэн ухаан!
ухаалаг нэгэн нь ухаалаг зөвөлгөө авахын тулд."
Сургаалт Үгс 1:5
"Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно.
Шудрага зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна."
Сургаалт Үгс 9:9
Friday, September 19, 2008
Афоризм
Өөдрөг үзэлтэн аливаа хүнд хэцүү нөхцөл байдалд зөвхөн боломжыг олж хардаг.
Уинстон Черчиль
Өөрсдийн мөрөөдлийн амьдралаараа амьдрах цаг боллоо.
Генри Жеймс
Оргил дээр бүгдээрээ багтах орон зай байдаггүй гэж хүмүүс боддог.
Тэр оргил дээр чинь орон зай хангалттай байдаг гэдгийг би баттай хэлэх байна.
Маргарет Тетчер
Thursday, September 18, 2008
Афоризм
Үзэн ядалтанд дурлагч хүмүүн та
мунхаг нэгэн болж байгаагаа анзаарах хэрэгтэй.
Тэр дундаа БИБЛИ-д итгэдэг бол энэ гэм болжугаам гэдгийг
бас ахин нэг анзаарах хэрэгтэйдэг ээ.
....
Ойлгохгүй юм, яахаараа хүн хүнээ үзэн ядаад байдаг байнаа.
Хүн л бол хүн шдээ.
Депечи Мүүд
Юу болох гээд байгааг бид өөрчилж чадахгүй.
Бидний ганц хийж чадах юм гэвэл өнгөрснөөс суралцах бас сайн мууг ялгах чадвар,
цагаанхан сэтгэлээр хүмүүст хандахыг суралцах явдал юм.
Хүмүүс бид мухар сүсэгээр асуудалд хандалгүйгээр,
харин аливаа асуудалд
хариуцлага хүлээх чадвартай байж чадна гэдэгт би итгэдээг.
Отто Франк \Анна Франкын аав\
Чи төрөлх хүн чанараа алдаж болохгүй.
Хүн чанар гэдэг нь далай мэт.
Цөөн хэдэн бохир дуслаас болж далай хоромхон зуур бохирох боломжтой.
Гэтэл далай бохир байх ёсгүй.
Хайр хаана байна тэнд амьдрал оршин байдааг.
Махатма Ганди
Хэрэв би өөрийнхөө төлөө байж чадахгүй бол хэн миний төлөө байж чадах вэ?
Хэрэв би бусдын төлөө байж чадахгүй бол би хэн юм бэ?
Тэгээд одоо биш юм бол хэзээ гэж?
Рабби Хийллэл
Хэрэв чи өөрөөсөө амар тайвныг олж чадвал,
Бусдын төлөө амар тайван, эелдэг зөөлнөөр хандаж,
тэр ч бүү хэл ийм маягаар амьдарч чадах хүн болж хүмүүжиж чадна.
Милдрен Нормен
Хэрэв бид амар амгалан байж чадахгүй байгаа бол
хүмүүс бид бие биенээсээ үл хамааралтай болж байна гэсэн үг.
Треза эх
Хүн төрөлхтөн бид өөр өөр шашин шүтлэг,
өөр өөр хэл, өөр өөр арьс өнгөтэй боловч
бид бүгд хоорондоо ялгагдах юмгүй хүн төрөлхтөн.
Кофи Аннан
Санаарай, үзэн ядалт, уур уцаар, нь шалдаа буусны шинж.
Энэ нь чи бусдийг хайрлахын тулд төлөөс төлөх нь хэмээн айж буй хэрэг мөн.
Жеймс Бэлдуин
Хүн нэг бүр хэн нэгний төлөө загвар болон амьдарч байгаагаа мэдэх хэрэгтэй.
Роза Паркс
Үзэн ядалт гэдэг бол яг л хорт хавдар гэсэн үг.
Энэ том, жижиг хэмжээ нь огхон ч хамаагүй.
Хорт хавдар л бол хорт хавдар.
Уучлана гэдэг ухааных. Үзэн ядна гэдэг тэнэгтэж байгаагын шинж дээ.
....
Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог.
Ухаан хэдий сэргэлэн боловч
Уурлахаараа мунхаг болдог.
Д.Нацагдорж
Мунхаг гэгч од ч үгүй сар ч үгүй оюун ухааны харанхуй шөнө юм.
Цицерон
Мунхаг бүдүүлэг хүнд л хөвчин дэлхий боловч
хөмөрсөн тогоо шиг байдгийг сана.
Хисроу
Юу ч асуудаггүй хүн юу ч сурдаггүйм даа.
Т.Фуллер
Monday, September 15, 2008
Миний үеэл дүү

Их Эзэний ивээл, хайр халамж, сайн сайхан бүхэн чамайг болон гэр бүлийг чинь хангаж туслаж байх болтугай!
Амьдралын чинь бүх л өдрүүд инээд хөөр, баяр жаргал, элбэг дэлбэг бүхнээр дүүрэн, дүүрэн байх болтугай!
чиний Хад
чиний Цайз
чиний Аврагч
чиний Мөнхийн Их Эзэн
чиний Хоргодох байр
чиний Бамбай
чиний Авралын эвэр
чиний Бэхлэлт
~Дуулал 18-аас иш татав~
Sunday, September 14, 2008
Amy Beatrice Carmichael


1867.12.16-1951.01.18
Ирландын Миллислегийн Каунти Даунд David and Catherine Carmichael нарын гэр бүлд төрсөн. Тэрээр 55 жил Энэтхэгт миссионер \авралын зар тараагч\ хийж байжээ.
Тэрээр төрөлхийн бов бор нүдтэй аж. Бага залуудаа тэрээр бов бор нүдтэйдээ сэтгэл дундуур байдаг байсан учраас Мөнхийн Эзэнээс "бор нүдийг минь цэнхэр болгож өгөөч" гэж гуйдаг байв.
Харин тэрээр Энэтхэгт жинхэнэ миссионер хүнийхээ хувьд жинхэнэ үйлчлэлээр Их Эзэнийг алдаршуулж чадаж. Аmy Энэтхэгт очиод Энэтхэг үндэстний хувцас өмсөж, кофегоор арьсаа үрж, хүрэн бор болгожаагаад л тосгоноос тосгон руу, айлаас айл руу дамжин авралын зарыг тунхаглан, маш их үр бүтээлтэй ажиллаж чаджээ. Мэдээж хэрэг Ертөнцийн Эзэнд борхон нүдтэй болсондоо баярлан, талархаж байсан. Учир нь хэрэв тэр үед цэнхэрхэн нүдтэй байсан бол энэ бүсгүй асар их амжилттайгаар авралын зар тарааж чадахгүй байсансан.
эсвэл онигор жижигхэн нүд,
нимгэн эсвэл зузаан урууландаа санаа зовох огтхон ч шаардлагагүй юм.
Яагаад гэвэл
Мөнхийн Эзэн тан шиг эрхэм хүнийг ахин дахин бүтээгээд байдаг.
Та бол цор ганц төгс төгөлдөр бүтээл гэдэгтэй итгэж, баярлах нь зүйтэй.
Хэзээ нэгэн цагт танд буй үзэсгэлэн гоо хэн нэгний төлөө бас зориулдагдсан байдаг гэдгийг Amy-ийн түүхээс харж болно.
Та өөрийгөө ахин нэг тольдоож үз!
Таны өөлөн буй тэр хэсэг үнэхээр аятайхан байгааг анзаарах л болно.
Өөрийгөө бүү гол!
Өөртөө бүү сэтгэл дундуур ханд!
Учир нь
Ертөнцийн Мөнх Тэр Эзэн хүмүүс биднийг өөртөөгээ адил төстэйгээр бүтээсэн юм шүү дээ.
~Эхлэл 1:27~
"Миссионер амьдрал гэдэг нь хэзээд үхэхэд бэлэн байдлыг хэлнэ."
Amy Beatrice Carmichael хэлсэн үгнээс нь иш татан өнөөдрийн тэмдэглэлээ дуусгыдаа.
