Sunday, August 16, 2009

Нэрийг тань мэднэ

Би энэ дуунд их дуртай. Үнэхээрийн үнэн үгтэй дуу! Есүс минь ээ, миний өмнөөс нас барж, ямар ч гавьяагүй намайг хайрлахын дээдээр хайрлаж байгаад чинь баярлалаа


Христ Есүсийн үнэт цусаар аврагдан

Уучлагдсан би амьдралаараа сэргээгдсэн

Зүрхэнд минь Таны сүр жавхлан оршино

Үүрд би Тандаа итгэнэ

Үүрд би тандаа итгэнэ

Шудрага үнэн тань намайг эзэмдэж

Энэрэл хайр тань шархыг минь ангаасан

Ариун Сүнс Үнэн Үгээрээ хөтлөөч

Таны хайр мөхөшгүй

Таны хайр мөхөшгүй

Ганц хүүгээ Та

Хүмүүс бидний төлөө өгсөн

Христийн хайр

Сэтгэлийн минь гүнд оршин байна

Өмнөөс минь Тэр

Өргөл болон цовдлгодсон

Хайрыг хүртэх

Ёсгүй бидний төлөө

Monday, August 10, 2009


Даниел 3: 16 – 18

~ ~ 10 хүнээс судалгаа авчээ, 9д нь хамгийн урт нь Б гэж хариулаарай гээд урьдчилан судалгаанд орохоос нь өмнө зааж өгчээ. Судалгааны субъект нь 10 дахь хүн байсан ажээ. Тэгтэл үр дүн нь харсаар хамгийн урт хариулт А байтал 9 хүн Б гэж сонгосон тул 10 дах хүн хамгийн уртаар Б-г сонгосон байна. Тиймээс бид бодитой үнэ цэнийг эргэн тойрноороо тодорхойлуулаад явдаг. Тэгж дарамтанд ороод явж байдаг. Үнэ цэнэтэй зүйл нь бусдын тэр нөлөөнөөс болж 2-т тавигддаг байна. Ингээд л бид нийгэмд гэрэл давс нь болж чаддаггүй.

Ром 12:2 Өөрийгөө өөрчил, ямар ч аргагүй энэ нийгмээс зугтах боломжгүй. Энэ нийгэмд л бид дуудагдсан.

Таны хувьд юу чухал вэ? Мөнгө үү, гэр бүл үү?

Монгол даяараа Солонгос руу гэр бүлээ орхин явдаг хүмүүсийг гайхдаг. Яагаад гэр бүлтэй, гэр бүлгүй залуучууд гадаадруу гарч ажилладаг вэ. Бусад хүмүүс сар бүр гэрлүүгээ доллар явуулж байгааг хараад болноо хэмээн бодоод явдаг. Гэтэл 3 жил яваад ирэхэд гэр бүлээ алдчихсан байх болно гэдэг энэ аймар үнэн.

Бүр энэ нь моод болчихсон. Ямар үед ямар үг, хувцас өмсөх вэ гэдгээ бодолгүй нөлөөнд автан амьдардаг. Яг адилхан хувцас, зан авиртай бол яаж та өөрчлөх гээд байгаа вэ.


Даниел номонд тэр 3 найз сайн дураараа Вавилон хотод ирээгүй, өөрсдийг тоносон дээрэмдсэн, алсан хүмүүсийн төлөө хэлийг нь сураад бүр утга зохиолыг нь сурах тэр хэцүү нөхцөлд амьдарч байсан.

Бид яг тэдний адил: яаж энэ дэлхийн үнэ цэнийг өөрийн болгож сохролгүйгээр энэ нийгмийн дунд өндөрт явах вэ.

Даниелийн 3 найз тийм өндөрт явсан.

Бид байнга ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй болдог.


Бизнесмен хүний хувьд хэзээ худлаа ярьж, ашгийн төлөө улайрах вэ, миний тэр шугам хаана вэ? Хаагуур тэр зураасаа татах вэ? Даргынхаа үгэнд аль хүртэл орох вэ, аль цэг хүртэл орох ёстой вэ, аль онигоог завхай онигоонд тооцох вэ, аль бүжгийг ямар хөдөлгөөнөөр бүжиглэх вэ, ямар хөдөлгөөн завхай эротикт орох вэ, та зураач бол нүцгэн хүүхэн зурах уу, хир зэрэг нүцгэн хувцасгүй зурах вэ?


Үүний хариултыг хүмүүс сүмээсээ хайж ирдэг. Гэтэл таарсан нэг ч хариулт байдаггүй. Яагаад гэвэл нөхцөл байдал, янз бүр байдаг. Тиймээс хүн бүрт таарах тэр зураас гэж байхгүй.

Жишээлбэл, охидуудаа өвдөгнөөсөө 5 хуруу дээш юбка өмсч болохгүй, 6 хуруу дээш бол гэмд орсонд тооцогдоно гэх үү?


Даниел номонд, Небухадназер хааны дүртэй хөшөөнд хөгжмийн дуунаар мөргөхийг тушаав. Тэр олон хөгжим дуугарах үед ард түмэн бүх юмаа орхиод мөргөнө, гэтэл 3 хүн мөргөдөггүй. Тэр газар тэр 3-с өөр олон олон еврейчүүд байсан ч өвдөг нугалан мөргөсөн. Тэгтэл тэр 3-н талаар хов жив хааны чихэнд хүрсэн. Тэгээд хааныг дуудахад, тэд хааны өмнө ирсэн. Тэгээд хаан бүрээ бишгүүрээ үлээж, тэднийг мөргөхийг дахин шаардахад тэр 3 тийм зүйл хийсэнгүй.

Хаагуур зураас татах ёстойг чинь зааж чадахгүй. Харин ямар хандлагатай байх нь чухал. Энэ доорх 3 хандлагыг яс харуулаад явж байхад таны зураас харагдах болно. Тэр эвгүй байдлаас чинь Ертөнцийн Эзэн дагуулаад гарна.

1: Бид хүнд таалагдах гэж биш цорын ганц Ертөнцийн Эзэнд таалагдах гэж амьдарна.

Даниел 3:16

Тэд танд тайлбарлах юм байхгүй, учирлан гуйх шалтгаан байхгүй гэсэн.

Даргадаа, найз охиндоо, багшдаа таалагдах нь гол биш, тэдэнд таалагдах гэж гүйж байхаар таалагдахгүй байсан нь дээр. Зөвхөн Мөнхий Их Эзэнд л таалагд.

- Ааваа та инээж байна уу?

- Үгүй гэж байгаа бол та хийх гэж байгаа зүйлээ чадахгүй гэж хэлсэн нь дээр.

Миний хийх гэж буй үйлдэл Ертөнцийн Эзэнд таалагдахгүй бол бусдыг гомдоохоос бүү ай, тэглээ гээд хавийн амьтдыг гомдоовол мөн Ертөнцийн Эзэнд таалагдахгүй.

2: Ертөнцийн Эзэний агуу их мэдлэгтэй байх ёстой.

Даниел 3:17

Ертөнцийн Эзэн бүхнийг захирдаг гэдгийг санах хэрэгтэй. Тэгвэл Ертөнцийн Эзэн биднийг эвгүй байдлаас аварна.

Даниел болон түүний найзууд хааныг үгээ хэлж эхлэхэд эргэлзээ ч үгүй шууд л Ертөнцийн Эзэнд найдсан. Гэхдээ та библиэ уншихгүй, гэм хийгээд яваад байвал яг тэр хутганы ирмэг дээр ирэхэд одоо намайг аврах болов уу, яах бол гээд бишүүрхэн Ертөнцийн Эзэнд найдах, зориггүй болох болно.

Хэрвээ та ням гарагын цуглаанд л сургаал сонсон хооллож явдаг бол хүний зажилж~зажилж~зажилж өгсөн хоол идчихээд дараагын ням гараг хүртэл баяртай явах уу?

7 хоногт зөвхөн ганц удаа бяцхаан хоол иддэг хүн байна уу?

Та өөрөө Ертөнцийн Эзэнтэйгээ ойрт найзлах нь дээр, тэр үед Ертөнцийн Эзэнийг ямар агуу гэдгийг өөрөө мэдэх болно.

Тэгж та мэдлэгтэй болбол тэгээд та галын өмнө ирэхэд миний Эзэн намайг таны гараас аврах болно гэнэ. Тэгж байж таны сүнсний булчин байнга ажиллаж та рефлекстэй болно.

Оюун бодлоо шинэчлэн байж өөрчлөгд. Ром 12:2

Ертөнцийн Эзэнд таалагдахын төлөө хамаг юмаа орхин гүй, яг л найз охиндоо таалагдах гэж улайран гүйдэг шигээ.

3: Дуулгавартай байдлынхаа үнийг төлөхөд бэлэн бай.

Даниел 3:18

Миний Ертөнцийн Эзэнд таалагдахгүй тул ажлаас халагдах байсан ч шийдэмгий бай.

Есүсийн 12 дагалдагчдийн 1 нь л өндөр наслан нас барсан бол бусад нь бусдын гарт үрэгдэж өөрсдийн цусаараа энэ Христийн хаанчлалыг босгосон.

Есүс: Багшаасаа илүү шавь гэж үгүй. Минийх болсны чинь төлөө ... гэж хэлсэн.

Заавал та хамт олныхоо өмнө хэнхэгээрээ гадуурхагдаж, шоолуулж, дуулгавартай байдлынхаа үнийг та төлөх болно.

Үзэгдэл 11:12 Сатаныг ялсан хүмүүсийн тухай – хурганы цус, гэрчлэлийн үг, амиа ч хайрлаагүй явж байж ялсан.

Парадокс амьдрал: Христэд итгэгч нар авахын төлөө өгөх.

Христ хэлэхдээ: "Амиа аврах гэсэн нь алдаж, амиа золиослосон нь аврагдах болно."

Тиймээс дуулгавартай байдлынхаа үнийг төлөх хэрэгтэй. Тэр 3 найз үхвэл үхье гэж шийдсэн байсан. Хэрэв бид үхлээс айж амьдарвал тэгж айсандаа үхч амьдрана, харин үхлээс айхгүй бол тэр чигээрээ амьд амьдралаар амьдрана.

Харин энэ дэлхийн юмтай хамт Ертөнцийн Эзэнийн хаант улсын төлөө амьдрах гээд байдаг. Гэмд орооцолдохгүйгээр хир зэрэг энэ дэлхийн юмтай ойртож амьдарч болохыг туршин амьдарсаар байдаг.

Та өөрөө шийдэх хэрэгтэй.

Та тэр хүмүүстэй мөр зэрэгцэн Есүсийн өмнөөс харан зогсох уу, Есүстэй мөр зэрэгцэн тэр хүмүүсийн өмнөөс харан зогсох уу?

Есүс: "Бүлээн хоол шиг хүмүүс гэж хэмээн зүйрлэн хэлсэн. Халуун хоол шиг бай" гэж хэлсэн.

Та тэр дуулгавартай байдлынхаа төлөө гав ганцаар төлбөр төлөх болно.

Үүний төлөө та бэлэн бай.

Зориулалтгүй хоёрын хооронд амьдрал танд хараал авчирах болно. Тэгээд сүүлд дэлхий Ертөнцийн Эзэний аль альных нь өмнө үнэ хүнд танд ирэхгүй.

Ертөнцийн Эзэнд Өнөөдөр өөрийгөө бүрэн зориулахаар шийдээрэй.

Sunday, August 9, 2009

Хөгжилтэй онигоо байхымаа бас

- Хэрэв Адам+Ева 2 хятад үндэстэн байсан бол гэм хийхгүй байх байсаа.
- Яагаад?
- Яагаад гэвэл: хэрэв тэд хятад хүмүүс байса бол могойг дор нь шарж идэх байсаа.

Tuesday, July 28, 2009

I Will Exalt You



I will exalt you 3x

Таныг би хүндэлье

You are my God

Миний Эзэн

~~~

My hiding place

Хоргодох байр

My safe refuge

Аврал минь Та

My treasure Lord you are

Эрдэнэс минь Та билээ

My friend and King

Дотны анд Хаан

Anointes One

Тослогдсон Нэгэн

Most Holy

Ариун Ариун

~~~

Because you with me 3x

Юунаас ч би айхгүй

I will not fear

Та надтай хамт

Monday, July 27, 2009

Шинэ Ном Гарлаа!

Би НОМ унших их дуртай. Яагаад гэвэл ном миний багш заримдаа сайн найз минь болдог.

Өчдөр сүмийн маань нэг охин ном хэвлэн гаргаж, тэрийгээ нөхөр бид 2-т бэлэг барив. Тээд өнөө өглөө уг ном уншиж дуусгалаа. Их таалагдлаа, сэтгэлд хүрлээ, нэгийг бодож шүүрс алдав, бас их сурлаа.



"Сайхан амьдрал хайраар өдөөгдөж, мэдлэгээр удирддаг."
Бэртранд Руссел




Ном ихээр гэрэлтэж олон хүний амьдралын тусгал болох толь болно гэдэгт би итгэж байна. Хэрэв та худалдаж авахыг хүсвэл миний блог руу холбогдоорой. Эсвэл энэ блог руу ороод тэр охинтой өөртөө нь холбогдож болно.

Бидний амьдралын мөч бүр түүхүүдийг туурьваж байдаг.
Тэр бүрийг ном болгон гаргаад байвал ямар их олон хүн зөв амьдралын алхамыг амтлах болдоо гэж би хаяа боддогын.


Tuesday, July 21, 2009

Ням гаргийн сургаалаас


Хүнд хэцүү үед бид хэрхэн Мөнхийн Эзэний төлөө бат зогсох вэ.

Даниелын түүхийг харвал там болчихсон гутамшиг болсон амьдралтай байсан. Есүсээс 500 жилийн өмнө амьдарч байсан. Вавилион хаант улс маш хүчирхэг, Израйльд орж ирсэн. Энэ үед Израйль 2 хуваагдчихсан байсан. Өмнөд Израйльчууд өөрийн Ирусалим хотын төвд Ертөнцийн Эзэний сүм байгаа тул бид нар хойд Израйлчууд шиг Вавилиончуудад дийлдэж олзлогдохгүй байх гэж шашинлаг бодолдоо найдаж байсан. Гэсэн ч Вавилиончууд дайран орж ирээд сүмийнх нь юмыг тонож, өөрсдийн бурхаддаа ашиглан, тэднийг боол болгож гав гинж зүүлгэн эзлэн түрэмгийлж Израйл улс устсан түүхтэй.

Та боддоо Монгол улсын түүхэнд ийм зүйл болж Монгол улс эзгүйрч байсангүй. Даниел мэтийн мэдлэгтэй хүмүүсийг өөртөө үйлчлүүлэхээр хаан нь өөрийн албатаа болгосон боловч хаан нь Ертөнцийн Эзэнийг хүндэлдэггүй, өөрийн бурханаа хүндлүүлж үйлчлүүлэхээр 3 найзынх нь хамт ашигладаг.

Анх Даниел 17, 18 настай байсан гэж судлаачид үздэг. Номоо бичих үедээ 60 гаран настай байжээ. Тэрээр 4 хааны нүүр үзсэн.

Даниел номын эхний 6 бүлэг нь өөрийнх нь амьдралын тухай. Дараах 6 бүлэг нь ирээдүйн тухай түүнийг ашиглаж бичүүлсэн Ертөнцийн Эзэний зөгнөлүүд болно.

1. Ертөнцийн Эзэн бүхнийг чадагч эрх мэдэлтэй гэдэгт найдаж сурах. Ингэж найдаж сурах үед амар тайван орж ирдэг. Харин чадахгүй бол маш ихээр санаа зовдог. /Даниел 1:3 – 5/

Тэд нарыг сонгож аваад Тайганы тэргүүнээр тэд нарт бурханд өргүүлсэн хоол өгүүлэхэд Даниел хааныг хэдий харгис хэрцгий гэдгийг мэдсэн хэдий ч идэхээс татгалздаг. Тайганд хэлэхдээ: 10 хоногын дараа бид идэхгүйгээр сайн тарган цатгалан, яг л бусад хааны өгсөн хоолыг идсэн хүмүүс мэт харагдах болно гэж Ертөнцийн Эзэндээ бат найдан хэлдэг. Үнэхээр Ертөнцийн Эзэнд ямар их хүнд нөхцөл дундуур авч явсан ч хир их найдсаар байгааг харна.

Дуулал номонд суурь нурах үед ариун хүн яах вэ гэж байдаг. Ертөнцийн Эзэнд л бат найдаж сурах.

2. Ертөнцийн Эзэний хүмүүст үйлчилэх. Бусдад үйлчилэх үед бусдад хир их чухал хүн бэ гэдгээ мэдэх болно. Үүгээрээ бид Ертөнцийн Эзэний өмнө бат зогсч чадна. Ертөнцийн Эзэн үнэхээр бууж өгөх дургүй.

Хаан тэд нарын нэрийг хүртэл сольсон. Даниелд Балл бурханы эхнэр таныг хамгаалах болтугай, бусад найз нарт нь би аймхай, би бузартлагдлаа гэх мэт нэр тэдэнд өгсөн. Түүнийг илбэчид, мэргэдийн дарга нь болгосон. Хэдий тэгж доромжлогдож байсан хэдий ч Ертөнцийн Эзэнд бта найдсаар байсан.

3. Хэцүү үед Ертөнцийн Эзэний үгийг барин зогсох хэрэгтэй.

- Нэг ёсондоо Ертөнцийн Эзэнийг тулж зогсоно гэсэн үг.

- Амьдралдаа Ертөнцийн Эзэний үгийг шалгаж үзнэ гэсэн үг.

- Мөн дуулгавартай хүлээнэ гэсэнүг.

Даниел хааны хоолноос татгалзахдаа түүнд баталгаа байгаагүй. Хүсвэл 10 хоногын дараа Ертөнцийн Эзэн намайг алвал алаг, амьдруулбал тэр биз хэмээн Ертөнцийн Эзэний үгийг бат барин зогсч байсан. Үнэхээр тэр 10 хоногын дараа амьд үлдсэн.

Хаан мөн түүнийг арслангын агуйд хүртэл хийгээд тэр амьд үлдэж байсан.

Тэр хэзээ ч Ертөнцийн Эзэн агуу хэмээн ярьж байгаагүй ч хаад ноёд үхэхдээ Даниелын Ертөнцийн Эзэн үнэхээр агуу хэмээж байжээ.

Тиймээс та Ертөнцийн Эзэний үгэнд хэрхэн хандаж байгааг хараарай. Ертөнцийн Эзэний үгэн дээр хэлснээр түүнийг шалгаад үз, түүнд найдаад үз. Өөртөө хэрэгтэй үгээр л та Ертөнцийн Эзэнийг дагаж байна уу гэдгээ шалгаарай.

Яг Даниел Ертөнцийн Эзэний үгэн дээр бат зогссон шиг байгаарай гэж хүсч байна.

Wednesday, July 15, 2009

Бусал хүмүүс бидний хэрхэн хардаг вэ?

15-хан цент шүү дээ гэж бодов.

Хэдэн жилийн өмнө нэгэн номлогч Тексас мужийн Хьюстон хотын нэгэн сүмд дуудагджээ. Хотод нүүн ирснийхээ дараа номлогч нэгэн удаа гэрээсээ хот уруу орохоор автобусанд суужээ. Тэр суудал дээр суусныхаа дараа л автобусны жолооч түүнд 15 цент илүү өгснийг мэдэв. Тэгээд тэр дотроо “Энэ мөнгийг буцаан өгөх хэрэгтэй. Өөртөө хадгалах нь буруу” гэж бодов.
Дараа нь тэр “Үгүй ээ, энэ чинь 15-хан цент шүү дээ. Хэн энэ мөнгийг тоох юм бэ?” гэж бодов. “Тэртээ тэргүй автобус компани хэтэрхий их үнэ тогтоосон. Тэд энүүгээр дутагдах юм биш. Ертөнцийн Эзэнээс надад өгч байгаа бэлэг гээд чимээгүй авч орхиё.”
Түүний буух буудал ирэхэд тэр хаалган дээр хэсэг зогсосхийж байснаа нөгөө 15 центээ жолоочид өгөв. “Та надад илүү хариулт өгсөн байна” гэв.
Жолооч түүн уруу харж инээмсэглэн “Та хотод ирсэн нөгөө шинэ номлогч мөн үү?”
“Би сүүлийн үед сүмд очихыг их хүсэх болсон. Танд илүү мөнгө өгвөл яах бол гэж бодсон юм. Бүтэн сайнд сүм дээр уулзъя” гэв.
Номлогч автобуснаас буусныхаа дараа ойролцоох шонг тэврэн авч “Өө Ертөнцийн Эзэн минь, би таны Хүүг сая 15 центээр худалдах шахлаа” гэв.

Заримдаа бидний амьдрал зарим хүмүүсийн хувьд унших Библи нь болдог. Энэ бол хичнээн олон хүн биднийг Христчин гэж харж, биднийг туршдаг цочмоор түүхүүдийн нэг юм. Хэрэв та өөрийгөө Христчин гэж нэрлэсэн бол Христийн нэрийг мөрөн дээрээ авч явж байгаа гэдгийг үргэлж санаж сэрэмжтэй бай.

Бодол санаагаа хянаж бай, тэр чинь үг болдог юм
Үг яриагаа хянаж бай, тэр чинь үйлдэл болдог юм
Үйлс хэргээ хянаж бай, тэр чинь дадал болдог юм
Дадал зуршлаа хянаж бай, тэр чинь зан чанар болдог юм
Зан чанараа хянаж бай, тэр чинь хувь заяа болдог юм.

Таныг өнөөдөр Ертөнцийн Эзэн ивээх болтугай. Өдрийг сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна.

Гэрлийг тараах хоёр арга зам байдаг: нэг нь гэрэл байх, нөгөө нь гэрлийг тусгаж буй толь байх.


Доорх хаяг дээр дараад,
өөр олон сонирхолтой түүхүүдийг уншаарай, хүмүүс ээ!