Monday, April 18, 2011

Хүмүүс бид өөрсдийн өдөр тутмийн харилцаандаа анхаарал тавин, ямар нэгэн байдлаар амжилт гаргахыг хичээдэг. Хамгийн чухал нь хэн нэгнийг өөрийн харилцаан дахь хандлагынхаа төлөө хариуцлага хүлээлгэхгүй байх явдал юм.

Надад байсан нэг сул хандлага юу байсан бэ гэвэл аливаа зүйлд хандахдаа үргэлж сөрөг хандлагатай бодол орж ирдэг байлаа..... Над шиг ийм хүмүүс их байдаг гэж би бодож байна. Та нар дотор ч бас иймэрхүү хандлагтай хүмүүс байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид заримдаа бусдыг ойлгохоосоо илүүтэйгээр шууд сөрөг буюу сул талыг нь түрүүлэн дүгнэлтэндээ оруулан, тэгж бодсон бодолдоо автан тухайн хүнээ зөвхөн нэг өнцгөөс нь дүгнэн харж бүр зүрхэн дотроо тунхагладаг учир бидний хандлага энэ тал дээр харанхуй болж, бусадтай харилцах харилцаа маань эрэмдэг болдог. Гэтэл бид өдөр бүр хэн нэгэнтэй сайхан харилцаатай байхыг хүсдэг, хичээдэг. Гэсэн хэдий ч бидний дотор байгаа зүрх сэтгэлийн хандлагаас болж харилцаанууд маань эрэмдэг зэрэмдэг болж, цаашлаад бусадтай харилцах харилцаанд маань ан цав гардаг. Тэгээд эцэст нь юу гэж хэлдэг вэ гэвэл түүнээс болж асуудал ийм боллоо, тэрний ийм үйдлээс болж би өнөөдөр иймэрхүү амьдарч байна гэж боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ бид өөрсдийн сөрөг хандлага, зуршилаасаа болж асуудлыг хүндрүүлдэг. Заримдаа бидний бодсноос тухайн хүн, ...тухайн асуудал ондоогоор эргэдэг. Энэ нь бид хэрхэн бусдыг сөрөгөөр дүгнэж харж байгааг харуулдаг. Ингэснээсээ болж бидний харилцаан дахь амжилт унсаар байдаг, нурсаар байдаг.

Үүний адил бид Мөнхийн Эзэнтэй харилцах харилцаандаа сөрөг хандлага, буруу зуршилаар хандснаас болж Бүхнийг Захирагч Эзэнтэй харилцах харилцаа маань тогтмол эрүүл байж чаддаггүй нь үнэхээр харамсалтай. Бид Их Эзэний хайрийн илрэл болсон Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч, ирээдүйд ч хэвээрээ гэдэг (Еврэй 13:8) үгийг цаг үргэлж мартдаг. Тиймдээ ч бид гэмд хальтран унахдаа, эсвэл ямар нэг буруу зүйл хийсэн үедээ, эсвэл урам хугарсан үедээ, эсвэл өөрийн хүслийн дагуу амьдарсныхаа дараа Мөнхийн Эзэнийг хөмсгөө зангидаад чам руу уур хилэнтэйгээр, хэзээ ч уучлашгүй харцаар харж байгаагаар төсөөлөн, айж сандарч Түүнээс холдож эхлэдэг. Гэтэл Мөнхийн Их Эзэн биднийг унах тусам, урам хугарах тусам, ганцаардах тусам, өөрийн амьдралаар зугаалсаар холдох тусам бидний араас нэхэн хөөсөөр, эрэн хайсаар байдаг. (Луух 15:11-32) Тэр биднийг хүлээсээр байдаг. Бидний бодсноос тэс өөр хандлагыг Тэр бидэнд харуулдаг.

Өнөөдрөөс эхлэн хамтдаа өөрсдийнхөө хандлагыг өөрчилцгөөе, сул дорйо муу зуршилуудаасаа салцгаая.

Давид хаан хэлэхдээ (Дуулал 23:13) – Амьдын газарт Эзэний сайн сайхныг харна гэж би итгэсэн. Эзэнийг хүсэн хүлээгтүн. Хүчтэй байж зүрхээ зоригтой болгогтун. Тиймээ, Эзэнийг хүсэн хүлээгтүн! гэжээ. Давидын “Миний амьдралд сайн сайхан тохиолдох болно” гэсэн итгэл найдвар нь хэзээ ч унтарч байгаагүй. Тэр гэмд унах үедээ Их Эзнээс зуураастай байсан, ганцаардан гашуудаж байхдаа Их Эзэнээс зуураастай байсан, баяр хөөртэй байх үедээ Их Эзэнээс зуураастай байсан, үхлийн эрмэг дээр ирэх үедээ Их Эзэнээс зуураастай байсан. Тиймдээ ч түүний нэр библи дэх баатаруудын нэрээр бичигдэн үлдэж, бидний үлгэр дуурайлал болсоор байна.

Амьдрал дахь асуудалтай, асуудалгүй ямар ч үед зөвхөн түүнд найдаж, түүнтэй харилцах харилцаагаа эрүүл авч явцгаая! Амен...

Monday, February 7, 2011

Ажил нь...


“Ажилладаггүй хүн хэзээ ч бүрэн дүүрнээр жаргал эдэлж чадахгүй бөгөөд та анхиагүй амьтны нүүр царайнаас үргэлж юм бүхнийг чамлаж голдгийн ул мөрийг
олж харах болно. ”

Г. Хайнэ


Өөрийн хөдөлмөрийн үр жимснээс жаргал эдлэх баяр хөөрийг чухамдаа АЖИЛ л бидэнд өгдөг. АЖИЛ, хэрэв шаргуу хөдөлмөрлөвөл ямар ч амжилтанд хүрч болдог. АЖИЛ биднийг идэвхтэй сэргэг байлгаж, ямар нэг зүйлийг бодуулж, сэтгүүлж, бүтээлч байлгадаг. Ажиглаад сууж байдаг амьдрал бидэнд баяр хөөр, сэтгэл ханамжийг өгдөггүй. Харин ч илүү ихээр ажиллаж, үйлдэж байж баяр хөөр, сэтгэл ханамжийг олж авдаг юм.

Friday, February 4, 2011

ЗАЛХУУРАЛТАЙ ДАЙСАГНАЛЦАЯ!

Гэтэл библиийн Эхлэл номын 2 бүлэг 15 ишлэл дээр хэлэхдээ: “Мөнхийн Эзэн хүнийг Едэн цэцэрлэгийг арчлан сахиулахын тулд тэнд суулгав” гэжээ.

Ийнхүү Адамын хамгийн анхны хариуцлага нь Едэн цэцэрлэгийг арлчан хамгаалах байсан байгаа юм. Маш энгийн! Харин гэтэл ихэнх тохиолдолд Адамын тухай ярихдаа сүнслэг талаас нь авч үздэг. Гэтэл Мөнхийн Эзэн ийм энгийнээр Адамд ХӨДӨЛМӨР гэх Агуу Бүтээлч байдлыг өвлүүлэн өвч байжээ. Учир нь Мөнхийн Эзэн 7 өдрийг бүтээхдээ ЗУРГААН ӨДӨР нь ХӨДӨЛМӨРЛӨЖ, НЭГ ӨДӨР нь АМАРСАН байдаг. Энэ Тэрээр бидэнд “ЗУРГААН өдөр амраад ГАНЦ өдөр л ажиллаж, хурдхан шиг хийж бүтээхийг оролдоорой.” гээгүйсэн.

Thursday, January 27, 2011

ЗАЛХУУРАЛТАЙ ДАЙСАГНАЛЦАЯ!

Залхуурал гэдэг манай нийгмийн болон Монголчууд бидний бусд үндэстнүүдээс ялгарах онцлог юм уу даа, мөн залхуурал нь үндэстний гамшиг гэмээр.

Хүний амьдрал дахь бараг л бүх гай гамшиг, бүтэлгүйтэл энэ бүхэн зөвхөн их бага хэмжээний залхууралаас үүсэлтэй гэлтэй.

Хүмүүс бид чинь АМРАХ-ын төлөө бүтээгдсэн юм шиг л аашилцгаадаг. Ням гаригын орой хүн бүр л “Ёох, маргааш яаж ажилдаа явна даа” гэж шүүрс алдацгаана. Даваа гаригт ажил дээрээ цугларцгаасан бид өглөөнөө өдрийн цай хүртэл өнгөрсөн амралтын өдөрт юу хийж, хэнтэй уулзаж, юу идэж уусан, дэлгүүр хэсээд таалагдах юм байгаагаагүй, байсан гээл хэрэгтэй хэрэггүй олон зүйлсийн тухай хөрш ширээнийхэнтэйгээ эсвэл чат дахь хэн нэгэнтэй ярьсаар байтал хагас өдрийг өнгөрөөнө дөө. Үдээс хойш нь өөрт хэрэгцээтэй зүйлсийг хийцгээнэ. Хэн нэгний гуйлтыг гүйцэлдүүлэхээр ажлын газрынхаа CANON-ийг ашиглах, компьютерт шивэх, мэдээлэл НЭТ-ээс татах гэх мэт хувьсгалд хэрэгцээтэй зүйлийг багахан цагт амжуулж, хувийн хэрэгцээгээ хангацгаагаад нэг их ажил хийсэн, ядарсан туйлдсан нөхөд гэр гэрийг зүг тарцгаадаг нь үгүй гэж үү!

Энэ ЗАЛХУУРАЛ ба ЗАЛИЛАН биш гэж үү?!