Миний хувьд Их Эзэний үгэн дээр тулгуурлан, бусад зүйлд хандахдаа их хашир байя гэж шийдсэн нэгэн билээ. Ойрд зөнч мөнч нарийн тухай янз бүрийн л юм сонсдоод, тэгээд би Их Эзэний заасны дагуу \Иоган 8:31-32\ библи дээрээ ирж, зарим нэг зүйлийг уншиж, судлий гэж бодлоо. Ингэж байхын \Иеремиа 23:9-39\ "Та нар эш үзүүлж байгаа зөнч нарийн үгсийг бүү сонс, Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд Эзэний амнаас бус өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг."
Хуурамч зөнч нарын тухай сануулга!
1. Тэдний үйлс нь бузар муу байсан (10-15)
Иудад садар самууныг үйлдэгчдээр дүүрэн байв. Энгийн ард түмэн ийм бус, харин ч Эзэний өргөөнд байдаг зөнч нар болон тахилчид бүгд бузарлагдав. Самарийн эш үзүүлэгчид Баалыг түшиглэн зөгнөж, ард түмнийг төөрүүлэв. Мөн Иерусалимын эш үзүүлэгчид садар самууныг үйлдэж, бузар мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлснээр тэднийг муу муухай замаас нь эргүүлсэнгүй. Тэд хонины арьсыг өмссөн харгис чоно мэт байв. Мөнхийн Эзэн ийм тэдэнд заавал хортой усыг уулгана.(15)
2. Тэд хоосон зүйлийг зааж байсан (16-22)
Эш үзүүлэгчид Бурханы үгийг авч үүнийг ард түмэнд заах ёстой. Гэтэл тэд Мөнхийн Эзэний үгэнд өчүүхэн ч чих тавихгүй байв.(18) Тэд өөрсдийн сэтгэлээс гарсныг ярьдаг мөртлөө Мөнхийн Эзэнээс гэж хэлдэг байв. Мөнхийнг Эзэнийг басамжилж, зүрх сэтгэлийнхээ хатуугаар үйлддэг хүмүүст “Та нарт амар амгалан байх болно. Та нар дээр гай гамшиг ирэхгүй” гэдэг байв. Үүнээс болж ард түмэн бузар муу замаас эргэж чадахгүй болжээ. Одоо үед ч гэсэн гэмшил ба загалмайн ёсыг заалгүй хоньдын сэтгэлийг татахын төлөө амар амгалангийн сайхан үгийг дамжуулдаг хүн олон байдаг. Мөнхийн Эзэн энэ мэт хүмүүсийг заавал шийтгэнэ.(15,19,20) Мөнхийн Эзэн тэнгэр газарт дүүрэн учир бидний нуугдмал зүйлийг харж байна.(24
Бас гайхамшиг, гайхамшгууд гэхээр л бид улайран гүйлддэг. Гайхамшиг биднийг алмайруулан, тонойлгодог, үнэн. Гэвч Мөнхийн Эзэнээс ирэх гайхамшигууд болгон зөвхөн Христ рүү биднийг чиглүүлж байх ёстой гэдгийг санаарай. "Мөнхийн Эзэн Назар хотын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, ер бусын баталгаа үзүүлэн, Түүнийг илгээсэн болохоо харуулсныг та нар мэднэ. \Үйл явдал 2:22\
ГАЙХАМШИГУУД-ыг тэмдэг гэж нэрлэдэг. Тэмдэгүүдийн зорилго нь зүг чиг заахад зориулагдсаны дээр ЗАМ-ын хөдөлгөөнийг сахихын тулд зам дээр, замын хажууд, эргэн тойронд нь тэмдэг тавьдаг даа. Тэгтэл замын тэмдгийг хэн нэгэн хүн хараад л, "Хөөх, энэ чинь яасан гого зураг вэ, ямарр аятайхан өнгөтэй юм" гээл гайхаад байдаггүйз. Харин ч тэмдгийг хараад яах ёстойгоо ойлгож, замын хөдөлгөөнд төвөг учруулалгүйгээр оролцдог шд. Яг л үүн шиг ГАЙХАМШГУУД бол Их Эзэн Есүс рүү заасан, чиглүүлсэн тэмдгүүд юм. Хэрэв бид хамаг анхаарал, сонирхол, дур хүслүүдээ зөвхөн гайхамшиг, гайхамшгууд дээр л тавиад байх аваас бид бусдыг Христ рүү чиглүүлэхээ тас умартаж, хэн нэгэн хүн рүү эсвэл аль нэг гайхамшгууд илрэн гарч байгаа крусед рүү хошуурцгааж байна гэсэн үг ээ.
Шалгаад үз: ямар нэг гайхамшиг болж буй газар мэдээж, эдгэрэл, чөлөөлөлт байдаг хэдий ч тэнд бас Христийн нэр дээр хүмүүс АВРАГДАХ явдал юм. Дээр нь бүх алдар хүнд зөвхөн Христ Есүсийн нэр дээр байх нь дээр.
Үйл явдал 14: 3, 13-16 үүнийг заавал дэлгэж уншаарай.