Thursday, August 14, 2008

Мэргэн ухаан гэж яаг юу юм бэ?
Тэр мэргэн ухааныг хэзээ хүн бүрэн дүүрэн ойлгож чаддаг юм бэ? гэж би Ертөнцийн Эзэнээс маш их асууж, эрэн сурвалжилж гарлаа.

"Мөнхийн Эзэнээс эмээх нь мэргэн ухааны эхлэлээ..." гэжугаа нь, цаашлаад мэргэн ухааныг магтан дуулсан Сургаалт Үгс ном нь удирдагч хүн удирдагч хүндээ зориулж бичсэн аятай. Ихэнх хэсгийг нь Давид хаанаас хүү Соломондоо хандаж хэлсэн заавар зөвөлгөө байх аж.

"Цэцэн мэргэн хүнд заавар зөвөлгөө өгч бай,
тэгвээс улам илүү ухаан нэмдэг.
Үнэнч шудрага хүнд зааж сургаж бай,
тэгвээс тэр хүн улам их мэдлэгэтэй болно."

Сургаалт Үгс 9:9

"Мэргэн хүн сонсож,
мэдлэгээ тэлэх,
ухаалаг нэгэн нь
ухаалаг зөвөлгөө авахын тулд."

Сургаалт Үгс 1:5

Ингээд бодохоор мэргэн ухаан гэгч дуусч дундрашгүй, төгсгөл гэж хэзээ ч байхгүй зүйлийг хэлэх юм шиг.

Мэргэн Ухаанаар өөрийгөө чимэглэх нь
Ертөнцийн Эзэнд таалагдах эхлэлээ гэж
!


No comments: