Thursday, August 21, 2008

Цаг наргүй ажилладаг ээж хүн чимээгүй цагаа хэзээ амжуулдаг вэ?

Өглөө эртлэн босно
Шинэ өдөрт өөрийгөө бэлтгэнэ
Гэрийхнийхээ өглөө цай, ундыг бэлтгэнэ
Тэдэнтэйгээ хамтдаа өглөөний цайгаа ууна
Нөхрөө ажилд нь үднэ
Хүүхдүүдээ \томчуудыг нь\ цэцэрлэг, сургуульд нь
Бага хүүхдүүдтэйгээ үлдэнэ
Тэдэнтэйгээ өдрийг \өдөржингөө\ өнгөрүүлнэ
Тэдний төлөө хөдөлгөөн бүр зориулагдана
Өдрийн хоол
Гэр орноо цэгцлэнэ
Угаалга \хувцас хунар...\ үйлдэнэ
Нарийн боов, талх энэ тэр хийж бэлтгэнэ
Дэлгүүр хоршоо, хоол унд цуглуулна
Ажил албандаа явсан хүмүүс маань буцаж ирнэ
Тэдэндээ зориулан ахин хөдөлмөрлөнө
Тэдэндээ хоол, унд, цайг нь бэлтгэнэ
Хамтдаа оройн зоогийнхоо ширээнд сууна
Ахин цэвэрлэгээ
Гэрийхэндээ цаг гаргана

За тэгээд гэх мэт ажил дууснаал гэж гүү дээ. Олон олон ээж нар надтай санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Харин энэ бүхний дундуур хаана нь бид чимээгүй цагаа амжуулдаг билээ дээ.

Хамгийн түрүүнд босоод
Хүүхдүүдийн өдрийн унтлаганы цагаар
Тэднийг ямар нэг юм руу анхаарсан үед\хүүхэлдэйн киноны үеэр, ккк\
Өдөрт \орой ч байж болно\хальт салхинд гарахдаа
Орой хүүхдүүдээ унтуулсныхаа дараа \хамгийн шилдэг үе\

Гэх мэт иймэрхүү...хийж амждаг л юм даа (o: Ер нь ээж байна гэдэг маааш олон ажилыг нэгэн зэрэг, асар хурдтайгаар үйлдэх тэр хүнийг хэлдгийм шиг ээ. Та юу гэж боджийн.

Хорвоогийн бүх ээж нарт аз жаргал ерөөе!

4 comments:

Anonymous said...

olon eej emegteichuud geriiin ezegtei yalan guaya eej bolohooroo yalt ch ugui uurgee bieluulj yavsaar bgaad tsag hugatsaa ch nisen ungurch neg l medehed nz nuhuduusuu ch ertuntsuuus ch hol tasarsan humuus bolson bdag.gants bie nz huuhnuudiin amidral sonirholtoi urnultei horvootoi hul niiluulen alhaj yavaa um shig sanagdaj uuriiguu ter buhentei haritsuulj setgeleer unah ni sh ni bii.
tehdee huuhnuudee,eejuudee bid bol ogthonch horvoogoos hotsorson uls bish ee.uursdiinhuu hiij bgaa /ger oron nuhur huuhduudiinhee tuluu/zuilee une tsenetei mash chuhal,hushtei,utga uchirtai zuil gedgiig bitgii unelehgui hotsrooroi.Ih ezen bidnii une tsene utga uchriig urgelj unelem sanuulj bh boltugai.
bas huuhnuudee geriin ajil adgiin muu erin suns 2-t daramtluulahgui bayr huurtei amidarch uneheer bolno shuu...ene talaar blogiin ezen bichuul yasiin gej...herhen uurtuu anhaaral mungu tsagaa zartsuulj stresee tailj stresdehgui bh talaa...thanks...
ene talar bichih n uurt ch ni sonirholtoi zugaatai bna gedegt itgeltei bna...:o)

Anonymous said...

yag tiim shuu...bi huhuulj bhdaa ihevchlen Ih Ezenteigee uilan hailan yariltsdag...it's cool...

Pro31 said...

Нээрээ, санадаг л санаа байна. Тэгий би энэ тухай, тэр дундаа өөрийнхөө тухай бичий гэж бодлоо. Санаа өгсөнд их баярлаа, хатагтай нар минь, love!

Anonymous said...

Eej bolohooroo eniig neg unshaad uzwel arai uur yum harj magad, eej bolohooroo zaawal dahin neg unshnaa okla.