Wednesday, April 29, 2009

24\7

Маш их ажилтай байгаа болохоор ойрд сүмдээ ч явах завгүй болчоод байдаг. Нэг талаараа их харамсалтай байгаа ч өдөр бүр аль болох Их Эзэнийхээ Үгээр амьдраад байх санаатай, хичээж л байна. Өнөөдөр Конг Хий пасторын сургаалийг сонсож суулаа.

Товчилвоос:
Чиний амьдрал ГЭРЧЛЭЛ байх ёстой гэлээ.

Мөнхийн Эзэн чамайг байгаа газраа хамгийн сайн, амжилттай байхыг итгэж найдан хүлээж байдаг. Албан газраа, бизнесийн байгууллагатаа, анги хамт олон дотроо хамгийн сайн нь, хамгийн амжилттай байгаасаа гэж Тэрээр чамд итгэж найдан хүлээж байдаг. Найз минь, магадгүй чи сүмд ирээд эдгээр зүйлсээс сурахыг хүсэлгүйгээр зүгээр л надад хайр, амар тайван, баяр хөөр хэрэгтэй гэж бодож байгаа бол андуурч байна. Зөвхөн сүмийн амьдрал дунд хичээж амьдрах биш харин даваа гарагаас баасан гараг хүртэл яаж амьдарч байгаагаа эрэгцүүлэн бодож, зөв амьдарсан нь дээр. Энэ нь Мөнхийн Эзэний Хаант улсад асар чухал хөрөнгө оруулалт юм. Та зөвхөн сүм дээрх хоёрхон цагт хичээж амьдрана гэсэн үг биш ээ. Харин таны ХРИСТЧИН АМЬДРАЛ–24\7 буюу долоо хоногийн 24 цагын турш таны амьдралын гэрчлэл үргэлжлэх хэрэгтэй байна.


Thursday, April 16, 2009

Нөхрийн минь заасан сургаалаас...

Түлхүүр ишлэл: Еврейчүүд 11:6

Та үнэхээр Ертөнцийн Эзэнд таалагдахыг хүсэж байна уу?
Таны зүгээс юу хийвэл Ертөнцийн Эзэнд таалагдах бол?

- ядуу хүмүүст туслах уу
- эсвэл золиос гаргах уу
- бараг л хичээн ариун амьдрах уу
- буян үйлдэх үү
- шудрага амьдрах уу
- бүр эсвэл юу ч хийхгүй гэртээ байгаад л байхуу ................
Тэгвэл Есүст итгэдэг хүмүүсээс илүү ядуучуудад тусладаг хүмүүс, бас шудрага, буян үйлддэг хүмүүс зөндөө л байдаг ш дээ. Тэднээс бид илүү гарч чадахгүй юм чинь таалагдахгүй юм биш үү?
Тэгвэл библид хэлэхдээ: "Чи итгэлтэй байвал Ертөнцийн Эзэнд таалагдах болно" гэжийнэ.
Ром 14:23
Пууль хэлэхдээ: "Итгэлээс ирэхгүй байгаа бүх зүйл гэмд тооцогдох болно."
Итгэлтэйгээр хийсэн бүх, ... бүх зүйл түүнд таалагдах болно.
Та өөрийнхөө тухай сайтар бодох хэрэгтэй. Миний өнгөрсөн хугацаанд хийж байсан зүйлүүд минь итгэлээр хийгд лүү гэж бодох хэрэгтэй.
Яагаад итгэлтэй байвал Түүнд таалагдана гэж бодож байна уу? Тийм бол энэ талаар 3 хэсгээр тайлбарлая.
Итгэл нь:
1. Ертөнцийн Эзэний байгаа чанар дээр үндэслэн амьдрах
Нэг ёсондоо Ертөнцийн Эзэнийг байгаа гэдэгт итгэх явдал юм.Ингэхийн тулд Түүний мөн чанарыг мэдэх хэрэгтэй болно.
Бид ихэнхдээ Ертөнцийн Эзэнийг байгаа гэдгийг мартдаг. Энэ үедээ хийсэн бүх зүйл алдаа юм. Алдаа гэдэг нь Ертөнцийн Эзэнийг байхгүй гэж итгээд хийсэн зүйл юм.

- худлаа хэлчихсэн
- хулгаа хийчихсэн
- аргаа бараад үг муруйгаад
- дургүй хүрээд цохиод авсийн гэх мэт үйлдлүүдийг бид хийхдээ Ертөнцийн Эзэнийг байгаа гэдгийг аль хэдийн мартсан байх жишээтэй.

Алдаа гаргахдаа бид Ертөнцийн Эзэнийг байгаа гэдэгт эргэлзэж, мартчихсан байдаг.
Мөнхийн Эзэн бүхнийг хийдэг. Хүсвэл тэр бүхнийг алмайруулж, гайхшируулж чадна. Мөнхийн Их Эзэн биднийг бүтээсэн юм.

Тэр ч байтугай Мөнхийн Эзэний хүсэл цагт адгийн муу ёрын сүнс хүртэл юу ч хийж чадахгүй. Ингээд харахын бол муу ёрын сүнс хүртэл түүний зарц болж, удирдамж доор нь л ажиллаж чаддаг.
Түүнийг хэн ч хараагүй боловч Тэр оршин байдаг. Тэрээр бодит Нэгэн.
Яг л салхитай адил. Та салхийг хараагүй болов ч байгаа гэдгийг мэддэг. Хэн салхийг байхгүй гэж хэлж чадах билээ.
Ертөнцийн Мөнхийн Эзэн хэний ч хийж чадахгүй зүйлийг хийж чадна.
Библид хэлэхдээ бүх зүйл Ертөнцийн Эзэнийх гэсэн нь бид үүн дээр л үндэслэн амьдрах нь зайлшгүй зүйтэй юм.
Тэрээр оршин байдаг бөгөөд Шагнагч гэдэгт Итгэх хэрэгтэй.

Түүний шагнал нь:
- Энэрэл хайр
- Амар тайван
- Найдвар
- Баяр хөөр
- Хэзээ ч ганхашгүй бат бөх байдал

Ертөнцийн Эзэнээс ирсэн болгон сайн зүйл байдаг.
Ертөнцийн Эзэн бүхнийг удирдаж, захирдаг гэдгийг мэдэхгүйгээр итгэх нь утгагүй юм.
Итгэл бол мэдрэмж биш.
Сэтгэлийн хөдөлгөөн ч биш
Ертөнцийн Эзэн хэн бэ гэдэгт зөвхөн итгэ, мэдрэх шаардлагагүй.
Олон хүмүүс ямар нэг зүйлийг сэтгэл хөдлөлийнхөө үйлдэлийг хангах гэж янз бүрийн зүйлээс хайдаг. Жишээлбэл хар тамхи, архи, тамхи, бэлгийн амьдрал, ямар нэг эд баялаг гэх мэт....
Харин мэдрэмж бол итгэл биш!
Итгэл бол үйлдэл
Би итгэж байна гэж хүчилж бодох биш. Та итгэж байгаа бол танаас үйлдэл гарах л болно.
Итгэл бол библийн дагуу өдөр болгон итгэлээр амьд байхыг хэлнэ. Өдөр болгон, цаг минуд тутамд итгэлээрээ амьд байх юм.

Хэрэв та Итгэлгүй бол Ертөнцийн Эзэнд таалагдахгүй юм.
Тэр бол Хаан, цорын ганц Эзэн Хаан.

Түүнд амь, амьдралаараа найдан итгэхийг итгэл гэнэ.
2. Итгэл бол Түүний хүч чадал
Түүний хүч чадал дээр бид алхаж амьдрах хэрэгтэй. Ертөнцийн Эзэнд бүх юм боломжтой. Гэвч та хувьд та үргэлж ингэж боддог уу?
Ертөнцийн Эзэний хүч чадалд найдахгүй бол энэ бүхэн боломжгүй юм.
Агаар харагддаггүй гэхдээ бидэнд амьдрах хүчийг өгдөг. Агааргүй бол бид үхнэ. Үүнтэй утга адил Түүний хүч чадалд итгэ.
Хэзээ ч хараагүй зүйлээ харсан тэр итгэлээрээ бид хийх хэрэгтэй
Ертөнцийн Эзэн бүх зүйлийг чадна. Яагаад гэвэл Тэр ер бусын Их Эзэн.
Иоган 14р бүлэгт "гайхамшигийг бүтээнэ,
Та нарт боломжгүй зүйл гэж юу ч байхгүй болно" гэж хэлсэн.
Хүн нэг бүр итгэлээрээ гайхамшиг хийх ёстой. Та Ертөнцийн Эзэнээс итгэлээрээ гуйн хийх нь чухал.
1 Кор 5:7
Итгэлээрээ алхана гэдэг нь
боломжгүй зүйлийг боломжтой болгон харан үйлдэхийг хэлнэ.
Итгэл бол Ертөнцийн Эзэний хүч чадалт тулгуурлан амьдрахыг хэлнэ.
3. Итгэл бол Ертөнцийн Эзэний зорилгын төлөө амьдрах
Ертөнцийн Эзэний чамд өгсөн төлөвлөгөө бий. Ертөнцийн Эзэн ер бусын хүч чадалтай Их Эзэн чамд зориулан зорилго өгсөн бол ер бусын аргаар л түүнийг бий болгох болно.
Үүнийг итгэлээрээ л хийнэ гэсэн үг юм.
Бид хэзээ ч ухарч, хойшоогоо харж болохгүй. Бид үргэж шинэ зүйлийг гуйх хэрэгтэй.

Еврейчүүд 11:1
Итгэнэ гэдэг нь хожим авах зүйлдээ бат итгэн найдах юм.
Энэ нь бүүр хэзээ хойно авах зүйл биш, удахгүй авах, болох зүйл юм.
Итгэл бол авах юмандаа найдах.
Энэ нь мөрөөдөх гэсэн үг. Итгэлээрээ мөрөөдөх гэсэн үг.
Та хүнд яагаад мөрөөдөл байдаг гэж боддог вэ? Ертөнцийн Эзэн таныг итгэлээр чинь үйлдэл хийлгэхийн тулд танд мөрөөдлийг өгсөн юм.
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй биш. Үнэхээр мөрөөдөл биелдэг учраас Ертөнцийн Эзэн анх хүн төрөлхтнийг бүтээхдээ мөрөөдлийг өгсөн юм.
Таны нөхцөл байдал ямар байх нь Ертөнцийн Эзэнд огтхон ч хамаагүй та Ертөнцийн Эзэний хүч чадалд итгэсэн итгэлээрээ л үйлдвэл бүх зүйлийг Ертөнцийн Эзэн таны өмнө боломжтой болгоно.
Тиймээс бүгдээрээ одооноос эхлэн мөрөөдөж эхлэе.

Итгэлгүй бол Ертөнцийн Эзэнд таалагдахгүй, тиймээс Ертөнцийн Эзэнд таалагдцгаая.
Итгэлтэй болцгооё