Sunday, June 22, 2008

Ням гаргийн сургаалаас....

Ертөнцийн Мөнхийн Эзэн таниж мэдцгээе

"Тэр Зууч энэ дэлхийг бүтээсэн боловч
Түүнийг ирэхэд нь хүмүүс таньсангүй ээ.
Тэр өөрийнхөө бүтээсэн
хүн төрөлхтний дунд амьдарсан боловч
хүмүүс Түүнд итгэсэнгүй."

Иоган 1:10-11

Хүн төрөлхтөн тэр дундаа ервейчүүд Христ Есүс нь хаадын Хаан, дээдийн Дээд, Мөнхийн Ертөнцийн Эзэний илгээсэн Агуу Аврагч гэдгийг нь таниагүй, мэдээгүй, мөн таниж, мэдэхийг огтхон ч хүсээгүй ээ! Тэд буюу хүн төрөлхтөн бид Түүнийг хүндлээгүй, хүлээж ч аваагүй юм.

"Бидний мэдээнд хэн итгэсэн бэ?
Мөнхийн Эзэний мутар нь хэнд илэрхийлэгдсэн бэ?
Учир нь Тэр Түүний нялх нахиа мэт
хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.
Түүний хэлбэр дүрс нь цог жавхлан байхгүй.
Бид Түүнийг харъя гэсэн ч
бидний анхааралыг татахуйц дүр төрх алга.
Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.
Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.
Бид нүүрээ Түүнээс нуусан
Тэр үзэн ядагдаж
бид Түүнийг хүндэтгээгүй."
Яашяах53:1-3

Мөн цааш нь ...
Зехаряах 9:9...

Гэтэл Түүний Өөрийнх нь бүтээсэн бүтээлүүд нь хэрхэн Их Эзэн Христ Есүсийгээ хүлээж авсан тухай харъя! Үүнд 3 ишлэлээс иш татъя.

"Есүс дагалдагчынхаа хамт завиар
Галил нуурыг гаталж явахдаа унтлаа.
Ширүүн салхитай давалгаанд завь бараг живж эхлэв.
Дагалдагчид Есүсийг сэрээж
- Их Эзээн, бидний завь живэх нь.
Бид өөрсдөө ч живж үхэх нь. Авраач гэцгээв.
- Бүү айгтун.
Та нар надад дэндүү бага итгэдэг юм байна гээд
Есүс босож,
салхи нуурыг зэмлэн буруушааж,
- Тогтсугай! гэхэд
салхи зогсож,
нуур дөлгөөн боллоо.
Дагалдагчид гайхаж,
- Яасан хачин хүн бэ?
Салхи нуур хүртэл үгийг нь дагаж байна гэцгээв."

Матай 8:23-27

Дээрхт гарч байгаа салхи шуурга, нуурын ус нь юутай дуулгавартай юм бэ? гэж та бодож байсан уу? Түүний өөрийх нь бүтээсэн бүтээл... Түүнийг хамгийн сайн таниж бас дуулгавартайгаар үг дуугүй шууд хэлсэн дор нь ТОГТУУН болсон. Гайхалтай тийм үү?! Гэтэл гомдмоор нь дагалдагчид нь Түүний "ямар хачин баагий вэ" гэх нь холгүй байсаан.

"Өглөө эрт Есүс
Иерусалимд очиж явахдаа өлсөж,
замын хажууд ургасан инжрийн модноос
жимс хайсан боловч юу ч олсонгүй.
- Энэ модноос хэн ч жимс түүхгүй гэж
Есүс хэлэнгүүт мод хувхайрчээ.
Дагалдагчид үүнийг хараад ихэд гайхаж..."
Матай 21:18-19



Мод болох тэр бүтээл нь Түүнийг шууд таниж, шүүмжлэлийн Үгийг нь шууд хүлээн авч, өгөршин муудаж, шатаалгахад ч бэлэн болсон байхым. (Мэднэ дээ, хатсан хорчийсон модыг галд шатаадаг даа.) Харин дагалдагчид нь гайхах төдийд л өнгөрсөн байдаг.

"Үд болоход нар хиртэж,
газар сайгүй харанхуй болж,
гурван цагын үед сая гэрэл гэгээ гарч эхлэхэд
Иерусалим хотын сүмийн доторх хөшиг дээрээс доош цуу урагдажээ.
- Аав аа, Сүнсийг минь аваач гээд амь тавилаа."
Луух 23:44-46

Нар хиртсээн гэдэг... энэ нь зүгээр л байгалийн үзэгдэл мэт ойлгогддог. Гэтэл Түүний бүтээсэн бүтээл болох нар нь гутамшигтайгаар, доромжлогдон, алагдаж байгаа Их Эзэн Христ Есүсийн тэр л төрхийг харахгүйн тулд нүүр буруулан (нүдээ аниж байгаа мэт) байсан биш гэж үү?! Гэтэл тэр үед дагалдагчид нь хаана байцгаасан бэ?
Би ч бас энэ тухай анх уншаад сайтар ойлгож байгаагүй ээ. Гэтэл эдгээр бүтээлүүдийн дуулгавартай, хүндэтгэсэн чанаруудыг уншиж, ойлгоод, уйлмаар болсон. Бүүр хашгираад... "аа, аа, аа Таны үхэл миний хувьд үнэ цэнэтэй..." гээд уйлмаар болсон. Их Эзэн Аврагч маань үнэхээр даруухнаар ирээд, Өөрийгөө бүрэн дүүрэн таниулах гэж бүхнийг хийсэн боловч хүн төрөлхтөн бид зүрхэндээ бас сүнсэндээ юу ч ойлгоогүй, анхаараагүй, анзаараагүй байх юм!

Хүмүүс бид цаг үргэлж материаллаг зүйлс, дур сонирхол, ажил мэргэжил, мөнгө санхүү, хов жив, ашиг хонжоог хайж, санаа тавьцгаадаг.
Больцгооё,
Мөнхийн Их Эзэнээ таниж мэдцгээе, дуулгавартай, үнэнч байцгаая,
Түүний нэр дээр цаг үргэлж өөрчлөгдцгөөе!

Saturday, June 21, 2008





Сонгуулиа гэж...юу л болдог бол?!


9 хоног үлдлээ...



Хамтдаа Монгол Улсынхаа Сонгуулийн төлөө гуйцгаая!

Friday, June 20, 2008

"Хүн бүр л эргэн тойрныхоноо тэр ч бүү хэл дэлхийг хүртэл өөрчлөхийг боддог, харин хэн нь ч өөрийгөө өөрчлөх тухай огтхон ч боддоггүй ээ."

Thursday, June 19, 2008

Тэд юун тухай дуулдаг юм бол?

Цэнхэр Халим

Дэлхий дээр үүн шиг аварга том амьтан одоогоор байхгүй. Хэлбэр галбир муутай, эв хавгүй амьтан хэдий ч гайхамшигтай сак аялгуут дууг дуулдаг гэнээ. Тэгж дуулахадаа бүр 10-15 минут үргэлжлүүлдэг. Гэхдээ та битий гайхаараа, тэдний зөвхөн эрчүүд нь л сонсууштай, аялгуут дууг дуулдагым байнаа. Гайхалтай, аан!

Юун тухай тэгтэл уянгалан дуулдаг юм бол доо, тэдгээр эрчүүд?!

Бүтээгч Тэр Нэгэн үнэхээр гайхамшигтай. Хэний ч санаанд оромгүй өвөрмөц бүхэн зөвхөн Мөнхийн Эзэний л санаанууд байхым даа!

Wednesday, June 18, 2008

Итгэлгүй хүнийг тэр хэзээ ч таашааж үзэхгүй.
Яагаад гэвэл Түүнтэй харилцаатай болохыг хүссэн хүн
мөнхийн чанарыг нь хүлээн зөвшөөрч,
хожим Түүнээс ер бусын шагнал авна гэдэгтээ заавал итгэх ёстой.


Еврейчүүдэд 11:6

Tuesday, June 17, 2008

Хүүхдийн гуйлт аа гэж


Бид өчигдөр найзынхаа гэр бүлтэй хамт гадагшаа гарлаа. Тэдний хүүхдүүд дугуйтай, манай хүүхдүүд рольктой явдым байна. Тэгсэн манай охинд дугуй л хамгийн хэрэгтэй гээд бөөн юм болоод, нөхөр бид 2 охиноо Ертөнцийн Эзэнээс дугуй гуйя аа гэлээ.

Охины маань гуйлт:
"Етөцийн Эжин минь, надаа яаг иймэрхүү ягаан, хөөрхөн дугуй болуул өгөөч дээ. Би дугуй л унамаар байхым. Баялаа, амен"

Орой нь бид хамтдаа хоолонд ороод, гарч иртэл бороо асгарч байлаа. Хүүхдүүд гарангуутаа л бороонд бүжиглээл, хашгираал бөөн баяр болов.

Бидний Family Day сайхан өнгөрлөө.

Monday, June 16, 2008

Хүсэл мөрөөдөл

"Итгэл найдвар нь хүсэл мөрөөдлийг сэрээдэг юм."

Аристотль
(384 BC - 322 BC)

Sunday, June 15, 2008

Бүтэн сайн өдрийн сургаалаас...

"...Чи бол Минийх"
Ертөнцийн Мөнхийн Эзэн

Хуучин Гэрээ ном дээр Мөшэх өөрийн ард түмнээ Египетээс авч явах тушаалыг Мөнхийн Эзэнээсээ авсан байдаг. Тэрээр олон шалгуур, төвөгтэй хүнд, үнэмшихэд ч бэрх даваануудыг сэтгэлээр унасан ч даван гарч, ард түмнээ авч, Египетээс гардаг билээ. Энэ зуур тэрээр хамгийн сүүлийн гамшигийг Фаронд хэлэхэд, Фарон түүний үгэнд итгэдэггүй. Харин тэр шөнө зөвхөн Египет айл өрхийн ууган хүү бүрийн амийг авч оддог билээ.
Яагаад Израйль гэр бүлүүдийн ууган хөвгүүдийн амийг Мөнхийн Эзэн үлдээсэн юм бол гэж та бодож байсан уу?
  • Израйль үндэстэнүүдэд Мөнхийн Эзэн хайртай учраас уу?
  • Израйль үндэст энийг өрөвдсөн гэж бодож байна уу?
  • Израйль күмүүс Египет үндэстэнүүдээс царайлаг гэж үү? ^_^
  • Израйль үндэстэний хүүхдүүд хамаагүй өөлкөн байсан гэж та бодож байна уу? ^_^
Үгүй шүү, энэ хариултууд бүгд л ташаа! Мөнхийн Эзэн Израйль үндэстэний ууган хүү бүрийн төлөөсийг хаалган дээр түрхсэн хурганы цусаар төлсөөн гэдэг тэмдгийг илэрхийлж байгаа нь тэр. Израйль үндэстэнийг Мөнхийн Эзэн сонгон авч, өөрийн болгосонд л учир бий...

"Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх" Яашяаах 43:1

Ертөнцийн Эзэн биднийг чөлөөлсөн, би эрх чөлөөтэй гэж хүмүүс хэлдэг ч чөлөөлсөн гэдэг үнэн боловч биднийг БООЛЧЛОЛООС ЧӨЛӨӨЛЖ, ӨӨРИЙН БОЛГОСОН (өөр хэлбэрээр тайлбарлаван гарахын тийн ялгалаас өгөх оршихын тийн ялгал руу шилжиж байгаан) гэдгийг ихэнх хүмүүс ор тас мартдаг, санадаг ч үгүй, санахыг ч хүсдэггүй гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрнө байхаа. Би ч гэсэн нэгэн цагт ийм л бодолтой, ойлголттойгоор буруу зөрүү алхаж явсан нь удаатай!
Гэтэл үнэн хэрэг дээрээ бид чөлөөлөгдсөн боловч Мөнхийн Эзэнийх бүрмөсөн болсон, Түүгээр ч барахгүй Их Эзэнийхээ хүслээр амьдрах хэрэгтэй, шаардлагатай.

Учир нь Христ Есүс бидний өрийг төлөөсийг төлсөн билээ!

Та цааш нь эдгээр ишлэлүүдийг уншаад үзээрэй, гуйя!
Эфэс 1:7
Чөлөөлөгдсөн нь 13:2
Тооллого 3:13
Левит 11:45

Saturday, June 14, 2008

Мэргэн хүнд заавар өг.
Тэгвээс тэр улам мэргэн болно.
Шудрага зөв хүнийг бас сурга.
Тиймээс тэр хүн мэдлэгээ аривжуулж,
улам зөв шудрага болно.
Сургаалт үгс 9:9

Friday, June 13, 2008

Хумхын чинээ итгэлт

Хумхын чинээ итгэлтэй хийгээд итгэлгүй хүн гуай
Яагаад чи Ертөнцийн Эзэнд найдаж болдоггүй юм бэ
Яагаад чи хууран мэхлэгч Адгийн муу ёрын сүнсэнд
Дарлагдан чичирч, доромжлогдон ялагдаж
Эргэлзэн тээнэгэлзэж явдаг юм бэ

Мөнхийн итгэмжит Тэр Нэгэн
Чамд сайн сайхныг хүсдэг
Чиний дааж баршгүйг огт өгөхгүйг
Чи зүрхнийхээ угт мэднэ дээ.
Тиймээс... тэвч
Ертөнцийн Эзэн Эцэг рүүгээ эргэ
Тэгвэл Тэр даван туулахад чинь туслана.

Хэрвээ чамд гичийн үр мэт итгэл байх аваас
Уулыг хөдлө гэж хэлвэл уул хөдлөх болно
Ертөнцийн Эзэнтэй хамт байгаа цагт
Чамд боломжгүй зүйл нэгээхэн ч үгүй
Найдваргүй бүхэн боломжтой болно

Тиймээс... хүнд бэрх зовлон бэрхшээлтэй учирсан ч
Бүү зугтаа, нүүр тулан бат итгэлтэй зогс
Ертөнцийн Эзэн Эцэг рүү ойрт
Түүнд найд
Бүхнээ Түүнд ярь бас тэгээд итгэ...
Тэгсэн цагт чи хөгжин дэвших болно

Гичийн чинээ үр мэт итгэл...

Thursday, June 12, 2008

Wednesday, June 11, 2008

Tuesday, June 10, 2008

Нэг баян хүн
"Зарц чинь таны эд хөрөнгийг үрж байна" гэсэн яриаг сонсоод, зарцаа дуудаж
"Би чиний тухай сонссон. Дансыг нааш нь өг! Үүнээс хойш би чамайг ажилуулахгүй." гэжээ. Зарц учир байдлыг хурдан сэхээрч,
"Эзэн маань, ажлаас халбал би юу хийх вэ? Би чадал багатай учраас тариалангийн талбайд ажиллаж чадахгүй. Гуйлгачин болох нь ичгүүртэй. Одоо ойлголоо! Эзэн намайг ажлаас халбал бусдаар өөрийгөө тэтгүүлж байх арга хэмжээ авъя" гэж бодоод, эзэндээ өртөй хүмүүсийг нэг нэгээр дуудаж,
"Манай эзэнд чи ямар өртөй вэ?" гэж асуухад
"100 сав тосны өртэй" гэж нэг нь хариулав.
"Энэ дансыг аваад суу! 50 сав тос болгочих." гэж өнөөх зарц хэлжээ.
"Манай эзэнд чи ямар өртэй вэ?" гэж зарц өөр нэг хүнээс асуухад,
"100 шуудай буудай төлөх хэрэгтэй." гэж хариулахад,
"Данс аваад 80 шуудай улаан буудай гэж бич." гэж тэр хэлэв. Зарц өөрөө хэцүүдэхээ мэдэж, бусдыг тал татсан учраас эзэн нь түүнд
"Чи их зальтай амьтан байна даа" гэж хэлэв...
....Хоёр эзэнд нэг зарц үйлчилбэл нэгэнд нь хорсож, нөгөөд нь дуртай болно. Үүний адилаар та нар Ертөнцийн Эзэний хүсэл, эдийн шунал хоёрыг зэрэг дагаж чадахгүй ээ!

Луух 16:1-13

Monday, June 9, 2008

Өдрийг Сайхан Өнгөрөөгөөрэй!

1. Өдрийг сайхан өнгөрөөх шийдэр

Хамгийн сайхан өдөр байлгахаар өөрийнхөө бодлыг өөрчлөх, юу ч болж байсан хамаагүй! Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд баттай байх тустай. Би өдрийг хэрхэн өнгөрөөх талаараа урд орой нь бодож, тэмдэглэл хөтлөдөг. Ингэснээрээ би болон миний гэр бүл өдрийг их зугаатай өнгөрөөдөг.

2. Эхлэж буй өдрөө гуйлтаар эхлэх

Орноосоо босохоосоо өмнө пауз аваад, Мөнхийн Эзэндээ өөрийн амьдралын төлөө, мөн шинэ өдрийнхөө төлөө талархан, мэргэн ухааныг гуйх нь ивээлтэй. Өглөө бүрийг ингэж эхлэснээрээ би сэтгэл хангалуун байдаг болсон.

3. Мөнхийн Улсаас ирдэг ил захидал

Өдөр бүр Мөнхийн Эзэн бидэнд “Би Чамд Хайртай” гэсэн ил захидал илгээдэг. Тэрээр эл захидалуудаа илгээхдээ, нууцлагдсан газраасаа хэрхэн Түүний хүмүүс бид халамжит тэр үгсийг нь олж авах бол хэмээн сэм харсаар, хүлээсээр байгаа. Бидний амьдралын өдөр бүрүүд Ивээл, Баяр Хөөрөөр дүүрэн захидал, илгээмжүүдээр дүүрэн байдаг гэдэгт урамтайгаар итгэх нь чухал! Бүх л өдрийн турш хайрласан энэ үгсийг сонсоод би ямар их баяртай байдаг гээ.

4. Харуусал, дургүйцэлээ үлдэн хөөсөн нь дээр

Зарим хүмүүс өнгөрсөнд барьцаалагдан амьдардаг. Харуусал, дургүйцэл нь биднийг одоо ба ирээдүйгээс салган тусгаарлаж, хүлж баглаж орхидог. Өчигдөр болон өнгөрсөн болсон бүхэн Түүх болон ард хоцордог. Чи буцаж очих юмуу эсвэл өөрчлөлтийг тэнд хийж чадахгүй ээ. Өнгөрсөн бүхэнд амьдралынхаа хамаг цаг мөчөө, баяр баясгалангаа бүү хулгайд алдчихаарай! Нэг найз маань надад “Хишгээ, өнгөрсөнд амьдарлаа гээд юуг ч өөрчилж, эргүүлж чадахгүй, харин одоо ба ирээдүйд амьдарч чадсанаараа их олон зүйлсийг эргүүлж болдог” гэж хэлж билээ. Би Ирээдүйн талаар мөрөөдөн амьдрах дуртай.

5. Бусдад үйлчилсэнээрээ аз жаргалтай болдог

Баяр хөөртөй байх хамгийн шилдэг арга бол аз жаргалаар дүүрэн амьдралаараа бусдыг ивээх явдал. Бусдад туслан, дэмжиж, урамшуулах бүхий л арга замуудыг эрж, хайцгаая. Үүнийг олсон цагт аз жаргалтай хамт агуу шагнал ирдэг. Би бусдыг урамшуулаж, зоригжуулахыг үргэлж хичээдэг.

6. Цаг үргэлж Үнэнийг ярьж байх

Үнэнч Шудрага байдал нь хүний зүрх сэтгэлд Эрх Чөлөөг авчирдаг. Би үнэнч шудрага байснаараа гэр бүлийнхнийгээ болон ойр дотныхоо хүмүүсийг амар тайван болгож чаддаг гэдгийг улам илүү ухаарч байна.

7. Хамгийн чухал харилцаануудаа сэргэг байлгах

Гэр бүл болон дотны найз нөхөддөө итгэмжтэйгээр цаг гаргаж сурцгаая. Байнга л завгүй, чөлөөгүй гэж хэлэх бодлоосоо ангижирч, амьдрал ахуй болон эргэн тойрондоо цаг заваа зориулах нь духан дахь үрчлээг багасгах юм шиг ээ. Хүний зүрх сэтгэл гэдэг агуу том, үнэндээ бол ХАЙРААР дүв дүүрээн. Хэн хүнгүй дотныхоо хүмүүст гаргах цагаа төлөвлөн, зориулж байвал бусад маань ч аз жаргалтай болдог. Би завгүй гэж хэлж байгаа хүмүүст тэр бүр итгээд байдаггүй! Миний хувьд хэнд миний тусламж хэрэгтэй байна тэр газарт нь байж байхыг байдгаараа хичээдэг.

Sunday, June 8, 2008



Амьдрал дахь хамгийн чухал асуултуудын нэг бол
"Та бусдын төлөө юу хийж байна вэ?"
Мартин Лютрен Кинг
American Leader,
Civil Rights Activist,
Preacher, 1929-1968
Чимээгүй цагаа хийж дууссаныхаа дараа би өөрөөсөө энэ асуултыг асуумаар санагдлаа л даа.
"Би өнөөдөр бусдын төлөө
юу хийсэн бэ?"

Friday, June 6, 2008

Зарим хүний амьдрал үнэхээр гайхамшигаар дүүрэн байхад, зарим хүмүүсийнх энгийн байдаг л амьдралууд байхийм. Гэвч эдгээр амьдралууд юугаараа ялгаатай байдгийм бол?

Саяхан нөхөр маань нэгэн гайхамшигт түүхээр дүүрэн амьдралтай эмэгтэйн тухай хуваалцсийм. Тэр эмэгтэйн амьдрал нь гайхамшигуудаар дүүрэн, дээр нь маш их амар тайван бас баяр хөөрөөр дүв дүүрэн...

Ямар их гайхамшиг гэж бодно! Төрөлхийн 2 гаргүй, төрөлхийн зүүн хөл нь баруун хөлнөөсөө хэт богино тахир дутуу эл эмэгтэйг Лена Мария гэдэг. Тэрээр хөлөөрөө хооллоно, бичнэ, зурна. Мөн тэрээр анх 3 настайдаа усанд сэлж сурч, 18 настайдаа Шевдийн Үндэсний Усан Спортын Мөнгөн медаль хүртэж байсан. “Royal University College of Music in Stockholm сургуульд суралцан, нэр алдартай дуучин болж, одоогоор дэлхийг тойрон тоглолтоо хийж яваа гэнэ.

Тэрээр тоглолтынхоо үер Мөнхийн Эзэнд хэрхэн итгэдэг, Есүс Христэд итгэсэн итгэл нь түүнийг баяр хөөр, амар тайвнаар хэрхэн дүүрэн байлгадаг тухайгаа хүрэлцэн ирсэн олонд хуваалцан байдаг юм байна.


Лена Мария


Зарим хүний амьдрал үнэхээр гайхамшигаар дүүрэн байхад, зарим хүмүүсийнх энгийн байдаг л амьдралууд байхийм. Гэвч эдгээр амьдралууд юугаараа ялгаатай байдгийм бол?

Саяхан нөхөр маань нэгэн гайхамшигт түүхээр дүүрэн амьдралтай эмэгтэйн тухай хуваалцсийм. Тэр эмэгтэйн амьдрал нь гайхамшигуудаар дүүрэн, дээр нь маш их амар тайван бас баяр хөөрөөр дүв дүүрэн...

Ямар их гайхамшиг гэж бодно! Төрөлхийн 2 гаргүй, төрөлхийн зүүн хөл нь баруун хөлнөөсөө хэт богино тахир дутуу эл эмэгтэйг Лена Мария гэдэг. Тэрээр хөлөөрөө хооллоно, бичнэ, зурна. Мөн тэрээр анх 3 настайдаа усанд сэлж сурч, 18 настайдаа Шевдийн Үндэсний Усан Спортын Мөнгөн медаль хүртэж байсан. “Royal University College of Music in Stockholm” сургуульд суралцан, нэр алдартай дуучин болжээ.


Thursday, June 5, 2008

Өнөө өглөө бид гэр бүлээрээ өглөөнийхөө цайг ууж суухдаа ГЭРЛЭЛТ гэдэг сэдвээр ярилцлаа. Гэтэл хүү маань "би гэрлэх талаар бодохгүй байгаа." гээл сэтгэлийнхээ хамаг юмаа ярьдийм байна. Тэхээр нь аав нь "чи эхнэр авахаас айгаад байгаа юм уу?" гэсэнд Sammy "үгүй л дээ, гэхдээ би буруу эхнэр авчуул яахийн" гэдийм даа. " ямар эхнэр авах талаараа Ертөнцийн Эзэнээс сайтар гуйгаад, зөвлөгөө авжаагаад л эхнэрээ зөв сонгоно шдээ" гэсэнд "би Ертөнцийн Эзэний санааг сайн мэдэхгүй бол буруу сонгочино л доо". Би тэр үед нь "Ертөнцийн Эзэн аавд нь буруу эхнэр өгсөн гэж бодож байна уу?" гэсэнд Sammy "би тэгэж бодоогүй, харин би зөв эхнэр авж чадахийм бол уу л гэж..."
Гэр бүл гэдэг хэн хүнгүй санаа тавих асуудал. Нэгэнт сонгосон бол эрж буцах ямар аргагүй юм. Гэхдээ зарим хүний хувьд тийм ч чухал асуудал биш байж болно.
Харин Христчин бидний хувьд энэ нь буцалтгүй цорын ганц сонголт юм.

Monday, June 2, 2008

Иоганы бичсэн өгүүлэг дээрх Есүс гэж хэн бэ?

17:2 Есүс бидэнд мөнхийн амь өгөхийн тулд махан биеийн хүслийг захирах эрхийг Эцэг нь Түүнд өгсөн.
17:3 Цорын ганц Мөнхийн Эцгийн илгээсэн Есүсийг таниж мэдвэл мөнхийн амьтай болно.
17:4 Есүс өөрийн хийсэн ажлаараа Мөнхийн Эзэн Эцгээ алдаршуулсан.
17:5 Есүс яруу алдарт, жавхлантай Нэгэн.
17:7 Есүст өгөгдсөн бүхэн Түүний Эцгээс нь ирсэн.
17:10 Есүсийнх гэсэн бүхэн Түүний Эцгийнх, мөн Мөнхийн Эзэн Эцгийнх гэсэн бүхэн Есүсийнх.

17:11 Ертөнцийн Эзэн Эцэг Есүсийнх гэсэн хүн бүрийг хамгаална.
17:13 Энэ дэлхийд байхдаа Есүс баяр хөөрөөр дүүрэн Үгсийг ярьж байсан.
17:15 Есүс Ертөнцийн Эзэн Эцгийнхээ Үгийг бидэнд хэлсэн.
17:16 Есүс энэ дэлхийнх биш. Үүнтэй адил Түүнийх болсон бид ч бас энэ дэлхийнх биш.
17:18 Ертөнцийн Эзэн Эцэг Есүсийг энэ дэлхий рүү илгээсэн, харин Есүс биднийг энэ дэлхийд үлдээсэн.
17:19 Есүс Ариун Нэгэн байсан. Түүнийх болсон бид Үнэн дотор ариун болсон.
17:20 Есүс өөрийнх нь болсон хүмүүсийн төлөө гуйсаар байдаг.
17:22 Есүс яруу алдараа өөрийнх нь болсон бидэнтэй бас хуваалцсан.
17:23 Есүс бидний дотор, Мөнхийн Эзэн Эцэг Есүсийн дотор. Ингэснээрээ энэ нь төгс нэгдэл юм.
17:24 Есүсийн чин хүсэл бол хожмийн тэр өдөрт Түүнийх болсон хүмүүс Есүстэй хамт Мөнхийн Улсад байх.
17:26 Есүс Христ болон Мөнхийн Эзэн Эцгийн хайр, бидний дотор оршин байдаг.

Sunday, June 1, 2008

Удирдлага хүнд бэрх үед

"Хүнд бэрх үед зоригтойгоор алхам хийж буй удирдагч нарыг өөрчлөлт дуулгавартайгаар дагадаг."

Jim Kouzes