Thursday, July 31, 2008

Wednesday, July 30, 2008

Billy Graham

Энэ өвөөд би их хайртай. Христчин хүн бүхэн түүний тухай дуулаагүй өнгөрнө гэж байхгүй. Дэлхий даяар түүнийг "Авралын зар тараагч" гэдэг нэрээр нь ч андахгүй.
86 настай тэрээр хэлэхдээ:
"Надад гунигтай өдөр гэж нэгээхэн ч үгүй." гэсэн байхымаа.

Tuesday, July 29, 2008

Хүмүүс бид харах, сонсох, хүрэх, амтлах, үнэртэх гэх 5 мэдэрхүйтэй. Их Эзэнд талархий.

Энэ 5 мэдэрхүйнээс гадна, зарим нэгэнд маань 6 дахь мэдэрхүй гэж байдаг даа.

Миний хувьд бас нөхрийн маань хувьд, хүүгийн маань хувьд гэвэл хамарнууд маань ер бусын нарийн мэдэрхүйтэй ^_^ юм шиг ээ. Бид харшилын эсрэг хүчтэйгээр зогсож байгаа, үргэлжлүүлэн баттай зогсмоор байхым.

Та минь ээ, бидний төлөө сайтар гуйцгаагаач гэж уриалмаар байнаа.

Анхаарал тавьсанд их баярлалаа, бидний Аврагч, Эдгээгч Эзэн маань алдаршиг!

Monday, July 28, 2008

Өчдөр нэг охин надтай хэд гурван үг сольлоо. Тэрээр өөрийгөө эмэгтэй болж төрсөндөө харамсаж байгаагаа хуваалцдым байна. Ингээд өөрийгөө "эм" болж төрсөндөө гутаж, харуусаж явдаг охидуудад зориулж нэгэн чимэгтэй үгийг тольлуулий гэж бодлоол...

Аяа миний үзэсгэлэнт гүнж
Амраг сайхан бүсгүй минь
Задгай шаахайтай хөл чинь
Юутай гоолиг харагдана вэ
Дугараг сайхан гуя чинь
Уран авьяаст дархны
Урлаж хийсэн бүтээл мэт
Тойрог сайхан хүйс чинь
Хандалж хольсон дарс
Дундарч сааршгүй жүнз мэт
Гоо сайхан бэлхүүс чинь
Сараана цэцгээр чимээд
Хурааж овоолсон буудай мэт
Булбарай хөөрхөн мөөм чинь
Ихэр хоёр янзага мэт
Голшиг сайхан хүзүү чинь
Зааны ясаар барьсан
Цамхаг мэт эрхэмсэг
Тэлмэн хоёр нүд чинь
Батрабам хаалгын хажуу дахь
Хэшүүн хотын цөөрмийн
Гун ус мэт тунгалаг
Шулуун сайхан хамар чинь
Дамасд хотын дээгүүр
Омог бардам ширтэх
Ливан уулын оргил мэт
Цэх сайхан тэргүүн чинь
Хармел уул мэт сүрлэг
Урт хар үс чинь
Нарны туяанд алтарна
Намирсан сайхан үсэнд чинь
Эзэн хаан ч олзлогдоно
Дууны дуун номоос...

Охид минь өөрсдийгөө бүү гол! Амьдралд чинь өч төчнөөн сайн сайхан, нандин бүхэн хүлээж байдагын. "Амьдралдаа битий гутар! Алдаж явах үе байдаг ч гэлээ, ухаарч засаад байхым бол жаргалаар дүүрэн амьдрал ахин дахин гарч ирсээр байдагым даа." гэж дотны нэг хүн маань толгойг минь илээд, хэлж байсныг хуваалцмаар байна.

Аз жаргал хүсий охид оо!

Sunday, July 27, 2008

Хэ, хэ... эргэн дурсхуй...

Friday, July 25, 2008

Rebecca St James
"I believe in God"

Thursday, July 24, 2008


Ингэхэд хэмб гуай нь жирэмсэн юм бэ? гэхгүй юу ^-^

Өнөөдөр охин маань их сонирхолтой сэдвээр яриа үүсгэлээ. "Эхнэр нөхөр хоёр гэрлээд, сэтгэл нь маш их хөдлөөл, тэгээл хүүхэдтэй болчдым байна лээ шд" гэжуугаам даа. "Яагаад тэгж боджаагаан" гэтэл, "Тийм л из дээ. Тэхгүй бол агаа бид хоёр яаж гарахым" гэх мэт...

Wednesday, July 23, 2008

Нэг их нөлөө бүхий эмэгтэй ийм үг хэлсэн байхымаа.

"Хэрэв бид үнэхээр хайрлуулахыг хүсч байгаа бол
эхлээд уучилж сурах хэрэгтэй!"

Tuesday, July 22, 2008

Тереза эх бол миний ээжийн үлгэр дуурайлал болсон эмээ юм байгаам. Би ч бас түүнээс их олон зүйлсийг суралцахыг хүсдэгийн. Ингээд Тереза эхийн хэлсэн үгнээс доор тольлуулий.

"Маш их олон шашин байдаг ч гэлээ Мөнхийн Эзэнийг дагах зам бол бусдаас их ондоо юм.
Би Христийг дагадаг.

Есүс бол миний Мөнхийн Их Эзэн.
Есүс миний эр нөхөр.
Есүс миний амьдрал.
Есүс миний цорын ганц хайр.
Есүс миний бүх юм.
Есүс миний амьдралын хамгийн чухал хэсэг"
Тереза эх

Monday, July 21, 2008

"Above all" дууг Монгол хэл рүү хөрвүүлсэн түүхээс

Above all powers, above all kings
Above all nature and all created things
Above all wisdom and all the ways of man
You were here before the world began
Above all kingdoms, above all thrones
Above all wonders the world has ever known
Above all wealth and treasures of the earth
There's no way to measure what you're worth

Crucified
Laid behind a stone
You lived to die
Rejected and alone
Like a rose
Trampled on the ground
You took the fall
And thought of me аbove all


Миний мэдэх англи хэл тийм ч сайн биш! Гэхдээ Их Эзэнийг магтсан англи хэл дээрх зарим дуунуудыг сонсоод, зүрх сэтгэл минь хэлэхийн аргагүй ихээр догдолж, үзэг, цаас, зарим нэг толь бичгээ барьж суухаас ч буцахгүй байдалд ордымдаа. Гэхдээ үнэхээр тухай дууны утга нь маш хүчтэйгээр нөлөөлсөн үед тэр дууг хэдэн өдрөөр, заримдаа ч хэдэн сараар ч хамаагүй сонсох тохиолдол бишгүй дээ гардаг.

Одооноос 8 жилийн өмнө нөхөр маань нэг Сингапур пасторын гэрт энэ дууг сонсож, "Есүс өөрөө бүхнээс дээдийн дээд, үнэтэй Нэгэн мөртлөө миний төлөө бүхнээ орхиж, намайг Ертөнцийн Эзэний хувьд үнэ цэнэтэй болгосон тухай" гээд уйлж байсансан. Тэр үеэс хойш би "Above all" дууг ганц ч болов сонсохсоон гэж хүсэж байлаа. (Тухайн үед дуртай дуугаад хайгаад олчихож болдоггү байсан цаг.) Харин тэр явдалаас хойш бүтэн 1 жилийн дараа уг дуутай кассетыг олж, сонсож үзлээ. Анх сонсоод утгыг нь сайн ойлгож чадахгүй байсан хэдий ч аялгуу нь үнэхээр зүрхэнд хүрч байсан юм. Ахин дахин маш олон удаа сонсож, үгийг нь тунгаан бодсоор байв. (Бараг бүтэн 2 сар уйгагүй сонссон шиг санагдана.) Харин нэг шөнө гэнэт миний (онгод орж^_^) зүрх сэтгэл тэр дууг бүрэн дүүрэн ойлгож, маш их уйлсан. Учир нь хамгаас дээд, бүхний тэргүүн, хаадын Хаан бүхнээ орхиж, Ертөнцийн Мөнх Эзэний хүслийг биелүүлэхээр энэ дэлхийд ирж, миний төлөө ганцаардал, гологдол, гадуурхал, зовлон, өдвөлтийг үүрсэн, бас өөрөө хамгийн үнэ цэнэтэй эрхэм мөртлөө тэр бүхнээсээ илүүтэйгээр намайг үнэтэйд тооцож, өндөрт өргөсөөн гэж бодохоор зүрх сэтгэлд минь маш ихээр хүрч байлаа. Энэ дэлхий дээр хэн ч хэний ч төлөө ингэж амиа зориулж, өөрт байгаа бүхнээ "май, энийг ав" гэж хэлж, өгч чадахгүй шүү дээ.

Тэгээд үзэг, цаасаа барьж суух нь тэр. Нилээн олон цаг оролдсон, маргааш нь, нөгөөдөр нь гээл хэдэн өдрөөр оролдож билээ. Ингээд нэг өдөр нөхөртөө үзүүлтэл, түүнд маш их таалагдсан. Мэдээж зарим нэг жижиг засварууд хийгдсэн л дээ.

Бүхнээс үнэтэй

Бүх хүч чадал, хаад ноёдууд

Байгаль ертөнц дэлхий дээрх бүтээлүүд

Мэргэн ухаан энэ бүгдээс ч илүү

Орчлон үүсэхээс ч өмнө Та байсан

Хаант засаглал, хаадын титэм

Хамгийн тансаг сэтгэл татам гайхамшигууд

Энэ дэлхийн эд баялаг

Эрдэнэсээс ч илүү

Та хэмжээлшгүй үнэ цэнэтэй билээ

Хүн зонд та гадуурхагдаж

Миний төлөө ганцаардан цовдлогдсон

Анхилуун сарнай газарт гишгэгдэх мэт

Та нас барахдаа намайг үнэтэйд тооцсон

Энэ дууг сонсоход, дуулахад би маш даруу, ухаалаг, зөөлөн, эелдэг Христ Есүсийн зүрх сэтгэлийг мэдэрдэг. Миний сүнс өөрийн эрхгүй Түүнийг бишрэн хүндэлж, гар минь өөрийн эрхгүй Түүн рүү өргөгддөг.