Tuesday, August 30, 2011

Мөнхийн Эзэний Ивээл

Би нэгэн цагт Их Эзэнээс олон зүйлсийг гуйж тэдгээр гуйлтуудыг минь өгөхгүй байгаад сэтгэл үнэхээр тайван биш байдаг байлаа. Гэхдээ эцэст нь нэг зүйлийг маш сайн ойлгосон юм. Тэр юу вэ гэвэл: миний Их Эзэн миний гуйлтыг анхааран сонсдог боловч яг л надад хэрэгтэйг, надад хэрэгтэй гэснийг минь л өгдөг юм байна. Тэр өгсөн зүйл нь эргээд миний амьдралд бас бусдын амьдралд үнэхээрийн үр дүнтэй байдгийг ойлгосон билээ.

Тийм ч учраас би ямар ч үед Түүнтэй хамт байхыг хүсдэг.

Гол нь тэр миний төлөө бас таны төлөө гараа сунгадаг юм.

Харин ихэнх тохиолдолд хүмүүс бид Эзэнээс олгогдож байгаа зүйлс дөнгөж амлагдах төдийд сэтгэл ханаж, Түүнээс холддог. Яг л бидний хэлдэгээр АШИГЛААД ХАЯДАГ гэх үү дээ. Тэгээд амьдралд нэг хэсэгтээ Түүний хэрэг алга дөө гэж бодох тохиолдолд их байдаг. Харин энэ бол Эндүүрэл юм шүү. Миний Мөнхийн Эзэн ХАМГИЙН САЙНАА бас ДЭНДҮҮ ХАНГАЛТТАЙГААР өгөхийг хүсдэг. Харин ухвар мөчид бидний тархи Түүнийг ДУТУУ үнэлж, дөнгөж л ажлаа эхлэх үед нь Түүнээс холдож, байгаа жаахан ивээлдээ сэтгэл ханаж байдаг нь харамсалтай!

Христийн Хүмүүс ээ! Бид Түүнээс авсан ивээлдээ үнэнчээр хандах цаг нь болжээ. Хэрэв амьдрал чинь одоогоор амар амгалан байгаа бол битгий тайвшир, цаг үргэлж Түүнтэй ойр байх тухай бодож бай. Түүнээс зуурсаар бай. Түүнтэй ойр дотны харилцаагаа байнга сэргээж бай.

Мөнхийн Эзэн яагаад Мөшэхийг "Та хэн юм бэ?" гэж асуухад яагаад Тэрээр "Би бол Би Байдаг" гэж хариулсныг санах хэрэгтэй. Энэ тухай би өөрийн үлгэр дуурайлал болсон хүний сургаалаас суралцсан юм. Яагаад Мөнхийн Эзэн "Би бол БАйдаг" гэж хэлсэн учир нь бидний Түүнийг таниж мэдснээр улам их амжилт...төсөөлөхийн аргагүй тэр л оргилд хүрэх болно шүү.

Хамтдаа Мөнхийн Эзэн Эцэг, Түүний хүү Есүс Христ, Ариун Сүнстэй нь нөхөрлөх бүхий л аргыг эрэн хайж, судалцгаая.

Их Эзэн чамайг ивээг!

Sunday, August 7, 2011

Эдгэрэл

Аниа - Чарльз иржээ. Та очиж наад сахрын өвчныхөө төлөө залбируулаач.
Эмээ - Би сахрын өвчнөөр үхнэ гэж байхгүй. Эзэн надад намайг үхээд дахин амилуулахыг харсан хүн шүү би. Надад тийшээ явах шаардлага байхгүй. Харин эдгэрэхгүй байгаа хүмүүс тийш явсан нь дээр .

Эдгэрэл хүний итгэлээс шалтгаалж ирдэг. Хэрэв Эдгэрэл нэгт таны гарт, таны талд байгаа бол дахин дахин эдгэрэлийн цуглаан нтр-т явах ямар ч шаардлагагүй. Гол нь ИТГЭХ хэрэгтэй! Яг л миний эмээ шиг бай л даа.