Saturday, December 26, 2009

Бидний Аврагч Энхийн Их Хаан Есүс Христийн мэндлэсэн өдрийн мэндийг та бүхэндээ хүргье...

Thursday, December 10, 2009

Ариун Библи

"Үг нь махан бие болж … Түүний алдрыг харцгаасан."

Иоган 1:14



Монголд ганц библиэс бусад дээр байдаггүй ч гадны ямар ч библи дээр “Holy Bible” буюу “Ариун библи” гэсэн үг бичээстэй байдаг. Яагаад библийг АРУИН гэж дууддагыг та мэдэх үү? Хэрэв бид библийг сайтар харвал ихэнхдээ гэм, үзэн ядалт, шунахайрал, дайн дажингийн тухай гардаг байтал юуны учир АРИУН хэмээн дууддаг байна.


Учир нь БИБЛИД үргэлж ҮНЭНИЙ тухай гардаг. Мөнхийн Эзэний тухай, хүмүүсийн тухай, Сатаны тухай бүхий л үнэнийг дурьддаг байна. Библи бидэнд Сатаны хүн төрөлхтөнийг хууран мэхлэж байдаг садар самуун болох хар тамхи, архидалт, худал хуурмаг шашны зан үйл гэх мэт олон муйхар зүйлийн талаарх үзэл бодлуудыг зөвөөр ойлуулах өөрчлөлтийн талаар чин үнэнийг зааж өгдөг. Учир нь Христ Есүс өөрөө туйлийн үнэн билээ. Түүнчлэн Тэрээр үргэлж Үнэний тухай ярьж байсан ба тэрээр хэлэхдээ “Би бол цорын ганц үнэн … ҮНЭН … эрх чөлөөтэй болгодог.” гэжээ.


Tuesday, December 8, 2009

Христмасын үүсэл...

Социйн үед "Дед мороз" буюу өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг төсөөлж чадахаа байсан бидний монголчууд өнгөрсөн хорь орчим жилийн хугацаанд "Санта Слаус"-гүйгээр шинэ жилийг угтахаа болив.

Бие биедээ жаргал хүсч ерөөх үгс маань ч хүртэл, "С новым годом" гэдэг байснаа "Меrry Christmas" гэж солигдов. Шинэ жилийн амралт гэдэг ойлголт Христмасын амралт гэдэг үгээр солигдов. Бид өвлийн өвгөнөөс бэлэг авна гэж хүүхэд насандаа горьддог байсан бол зуухгүй орон сууцныхаа хаа нэгтээ лаа асааж, улаан оймс өлгөх болж. Монголд энэ мэт тайлбаргүй орж ирсэн ахуй соёлын өөрчлөлтөд тайлбар өгөх цаг нь иржээ. Христмас гэж ямар учиртай баяр вэ? Түүний үүсэл түүх нь хаанаас вэ? Тэр нь цэвэр утгаараа бус "нийтийн амралт - баяр" гэдэг утгаараа соёлын ямархан холимог салат болсныг дэлгэн харуулахыг энд зорив.

Христмас хэмээх үг нь "Христ" Аврагч Есүс хэмээх үг ба "масс" буюу "хүндэтгэх" гэсэн үгийн холбоо үг юм. Зарим газарт "X'mas" гэж бичсэн нь нэг талаар Христ гэдгийн эхний үсгийг авсан авч утга нь өөрчлөгдөж экс ерөнхийлөгч, экс дарга гэдэг шиг эсрэг санаагаар зарим газарт хэрэглэдэг. Тэгэхээр бид "X'mas" гэдэг үгийг хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Хэрэглэх бол "Христмас баяр" гэж бүтнээр хэрэглэвэл зохилтой.

Аврагч буюу Христ хэмээх ойлголт аль эрт Иудейчүүдийн дунд байжээ. Эртний Соломон хааны эцэг Давид хаанд Бурханаас амласан нэгэн эш үзүүллэг нь "чиний удмаас хүн төрөлхтөний Аврагч" төрнө гэсэн үг байв. Энэ нь Есүсийг энэ дэлхийд мэндлэхээс даруй 1500 жилийн өмнө байжээ. Түүнийг төрөхөөс өмнө түүний тухай багаар бодоход 333 удаа, түүний ямар шинжтэй, ямар үүрэгтэй, яаж амьдрах, ямар зүйл хийж ярих тухай нь эш үзүүлсэн байх юм. Энэ тухай Библийн олон газар өгүүлсэн буй.

Угтаа олон зууны тэртээ Аврагч мэндэлнэ хэмээсэн энэ эш үзүүлэл Манай Эзэний Өмнөх 3-4 онд биеллээ олж Иудейн Бэтлэхэм хотод эр хүнтэй огт унтаагүй онгон эмэгтэй Мариас "Аврагч Христ" төржээ. Олон зууны тэртээх эш үзүүлэл биелж Бурхан өөрөө хүний биеийг олон хүмүүний дунд төрөх нь энэ.

Тэрээр 33 жилийн турш хүмүүний дунд амьдарч, "Аврагч хүмүүний нүглийн төлөө золиос болж үхнэ" гэсэн эртний эш үзүүллэгийг биелүүлсэн юм. Үхлийн эш үзүүллэгтэй хамт амилалтын эш үзүүллэг ч бас байв. Тэр амилж, дөч хоног дэлхийд янз бүрийн байдлаар өөрийн хүмүүст үзэгдэж өөрийн амьд буйгаа хөдлөшгүй олон баримтаар нотолж дэлхийд ирсэн шигээ дэлхийгээс "дээш одсон" юм. Дээш одсон гэдэг нь таалал төгссөн гэсэн утгатай бус харин амьд байдлаараа өөрийн шавь нарын өмнө харсаар байтал үүлэнд хөлөглөн дээш одсон гэсэн утгатай юм. Үлгэр ч юм шиг энэ түүхийг дэлхийн алдарт номын сангуудад олон баримтаар нотолсон баримт байдаг байна. Библи өөрөө үүний хамгийн том гэрч, нотолгоо нь билээ.

Христийг дээш одсоноос хойш түүнийг махан биегүй, сүнс байсан гэлцэх гаж сургаалт "Гностик" гэгч үзэлтнүүд гарч ирэв. Угтаа Грекийн гүн ухаанаас үүдэлтэй энэ сэтгэлгээнийхэн "махан бие бузар, харин сүнс бол ариун" хэмээн номлодог байв. Ийн номлохдоо тэд махан биеэр хүн болж ирсэн Христийг тайлбарлахдаа Бурхан ариун учраас махан бие буюу бузар байдалтай нэгдэж чадахгүй учраас Есүс махан биегүй, харин үзэгдэх сүнс байсан гэж үнэнийг завхруулан тайлбар хийж байв. Есүстэй хамт байсан, түүнийг харсан, биеийг нь барьж үзсэн хүмүүс Шинэ Гэрээнд энэ үзлийн эсрэг их онцлон "Есүс махан биеэр ирсэн" гэж заадаг билээ.

Гностикуудын гүн ухаанлаг ч юм шиг, шинжлэх ухаанлаг ч юм шиг тайлбар зарим талаар олон хүмүүсийг Христ бодит биеэр ирсэнд эргэлзүүлсэн юм.

Христийн олон үеийн сайн багш нар энэ үзлийн эсрэг Христ махан биеэр байсан гэдгийн нотолгоо болгож "Христмас" хэмээх энэ баярыг зориуд тэмдэглэх болов. Угтаа энэ баярын үүсэл нь нийтийн баяр цэнгээний төлөө бус ариун итгэл бишрэлээ хамгаалах үүдэлтэй байсан юм.

Судлаачид Христмас баярыг хэзээнээс тэмдэглэж эхэлснийг нарийн сайн тогтоогоогүй ч Манай Эзэний 4-р зуунд байсан болов уу гэж таамагладаг байна. Тухайн үед Ромын хаан Константин христитгэлийг хүлээн зөвшөөрч төрийн шашин болгосноос христитгэл нийгмийн олон сэтгэлгээтэй холилдох, танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэж олон судлаачид үздэг.

Энэ нь ч түүхийн хувьд үнэн билээ. Өнөөдөр Христмас баяр гэхээр хүмүүсийн бодолд, улаан дээлтэй Санта Клаус, задгай зуухны дэргэд өлгөх улаан оймс, эсвэл хойд туйлаас аялан ирэх цаа буга, таяг хэлбэртэй улаан ороомог чихэр, арван хоёр лаа, чимэглэсэн сүлд мод, гурван мэргэн, гэрэлт од, гэх мэт өч төчнөөн билэгдлийн чанартай зүйлс орж ирэх байх. Гэвч Христмас баярын жинхэнэ утга бол нийтийн баяр хөөр гэхээсээ илүү Христ Есүс хүн биеэр дэлхийд ирээд бидний Аврагч болсон юм гэдгийг бидэнд сануулж байгаа юм.

Өдөр судрийн хувьд, Грегорийн он тооллоор ихэнх Протестантууд жил бүрийн 12-р сарын 25-нд, харин Оросын Үнэн Алдартнууд 1-р сарын 7-нд Христмас баярыг тэмдэглэхээр тогтжээ.

Ийнхүү Манай Эзэний Өмнөх олон зууны тэртээ Иудейчүүдэд өгсөн, "Аврагч ирнэ гэсэн" эш үзүүлэл биелж хүн төрөлхтөний гэмийн төлөө ариун бие, ариун цусаа өргөхөөр Христ Есүс Аврагч нялх биеэр ирсэн тэр шөнө л анхны Христмас өдөр байсан билээ.


Friday, December 4, 2009



FOOTPRINTS

One night a man had a dream. He dreamed he was walking along the beach with the Lord. Across the sky flashed scenes from his life. For each scene, he noticed two sets of footprints in the sand; one belonging to him, and the other to the Lord.

When the last scene of his life flashed before him, he looked back at the footprints in the sand. He noticed that many times along the path of his life there was only set of footprints. He also noticed that it happened at the very lowest and saddest times in his life.

This really bothered him and he questioned the Lord about it. "Lord, you said that once I decided to follow you, you'd walk with me all the way. But I have noticed that during the most troublesome times in my life, there is only one set of footprints. I don't understand why when I needed you most you would leave me."

The Lord replied, "My precious, precious child, I love you and I would never leave you. During your times of trial and suffering, when you saw only one set of footprints, it was then that I carried you."

May you always live the fortunate and blessed life that is the dream of so many.

Cheers!