Sunday, September 12, 2010

Миний төлөө гэж үү?!

Ертөнцийн хүчит Эзэний үнэт цус

Миний төлөө урссан байж болно гэж үү?

Танд зовлонг авчирч үхэлд хүргэсэн

Миний төлөө Та амиа өгсөн гэж үү?

Их Эзэн минь, Та надад үнэхээр хайртай гэж үү?

Гэмт надаас болж Та ичгүүртэйгээр цовдлогдсон гэж үү?

Үхэшгүй Мөнхийн Их Эзэн

Миний өмнөөс нас барсан гэж үү?

Үхэшгүй Эзэн яаж нас барсан бол?

Мөнхийн Эзэн энэ нууц надад хэзээ ч ойлгомжгүй

Ер бусын элч нар ч Түүний хайрын

Гүн мэргэн ухааныг ухаарахгүй

Бахдууштай их оюун ухаант Эзэнийг

Ойлгохгүй боловч алдаршуулж дагахаас өөр аргагүй

Хүн төрөлхтөн, ер бусын элч нар

Хамгийн дээд Эзэнийг үүрд хүндэлнэ.

Хаан суудал, хайрт Эцэгээ та орхин

Хайраасаа өөр юу ч үгүй бидэндээ ирж

Хүч мөхөс хүн төрөлхтний өмнөөс

Цаазын тогтоолыг та өөртөө авсан

Учир нь Та хайр ивээлээ бэлэг болгон өгсөн

Аврагч Таны энэрэнгүй хайр юутай агуу

Аврагч Таны энэрэнгүй хайр

Төөрч будилсан намайг эрж олсон

Амьдралын минь турш амин сүнс минь

Гэмийн тас харанхуй гянданд хоригджээ

Ялыг минь эдэлсэн Та над руу ирж

Миний зүрх сэтгэлийг гэрэлтүүлсэн

Гэмийн гинж тасран сэтгэл минь чөлөөлөгдөхөд

Би босон гяндангаас гарч Таныгаа дагадаг болсон

Сэтгэл минь бүрэн чөлөөтэй

Их Эзэн минь би Таныг дагая

Буруутгалаас одоо би айхгүй

Есүс, Түүнд буй бүхэн минийх болсон

Миний амьд Тэргүүн Түүн дотор би амьд,

Ариун зөвт байдлаар хувцасласан

Мөнхийн сэнтийд зоригтойгоор очин

Христээр олдсон эрхээр титмээ авна

Мөнхийн сэнтийд би зоригтойгоор очин

Христээр олдсон эрхээр титмээ авна



Friday, September 10, 2010

Friday, September 3, 2010

Төгөлдөр хуурч Ганчимэг

Хөгжмийн зохиолч Б. Шарав "Сэтгэлийн эгшиг" зохиолоо 1987 онд эхнэртээ зориулан бичжээ. Уг зохиол нь хүнийг хайрлах сэтгэлийн тухай юм.

2009 онд төгөлдөр хуурч Т.Цолмонг ардын жүжигчин цол хүртсэнд тохиолдуулан эл зохиолыг төгөлдөр хуурт хөврүүлсэнийг анх төгөлдөр хуурч Н. Ганчимэг Б.Шаравын уран бүтээлийн тайлан тоглолтонд тоглож олны хүртээл болгож байжээ.