Wednesday, June 24, 2009

Найзаас минь захиа ирсэн нь их сонирхолтой түүх байлаа.

ЕР БУСЫН УЛСАД БОЛСОН ЯВДАЛ


Нэгэн шөнө би ер бусын улсад очиж байна гэж зүүдлэв. Ер бусын элч надад ер бусын улсыг үзүүлэв. Бид хоёр зэрэгцэн алхсаар олон ер бусын элчүүдээр дүүрэн нэгэн ажлын өрөөнд хүрч ирэв. Намайг замчлан явж байсан ер бусын элч эхний эгнээний өмнө очоод “Энэ бол Хүлээн авалтын хэсэг. Энд Ерөнцийн Эзэн рүү хандсан залбирлууд ирдэг гэлээ.

Намайг эргэн тойрноо харахад дэлхийн янз бүрийн хүмүүсээс ирсэн залбирал, хүсэлт, гуйлтуудыг бичсэн зузаан давхарлаастай цааснуудыг ер бусын элч нар эмхэлж цэгцлэн завгүй ажиллацгааж байв.
Дараа нь бид нэгэн урт хонгилоор явсаар хоёр дахь хэсэгт хүрч ирэв.

Тэгээд ер бусын элч “Энэ хэсэг бол Илгээмжийн хэсэг. Энд хүмүүсийн Ертөнцийн Эзэнээс хүсч гуйсан хайр ивээл, нигүүлслүүдийг бэлтгэж дараа нь дэлхий уруу тэдгээр амьд хүмүүс уруу илгээдэг” гэж хэлэв. Энд бас л ер бусын элчүүд завгүй ажиллаж байгааг харав. Тэд их л шаргуу ажиллацгааж байлаа. Учир нь энд Ертөнцийн Эзэний ивээлийг хүссэн маш олон хүсэлтүүд байсан бөгөөд тэдгээрийг ер бусын элч нар дэлхий уруу илгээхээр бэлтгэж байлаа.

Эцэст нь бид хонгилын төгсгөлд буй нэгэн жижиг өрөөний хаалганд хүрч ирэв. Өрөө уруу ороход зөвхөн нэг ер бусын элч хийх юмаа олж ядан сууж байгааг хараад би маш их гайхав. “Энэ бол Мэдэгдэх хэсэг” гэж ер бусын элч чимээгүйхэн хэлэв. Тэр ичиж байгаа юм шиг санагдав. “Энд яагаад ямар нэгэн ажил явагдахгүй байгаа юм бэ?” гэж би түүнээс асуув.
“Үнэхээр харамсалтай. Хүмүүс Ертөнцийн Эзэний ивээлийг авсны дараа тэднээс цөөхөн хүмүүс бидэнд эргэж хариу өгдөг” гэж хэлээд ер бусын элч уртаар санаа алдав.

“Хүмүүс яаж Ертөнцийн Эзэний ивээлүүдийн тухай эргэж хариу мэдэгддэг юм бэ?” гэж би асуув.
“Маш энгийн. Түүнд зөвхөн баярлалаа гэж хэлэхэд хангалттай.”

“Ямар ивээлүүдийн тухай эргэж хариу өгөх хэрэгтэй вэ?”

“Хэрэв чиний хөргөгчинд хоол байгаа бол, бас өмсөх хувцас, амьдрах байр, унтах газартай бол чи энэ дэлхийн хүмүүсийн 75 %-иас илүү баян гэсэн үг. Хэрэв чи банкиндаа, түрийвчиндээ мөнгөтэй бол, бусадтай хуваалцах аяга чиний гэрт байгаа бол чи энэ дэлхийн 8 % -ийг эзэлдэг чинээлэг хүмүүсийн нэг нь гэсэн үг.”
“Хэрэв чи өөрийн гэсэн компьютертэй бол ийм боломж бүхий энэ дэлхийн хүмүүсийн 1 %-ийн нэг хэсэг гэсэн үг.”
“Хэрэв чи энэ өглөө босоод эрүүл байвал энэ өдөр амьд үлдэж чадахгүй байгаа хүмүүсээс илүү ивээлтэй гэсэн үг.”

“Хэрэв чи дайн тулааны аймшгийг мэдрэхгүй байгаа бол, хэрэв чи ганцаардлын шоронд хоригдоогүй бол, хэрэв чи эрүү шүүлтэнд тамлагдан зовоогүй бол эсвэл өлсгөлөнгийн аймшгийг мэдрэхгүй байгаа бол ийм зовлонг эдэлж буй дэлхий дээрх 700 сая хүмүүсийн тоонд ордоггүй гэсэн үг.”

“Хэрэв чи цуглаандаа явахдаа хавчлага, дарамт, зовлон, үхлээс айх аюулгүй явдаг бол энэ дэлхий дээрх 3 тэрбум хүмүүсээс илүү ивээлтэй гэсэн үг.”
“Хэрэв чиний эцэг эх амьд бөгөөд чи хүнтэй суусан бол ... ховор тохиолдол.”

“Хэрэв чи толгойгоо дээш өргөн инээмсэглэж байгаа бол төөрөгдөл, шаналал зовлон дунд зовж буй хүмүүсээс илүү онцгой нэгэн гэсэн үг.”

“Тэгвэл одоо би яах вэ? Юу хийх хэрэгтэй вэ?” гэж асуув.

“Хэрэв чи энэ зүйлийг уншаад хүлээн авахын бол чи бусдаас илүү 2 дахин ивээлтэй бөгөөд энэ дэлхий дээрх уншиж чаддаггүй 2 тэрбум хүмүүсээс илүү ивээлтэй нэгэн гэсэн үг.”

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, өөртөө ирсэн ивээлүүдийг тоолоорой, бас хэрэв хүсч байвал бид ямар их ивээлтэй хүмүүс вэ гэдгийг бусдад хэлэхийг хүсч байвал үүнийг илгээгээрэй.

“МЭДЭГДЭХ ХЭСЭГ...”. Баярлалаа Мөнхийн Эзэн минь ээ, надад энэ зүйлийг хуваалцах боломж өгсөнд баярлалаа, надад энэ зүйлийг хуваалцах олон гайхамшигтай хүмүүсийг өгсөнд баярлалаа.

Thursday, June 18, 2009

Матай 10:16

Өнгөрсөн долоо хоногт мөн адил энэ ишлэлээс хэрхэн могой шиг ухаантай байхыг суралцсан бол өнөөдөр могой шиг ухаантай мөртлөө хэрхэн тагтаа шиг ариун байхыг суралцах болно.

Ертөнцийн Эзэн биднийг яг могой шиг байхыг хүсээд зогсохгүй бас тагтаа шиг байхыг хүссэн.

Их Эзэн биднийг ухаалаг бай гэснээс биш зальтай бай гэж хэлээгүй.

- Филипой 2:15

Энгийнээр хэлэхийн бол энэ аймшгийн завхарсан, гэмд баригдсан нийгэм дунд Есүсийн хэлсэн үгээр бол сүрэг чонон дунд гэмгүй ариун бай гэдгийг сануулж байна.

Тэгээд зогсохгүй тэдний дунд тэнгэрийн "од" мэт гэрэлт гэж хэлсэн.

- Ром 16:19

Сайн зүйлд маш сайн бай. Бузар мууд гэмгүй бай. Гэмгүй ариун хүнтэй Ертөнцийн Эзэний бүх зүйл хамт байдаг. Ариун байна гэдэг нь хүн гайхахаар зүйл юм. Ертөнцийн Эзэн Өөрөө биднийг ариун байлгахыг хүсдэг. Хэрэв бид чонотой хамт амьдрах гэж байгаа бол тэднийг дуурайх шаардлагагүй. Ертөнцийн Эзэн тэр үед яг чоно шиг болоорой гэж хэлээгүй.

Монгол хэлэнд: "Сохорын газар сохор, доголонгийн газар доголон бай" гэдэг.

Харин Ертөнцийн Эзэн биднийг тийм бай гэж хэлээгүй. "Сохорын газар нүд нь болж, доголонгийн газар хөл нь болох хэрэгтэй."

Ариун амьдралын 3 зарчимыг үзэх болно.

1. Хамгийн сайнаараа бай.

Хамгийн сайнаараа байна гэдэг нь хамгийн дээд талын зураасанд хүрэхтэй адил.

Ууланд ганцаараа гараад, цагаан хоолтон болоод, нийгмээс тасран, бясалгал хийснээрээ ариун болно гэж хүмүүс боддог.

Энэ бол ариун амьрал биш юм.

Хийж байгаа бүх зүйлээ Христэд зориулан хийхийг ариун амьдрал гэнэ. Библийн ишлэлүүдийг түүвэрлэн, өөрийн хүссэнээ амьдралдаа хэрэгжүүлэх нь ариун амьдрал биш юм.

Мөн бусдын өмнө онц, сайн харагдахын тулд хийдэг биш, Ертөнцийн Эзэний төлөө бүхнийг сайнаараа хийн амьдрахыг ариун амьдрал гэнэ.

Ариун амьдрал хууль дүрэм дагахыг хэлдэггүй.

Өглөө библи уншаад өдөр нь хүмүүст муухай ааш гарган, хэн нэгэнтэй харилцахчгүй амиа бодож байгаа бол тэр хүн ариун амьдраагүй юм. Зүгээр л шашинлаг амьдарч байна гэсэн үг.

Яагаад гэвэл бүхнийг Ертөнцийн Эзэнд зориулаагүй байна.

Хэн ч шагнал өгөхгүй байсанч, жүжиглэхгүй, дүр эсгэлгүйгээр Ертөнцийн Эзэнд өөрийгөө зориулж байгаа хүн жинхэнэ ариун амьдарч байна.

- 1 Петр 2:15

Тийм хүн үргэлжийн сайн сайхан чанартай болохыг хүсдэг.

Хамгийн сайнаараа байна гэхээр би хэн нэгнээс илүү гарч байвал сайн байна гэж ойлгож болохгүй юм. Та өөртөө л хамгийн сайнаараа бай.

Өөрийн хэмжээндээ, өөрийгөө тултал хийх, нэг ёсондоо хөдөлмөрч бай гэсэн үг.

2. Ивээл байх

Та байгаа газрынхаа ивээл нь байх ёстой.

- Матай 10:6-8

Есүс Христ хэлэхдээ надаас авсан асар их ивээлээ бусдад өг.

Уучлалыг авсан бол уучлалыг өг

Эдгэрэлийг авсан бол эдгэрэлийг өг

Чөлөөлөлтийг авсан бол чөлөөлөлтийг өг

Найдварыг авсан бол бусдад найдварыг өг

Гэрэлийг авсан бол бусдын гэрэл нь бол гэсэн юм.

Ивээл авахад боловсролтой, боловсролгүй хамаагүй. Та байгаа газрынхаа ивээл нь болох бүрэн чадвар танд бий.

Ертөнцийн Эзэн таныг бусдыг ивээх бүх нөхцөл байдлаар хангах болно.

3. Итгэлтэй бай.

Та итгэлтэй байх нь чухал.

Есүс Христ тагтааны тухай ярьсан.

Тагтаа бол зөвхөн эзэндээ итгэж, найддаг амьтан юм.

Есүс матай 10:16д хэлэхдээ хэрэв чи сүрэг чонон дунд орвол яаанаа баларсаан гээд амаа таглаарай гэж хэлээгүй.

Та зүгээр нэг тэнэж яваад чонон сүрэг дунд орчихсон юм биш, Ертөнцийн Эзэн өөрөө би та нарыг тийм байдалд оруулах болно гэж хэлсэн.

Тиймээс та тагтаа шиг бай.

Тэгээд ихэнх хүмүүс тийм нөхцөл байдалд ороход хэрхэн амжилттай давж гарсныгаа тагтаа шиг байна гэж ойлгодог.

Энэ бүхнийг Ертөнцийн Эзэн зорилготойгоор бидний амьдралд бий болгох болно. Та тийм нөхцөл байдалд заавал орох болно. Та Ертөнцийн Эзэнд итгэсэн ч байсан, итгээгүй байсан ч сүрэг чонон дундах ганц хонь мэт байдалд орох л болно.

Энэ нийгэм аймар. Өөрт нь таалагдсан хүнийг өөрийн болгохын тулд юуг ч хийхээс буцахгүй.

Эмч нар, шүүгч нар, цагдаа нар мөнгөгүй бол танд туслахгүй байж чаддаг. Тэгээд бүгд л зугаа цэнгэлийн төлөө явдаг. Тэдний хувьд таны зүрх сэтгэл ямар байх нь чухал биш юм.

Зарим хүмүүс хэсэг хугацааны дараа сүрэг чоно шигээ болдог.

Хүн чоно шиг болж чаддаг.

Танд 2 л сонголт бий.

Нэгдэх нь та чоно болох, хоёрдах нь та чононы дундах хонь болох, могой шиг ухаантай мөртлөө, тагтаа шиг ариун байх.

Та тагтаа шиг ариун байхын тулд ганцаараа ариун амьдрах гээд хичээж байгаан биш. Есүс Христтэй хамт тэр чонон сүрэг дундуур явж байгаа.

Та энэ дэлхийд чононы хоол болох гэж ирээгүй юм,

Ертөнцийн Эзэний Таны амьдралд төлөвлөсөн төлөвлөгөөг та биелүүлэх л болно.

Тиймээс та тэр сүрэг чонон дунд 1рт Хамгийн сайнаараа бай. 2рт Байгаа газрынхаа ивээл нь болж амьдар. 3рт Ертөнцийн Эзэнд итгэлтэй бай. Та ингэж амьдарсныхаа эцэст заавал шагнагдах болно.


Wednesday, June 3, 2009




But they that wait upon the LORD
shall renew their strength;
they shall soar with wings as an eagle;
they shall run, and not grow weary;

and they shall walk, and not faint.

.
Isaiah 40:31

Tuesday, June 2, 2009

Let's dance with Wolf!

Матай 10:16

Харагтун. Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай.

Дээрх ишлэлийг харвал Ертөнцийн Эзэн биднийг сүрэг чонон дундах ганц хонь мэт байдалд орох болно гэдгийг хэлж байна.

Ертөнцийн Эзэний хэлсний дагуу та хонь.

Харин цаана чинь чонон сүрэг байгаа гэдгийг сануулж байна.

Есүс Христ өөрийгөө сайн хоньчин гэдэг, тэгвэл та магадгүй гайхах байх. Сайн хоньчин яагаад хоньдоо сүрэг чонон дунд оруулна гэж...

Ертөнцийн Эзэн үүнийг албаар зөвшөөрсөн юм.

Дээрх ишлэлийн хонь нь Есүст итгэдэг хүмүүсийг, чоно нь Есүс Христийн сургаалийг гуйвуулж байгаа хүмүүсийг хонины арьс нөмөрсөн чоно мэт төсөөлөн төлөөлүүлсэн юм.

- Матай 7:15

Тэдгээр чононууд хаана ч байж болдог.

Чоно гэдэг нь яг нэг юмаа хийнэ гэж зорьж, түүнийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн, хэнийг ч золиослоход бэлэн бусдыг боддоггүй тийм хүнийг хэлж байна. Чоно зөвхөн өөрийгөө л боддог.

- Үйл явдал 20:29-30

Чонын зан чанар нь:

- Худлаа ярьдаг.

- Хоёр нүүр гаргадаг

- Доль үсэрдэг

- Мундаг болж жүжиглэдэг

Тиймээс Ертөнцийн Эзэн сануулж байна.

Ийм байдалд чи ганцаараа орвол:

1. Могой шиг бай

Могой бол хамгийн заль мэхтэй, бүх амьтдын дундаас хамгийн ухаантай нь юм.

- Эхлэл 3:1

Могой өөрөө аюулаас үргэлж болгоомжилж явдаг. Бүх төрлийн могой тэгэж явдаг.

Грек хэлэнд мэргэн ухааныг 3 янзаар хэлдэг.

1. Хамгийн дээд, дээд төвшний мэргэн ухаан. Үүнийг энэтхэгийн хиндү шашинд могойн дотох орох гэж хэлдэг.

2. Еврей хэлэнд мэргэн ухааны эхлэл бол Ертөнцийн Эзэнтэй дөхөж очих

3. Маш их мэдлэг боловсролтой, маш хурдтай, маш тоочны, яг байгаа олсон гэж үздэг бөгөөд бүх юм нь яв цав, хашир, болгоомжтой, сэмээрхэн, хянамгай гэсэн үгүүдийг могой шиг гэж илэрхийлсэн байдаг. энэ 3 дахь үгийг Матай 10:16-д хэрэглэсэн байна.

Бид чононы дунд байна. Тиймээс бид могой шиг маш хурдтай, хянамгай, болгоомжтой, байгаа онодог байх ёстой учраас Ертөнцийн Эзэн тэгэж хэлжээ.

Улс оронд өөрчлөлтийг авчрахын тулд бид арслан, бүргэд, могой шиг болох ёстой гэдгийг зааж байна.

Бид ямарч цаг хугацаанд өөр дээрээ анхаарлаа тавих ёсгүй. Маш ухаантай байх ёстой.

Анхны эмэгтэйд адгийн муу ёрын сүнс могой болж ирсэн. Адгийн муу ёрын сүнс өөрөөрөө болж ирээгүй, бас шууд шалж асуугаагүй юм шүү.

- Луух 16:1-13

Энэ ишлэл дээр нэгэн түүх гардаг бөгөөд Есүс Христ хэлэхдээ та нар энэ дэлхий дээр байхдаа яг дээрх ишлэлийн зарц шиг бай. Сайн юм хийхдээ 3 биш 5 нүүдлийн дарааг харж амьдар гэсэн.

Тиймээс бид сайн үйлсийн төлөө могой шиг байх хэрэгтэй.

2. Тагтаа шиг бай.

Та могой шиг мөртлөө, яг тэр үедээ тагтаа шиг бай гэдгийг Ертөнцийн Эзэн сануулж байна.

Тагтаа шиг гэдэг нь гэмгүй, цэвэр ариун байхыг хэлж байна.

Могой шиг хэдэн нүүдлийн дарааг харж байгаа мөртлөө тагтаа шиг ариун бай.

Жишээ нь та ухаантай, хянамгай, хурдан байхдаа танд ямар нэг ашиг олох зүйл гарч ирвэл тэр үедээ хүртэл ариун байхыг хэлж байна.

- Филипой 2:15

Цэвэр ариун сэтгэлтэй байхын тулд

1. Шулуун шудрага, Цэвэр ариун

2. Чин сэтгэлийн хайртай байх ёстой.

Хэн нэгнийг шудрага бус гэж бухимдахаасаа илүүгээр та өөрөө шулуун шудрага бай.

Библийн сургаалт үгс номноос та хэрхэн шудрага байхыг мэдэж болох юм.

Шудрага хүн хэзээд шудрага байдаг.

Тагтаа ямарч оронд, ямарч цаг хугацаанд цэвэр ариун, шудрага байхыг бэлэгддэг.

Та хайраараа шудрага бай.

Чин сэтгэлийн хайртай бай.

Нөхдөө өөрийн адил хайрла.

Дайснаа ч мөн адил хайрла.

Чонон сүргийн чонодыг ч бас хайрла.

Библийн итгэлийн баатар Пууль 1 удаа чоно байсан. Гэхдээ тэр чоно нэг өдөр Есүст итгэсэн. Тиймээс чононуудыг хийдэг бүгдийг мэддэг учраас сайн хоньчин болсон юм.

Есүс Христ хүртэл чонотой 3 жил хамт амьдарсан.Тэр чоно нэг сарын цалингаар Есүс Христийг барьж өгсөн юм.

Тэр загалмайд Есүс Христийг хүн болгон шоолж байсан, тэгсэн ч Есүс тэр хүмүүсийг уучлахыг Ааваасаа гуйж байсан юм. Энэ нь Есүс тагтаа байсныг илэрхийлж байна.

- Филипой 2:6-11

Есүсийн хандлага байнга могой шиг байсан, тэр үедээ тагтаа шиг бас байж чадсан.

Есүс Христ өөрт нь итгэх хүмүүсийн төлөө хүртэл загалмайд хадуулсан юм.

Энэ хариуцлага бол та биднийх.

Та Ертөнцийн Эзэнээс могой шиг ухаан, тагтаа шиг ариун байхыг гуйгаарай.