Tuesday, September 30, 2008

Saturday, September 27, 2008

Суралцхуй

Мэргэн ухаан "бидний мэдлэг тун өчүүхэн агаад цаашид илүү суралцах ёстой" гэдгийг бидэнд ойлгуулдаг.

Өөрийнхөө нүдэнд мэргэн харагдах нь тэнэг хүнийг таних тэмдэг гэлтэй. Мэргэн хүний содон тэмдэг бол тэд өөрсдийгөө мэргэн гэж боддоггүй учраас суралцаж, мэдлэг ойлголтоо өсгөхийн төлөө өлсөх аж. Энэ бол мэргэн ухаан!

"Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх,
ухаалаг нэгэн нь ухаалаг зөвөлгөө авахын тулд."

Сургаалт Үгс 1:5

"Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно.
Шудрага зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна."

Сургаалт Үгс 9:9






Нээрээ одоогоос 11 жилийн өмнө нөхөр бид 2-ын гэрлэж билээ.

Friday, September 19, 2008

Афоризм

Гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг нь олж хардаг.
Өөдрөг үзэлтэн аливаа хүнд хэцүү нөхцөл байдалд зөвхөн боломжыг олж хардаг.

Уинстон Черчиль

Өөрсдийн мөрөөдлийн амьдралаараа амьдрах цаг боллоо.
Генри Жеймс

Оргил дээр бүгдээрээ багтах орон зай байдаггүй гэж хүмүүс боддог.
Тэр оргил дээр чинь орон зай хангалттай байдаг гэдгийг би баттай хэлэх байна.

Маргарет Тетчер

Thursday, September 18, 2008

Афоризм

Үзэн ядалтанд дурлагч хүмүүн та

мунхаг нэгэн болж байгаагаа анзаарах хэрэгтэй.

Тэр дундаа БИБЛИ-д итгэдэг бол энэ гэм болжугаам гэдгийг

бас ахин нэг анзаарах хэрэгтэйдэг ээ.

....


Ойлгохгүй юм, яахаараа хүн хүнээ үзэн ядаад байдаг байнаа.

Хүн л бол хүн шдээ.

Депечи Мүүд


Юу болох гээд байгааг бид өөрчилж чадахгүй.

Бидний ганц хийж чадах юм гэвэл өнгөрснөөс суралцах бас сайн мууг ялгах чадвар,

цагаанхан сэтгэлээр хүмүүст хандахыг суралцах явдал юм.

Хүмүүс бид мухар сүсэгээр асуудалд хандалгүйгээр,

харин аливаа асуудалд

хариуцлага хүлээх чадвартай байж чадна гэдэгт би итгэдээг.

Отто Франк \Анна Франкын аав\


Чи төрөлх хүн чанараа алдаж болохгүй.

Хүн чанар гэдэг нь далай мэт.

Цөөн хэдэн бохир дуслаас болж далай хоромхон зуур бохирох боломжтой.

Гэтэл далай бохир байх ёсгүй.

Хайр хаана байна тэнд амьдрал оршин байдааг.

Махатма Ганди



Хэрэв би өөрийнхөө төлөө байж чадахгүй бол хэн миний төлөө байж чадах вэ?

Хэрэв би бусдын төлөө байж чадахгүй бол би хэн юм бэ?

Тэгээд одоо биш юм бол хэзээ гэж?

Рабби Хийллэл



Хэрэв чи өөрөөсөө амар тайвныг олж чадвал,

Бусдын төлөө амар тайван, эелдэг зөөлнөөр хандаж,

тэр ч бүү хэл ийм маягаар амьдарч чадах хүн болж хүмүүжиж чадна.

Милдрен Нормен



Хэрэв бид амар амгалан байж чадахгүй байгаа бол

хүмүүс бид бие биенээсээ үл хамааралтай болж байна гэсэн үг.

Треза эх

Хүн төрөлхтөн бид өөр өөр шашин шүтлэг,

өөр өөр хэл, өөр өөр арьс өнгөтэй боловч

бид бүгд хоорондоо ялгагдах юмгүй хүн төрөлхтөн.

Кофи Аннан



Санаарай, үзэн ядалт, уур уцаар, нь шалдаа буусны шинж.

Энэ нь чи бусдийг хайрлахын тулд төлөөс төлөх нь хэмээн айж буй хэрэг мөн.

Жеймс Бэлдуин



Хүн нэг бүр хэн нэгний төлөө загвар болон амьдарч байгаагаа мэдэх хэрэгтэй.

Роза Паркс



Үзэн ядалт гэдэг бол яг л хорт хавдар гэсэн үг.

Энэ том, жижиг хэмжээ нь огхон ч хамаагүй.

Хорт хавдар л бол хорт хавдар.



Уучлана гэдэг ухааных. Үзэн ядна гэдэг тэнэгтэж байгаагын шинж дээ.

....

Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог.

Ухаан хэдий сэргэлэн боловч

Уурлахаараа мунхаг болдог.

Д.Нацагдорж

Мунхаг гэгч од ч үгүй сар ч үгүй оюун ухааны харанхуй шөнө юм.

Цицерон

Мунхаг бүдүүлэг хүнд л хөвчин дэлхий боловч

хөмөрсөн тогоо шиг байдгийг сана.

Хисроу

Юу ч асуудаггүй хүн юу ч сурдаггүйм даа.

Т.Фуллер


Wednesday, September 17, 2008


Энэ дэлхийд гэмгүй хүн нэг ч алга.
...Мөнхийн Эзэнийг эрэн хайдаг хүн нэгээхэн ч алга.

Ром 3:10-11

Monday, September 15, 2008

Миний үеэл дүү


Хайрт дүү минь!
Их Эзэний ивээл, хайр халамж, сайн сайхан бүхэн чамайг болон гэр бүлийг чинь хангаж туслаж байх болтугай!

Амьдралын чинь бүх л өдрүүд инээд хөөр, баяр жаргал, элбэг дэлбэг бүхнээр дүүрэн, дүүрэн байх болтугай!


Мөнхийн Эзэн бол
чиний Хад
чиний Цайз
чиний Аврагч
чиний Мөнхийн Их Эзэн
чиний Хоргодох байр
чиний Бамбай
чиний Авралын эвэр
чиний Бэхлэлт

~Дуулал 18-аас иш татав~

Sunday, September 14, 2008

Amy Beatrice Carmichael












1867.12.16-1951.01.18

Ирландын Миллислегийн Каунти Даунд David and Catherine Carmichael нарын гэр бүлд төрсөн. Тэрээр 55 жил Энэтхэгт миссионер \авралын зар тараагч\ хийж байжээ.

Тэрээр төрөлхийн бов бор нүдтэй аж. Бага залуудаа тэрээр бов бор нүдтэйдээ сэтгэл дундуур байдаг байсан учраас Мөнхийн Эзэнээс "бор нүдийг минь цэнхэр болгож өгөөч" гэж гуйдаг байв.



Харин тэрээр Энэтхэгт жинхэнэ миссионер хүнийхээ хувьд жинхэнэ үйлчлэлээр Их Эзэнийг алдаршуулж чадаж. Аmy Энэтхэгт очиод Энэтхэг үндэстний хувцас өмсөж, кофегоор арьсаа үрж, хүрэн бор болгожаагаад л тосгоноос тосгон руу, айлаас айл руу дамжин авралын зарыг тунхаглан, маш их үр бүтээлтэй ажиллаж чаджээ. Мэдээж хэрэг Ертөнцийн Эзэнд борхон нүдтэй болсондоо баярлан, талархаж байсан. Учир нь хэрэв тэр үед цэнхэрхэн нүдтэй байсан бол энэ бүсгүй асар их амжилттайгаар авралын зар тарааж чадахгүй байсансан.


Бид өөрсдийн намхан, хэт өндөр, махлаг, хэт туранхай,
эсвэл онигор жижигхэн нүд,
нимгэн эсвэл зузаан урууландаа санаа зовох огтхон ч шаардлагагүй юм.
Яагаад гэвэл
Мөнхийн Эзэн тан шиг эрхэм хүнийг ахин дахин бүтээгээд байдаг.
Та бол цор ганц төгс төгөлдөр бүтээл гэдэгтэй итгэж, баярлах нь зүйтэй.
Хэзээ нэгэн цагт танд буй үзэсгэлэн гоо хэн нэгний төлөө бас зориулдагдсан байдаг гэдгийг Amy-ийн түүхээс харж болно.

Та өөрийгөө ахин нэг тольдоож үз!
Таны өөлөн буй тэр хэсэг үнэхээр аятайхан байгааг анзаарах л болно.
Өөрийгөө бүү гол!
Өөртөө бүү сэтгэл дундуур ханд!
Учир нь
Ертөнцийн Мөнх Тэр Эзэн хүмүүс биднийг өөртөөгээ адил төстэйгээр бүтээсэн юм шүү дээ.

~Эхлэл 1:27~


Их Эзэнийхээ нэр дээр хүн бүрт аз жаргал хүсий!





"Миссионер амьдрал гэдэг нь хэзээд үхэхэд бэлэн байдлыг хэлнэ."

Amy Beatrice Carmichael хэлсэн үгнээс нь иш татан өнөөдрийн тэмдэглэлээ дуусгыдаа.


Saturday, September 13, 2008

Ганцаардал

Ганцаардал буюу Сайн найз гэж хэн бэ?

Миний бодлоор огт ганцаардаж үзээгүй хүн гэж нэгээхэн ч үгүй байх.


Хүн хэдийгээр бусдын дэргэд байхдаа огт ганцаардаагүй мэт харагдаж, аятайхан байдалтай байх боловч дотор хүн гээч нь бүхнийг илэрхийлэн унжийсан, гутарсан, ганцаардсан байдал нь зүрх сэтгэл, тэр ч бүү хэл заримдаа сүнсэндээ хүртэл ганцаардсан байдалтай байдаг. Олоон хүн!


Хэн нэгэн санаа нийлсэн хүн олох боловч тэр нь тийм үнэнч байж чаддаггүй. Үүнд маргалдаад байх зүйлгүй. Ямар ч хүн тууштай үнэнч байх боломжгүй юм шиг.



Библиэс харвал: Иов, Давид, Пууль гэх мэт бүгд...тэр ч байтугай бидний Аврагч Христ Есүс хүртэл ганцаардлыг амсаж байсан.


"Иймээс ах дүү, төрөл садан минь намайг орхин
найз нөхөд танил тал минь ч тоохоо болив.
Гэрт минь зочин ирэхдээ мэндлэхээ больж,
зарц нар минь намайг гадны хүн мэт үзнэ."

Иов 19:13-15

"Олон түмнээс тусламж гуйв ч
хариу үл сонсох би цөлд улих цөөвөр чоно,
талд хашгирах тэмээн хяруул мэт."
Иов 30:18-19

"Миний хайртаа хүмүүс хийгээд,
миний найз нөхөд, гамшгаас минь зугатдаг.
Хамаатан санууд минь ч холуур зогсдог."
Дуулал 38:11

"Та миний танилуудыг надаас холдуулсан.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон.
Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон."
Дуулал 88:8

"Баруун тал руу харж ажиглаач.
Намайг тоодог хүн нэг ч алга.
Надад зугатаах газар ч үгүй.
Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй."
Дуулал 142:4

"Хүмүүс намайг баривчилж анх удаа шүүхэд өгөхөд
хэн ч өмгөөлсөнгүй, бүгд орхин зайлцгаав.
Тэд ийм тусгүй муу байсан ..."
2Тимот 4:16

"Ертөнцийн Эзэн минь, Ертөнцийн Эзэн минь.
Юунд намайг орхисон бэ?
\Элой, Элой. Лема сабахтаний?\"
Маарх 15:34

"Тэнэмэл хүүгийн үлгэр"
Луух 15:14-17

Гэсэн хэдий ч ганцаардлыг бид даван гарах боломж байдаг гэж та мэдхүү.

Ямар аргаар?
Хэнтэй?
Яаж?


Хэрэв та библитэй нөхөрлөж, Их Эзэнтэй харицаж, Түүнтэй ойр дотно байх аваас ГАНЦААРДАЛ гээч хорт хавдар мэт эмзэглэлийг даван туулж чадна.

Учир нь: библийн Иермайх номонд "Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрэлээр татсан билээ."

Эцэст нь Delirious? хамтлагын "What a Friend I've Found" дууны үгийг тавьмаар санагдлаа.

What a friend i've found
He's closer than a brother
I have felt your touch
More intimate than lovers

Jesus, Jesus, Jesus
You're my friend forever

What a hope i've found
More faithful than a mother
It would break my heart
To ever lose each other

Орчуулбаас:

Үүрдийн найз минь

Дотны ахаас минь ч илүү
Даруу сэтгэлт Найдыг би оллоо
Дурлалт хосын хайраас ч илүү
Дулаан хайрыг Танаас мэдэрлээ

Есүс Есүс Есүс
Үүрдийн Найз минь

Хайрт ээжээс минь ч илүү
Хамгийн Үнэнч найдварыг би оллоо
Хагацаж Танаасаа салах юм бол
Хонгор зүрх минь шархална


Monday, September 8, 2008

Аборт бидний сонголт байх ёсгүй!!!


Нөхөр маань надтай гэрлээгүй байхдаа
нэг удаа ингэж хэлж байсым.

"Хүүхэд байгаа газар баяр хөөр
өөрийн эрхгүй бий болдоог"

Энэ үгнээс болж би түүнд улам хайртай болж билээ.


"...тэр танд сайны төлөөх Мөнхийн Эзэний үйлчлэгч юм.
Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун.
Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй.
Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч,
Мөнхийн Эзэний үйлчлэгч мөн."
Ром 13:4

"Яагаад гэвэл ямар ч махан бие хуулийн үйлсээр
Түүний өмнө зөвтгөгдөхгүй.
Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм."
Ром 3:20

"Чи хүн бүү ал."
Чөлөөлөгдсөн нь 20:13

"Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход,
хүүхэд нь зулбасан хэдий ч, ямар ч гэмтэл байхгүй бол
түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож,
шүүгчдийн шийдснээр төлбөр төлүүлнэ.
Харин өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар,
нүдийг нүдээр,
гарыг гараар,
хөлийг хөлөөр,
түлэгдлийг түлэгдэлтээр,
шархыг шархаар,
бэртэнгийг бэртэнгээр төлнө."

Чөлөөлөгдсөн нь 21:22-23





"Гуйя, хүүхдүүдийг битгий ал. Надад тэр хүүхдүүд чинь хэрэгтэй байна. Тиймээс надад өг. Аборт хийлгэхээр зэхэж байгаа хүүхдүүдээ, тэдэнд хайртай, хайрлахыг хүсдэг гэр бүлүүдэд өгчихөөч. Бид зөвхөн Калкатадаа 3000 хүүхдүүдийг абортоос хамгаалж, үрчлэн авсым. Тэгснээрээ тэдгээр хүүхдүүд өсөж томрох тусмаа хайр, баяр хөөрөөр дүүрэн амьдарцгааж байна."


"Энэ Монгол \Би Америк гэдгийг нь Монгол гэж орчуулав. Учир нь энэ үг бүх үндэстэнд хамаатай гэж боджийна\ чинь яацан газар вэ! Хүүхдүүдийн эсрэг дайтаж байна гэж үү. Хэрэв бид абортийг хүлээн зөвшөөрч байгаа бол ээж нь өөрийнхөө үрийг алахыг зөвшөөрч байна гэсэн үг. Тэгээд бид бусдад хүн бүү ал гэж хэлж чадна гэж үү!"

"Улс үндэстнүүд абортыг хүлээн зөвшөөрч байгаа нь бие биенээ хайрла гэхээсээ илүүтэйгээр хүчирхийлэлийг сургаж байгаа юм."


Треза эхийн хэлсэн үгнээс...

Friday, September 5, 2008


Монголоос нийт зургаан тамирчин, таван дасгалжуулагч, нэг эмч, бэлтгэл хангагч, албаны хvмvvс гээд 16 хvн явжээ. Тамирчдын бvрэлдэхvvнд байт харвааны тєрєлд ОУХМ Баатаржав, Жавзмаа, хєнгєн атлетикийн тєрєлд Мєнхбат, Бадрал, жvдо бєхийн 63 кг-ын жинд Хашцэцэг, хийн гар бууны 25 метрийн дасгалд Насанбат нар оролцохоор болсон.

Paralympic-т миний танил Бадрал 3 төрлөөр оролцожаагаам. Plz...pray for him everyone!

Thursday, September 4, 2008

Хүмүүс Адам&Евагын тухай


Өнөөдөр би нэгэн барилгын компани дээр \борлуулалтын алба дээр\ очлоо. Тэгсэн их хүмүүс Адам Ева 2-ын тухай түүхийн талаар ихэд нухацтай ярилцажын гээ.

  • 1хүн: Тэр Адам Ева 2 тэнэгтээд жимс идцэн байлээ шд.
  • 2хүн: Тийн гэсэн. Өчнөөн л жимс байсан байгаадаа.
  • 3хүн: Гүэ, битий ид гэцэн болохоор л сонирхцын биш уу.
  • 2хүн: Яг л хүний сонууч зан даа. Би байсан бол ч... гээд бодлогшров.
  • 1хүн: Чи байсан бол ч хүн болов уу гүюу л зулгааж аваад хазцаан.
  • 2хүн: Тийм ч байж магад, хэх.
Хэн тэднийг гэм хийхэд \жимс идүүлсэн\ хүргэв. Библид ийн өгүүлсэн \Эхлэл 3:4\байхым.
"Тэр чинь ёстой худал! Та нар үхэхгүй. Хэрэв тэр жимсийг идвэл хүний нүд гэнэт нээгдэх мэт болж, Түүний \Ертөнцийн Эзэн\ адил сайн мууг ялгах чавдартай болно гэдгийг Ертөнцийн Эзэн мэдэн байгаа учраас тэгж хэлсэн гэж могой \адгийн муу ёрын сүнс\ өгүүлэв."
Нэг ёсондоо хууртагдсаан гэсэн үгээ. Хэрэв та библи уншвал Ертөнцийн Эзэний талаарх олон зүйлүүдийг олж мэдэх болно. ^o^

Tuesday, September 2, 2008

Миний "Эрдэнэсийн Эрэлд" блог руу зочлон байдаг хүмүүст маш их баярлажынаа. "Эрдэнэсийн Эрэлд" блог маань миний хувийн devotion буюу итгэлийн минь амьдрал дээр сурч мэдэж байгаа зүйлүүдээ бичиж, бусадтай хуваалцдаг блог юм. Хэрэв та хүсвэл энэ блог руу бас нэг ороод үзээрэй. Миний 2 дахь блог болох уг блог нь хувийн тэмдэглэл бас гэр бүлийн минь тухай, 2 зулзагны минь тухай гэх үү дээ. Тавтай морило!

Зарлал...


Амьд vг Христийн сvмийн 10 жилийн ойн баярт зориулан
Улаанбаатар Паласын Рояал Танхимд 9 дvгээр сарын 11,12,13 нд 14:00 цагаас

"Шинэ Vе vрvv Орцгооё!"

Уриан дор чуулган зохион байгуулагдана.

Чуулганы зочин номлогчоор АНУ дахь Калифорни Мужийн Амийн гол сvмийн Тэргvvн Пастор Тон Лю, Тайваний хамгийн том сvмийн пастор Натаниел Чоу, Шинэ Зеландын Пастор Майк Коннел, Сvнсний тулаан сэдвээр дэлхийд алдартай номлогч Дийн Шерман нар номлоно.

Христэд итгэгч таныг єргєнєєр оролцохыг урьж байна.


Бvртгэлийн хураамж 3000 тєгрєг
Лавлах утас 9199-8322, 360675

Monday, September 1, 2008

9сарын1

Бүгдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргий ээ!