Monday, August 30, 2010

Завин дээрээ ганцаараа биш

Иоган 14: 6
"Есүс
-Би бол
зам
,
үнэн
,
амь

мөн.
Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
"

Иоган 8: 32
"... та нар үнэнийг ойлгож,
үнэн та нарыг чөлөөлсөн"


Есүс дагалдагч нартайгаа Галил нуурыг завиараа гаталж байх зуураа нам унтчихажээ. Гэв гэнэт хүчит шуурга дэгдэж, завийг хөмрөн цохиж, живүүлчих шахаж. Мэдээж дагалдагч нар нь айж сандарч, шуурганд завиа тогтоох гэж байдгаараа хичээж байв.
Харин Есүсийг сэрээхэд тэрээр босож ирээд, САЛХИЙГ ЗЭМЛЭН БУРУУШААЖ гэнэ. Нуур тогтуун намуун болох үед салхи шуургыг хүртэл захирдаг хачин хүн бэ гэцгээж гайхацгаав. Харин Христ Есүс дагалдагч нартаа "Бага итгэлтэй болохоороо л та нар айцгааж байгаа юм." гэж бас зэмлэв.

Амьдралын хүнд хэцүү дундуур сэлүүрээ бариад, завиа хэрхэн сэлүүрдэх арга ухаанаа олохгүй бээцэгнэж явахад чинь Есүс чиний урдаас хараад, өвөр дээрээ сэлүүрээ тавьчихсан чамайг өөрт итгэж, бас өөрт нь хамаг бүхнээ ярих тэр л мөчийг хүлээн суудаг гэдгийг чи мэдэх үү?! Хэрэв чи сэлүүрээ түр тавиад Есүс рүү анхааралаа хандуулах л юм бол, түүнийг сонсох юм бол, түүнтэй ярилцах тэр үед амьдрал чинь байгаа асуудлуудыг хэрхэн даван туулахыг тэр чамд зааж зөвлөдөг юм. Эгч дүү 2-ын нэг шиг ойр хавийн дэл сул асуудалд анхааралаа хандуулж, цэгцэлж, янзлах гэсээр байтал чинь чи Есүсээс холдсоор байдаг юм.

Есүс хэлэхдээ: "Хүнд ачаа үүрд, дараманд орсон хүмүүсээ над дээр ир, амар тайвнаа би өгмөөр байна" гэсэн

Хэсэг хугацааны дараа Есүс дахин: "Би чиний үүдийг тогшоод гадаа чинь зогсож байнаа, намайг оруулаач, би чамд тусламаар байна" гэсэн байдаг. Бидний Аврагч Эзэн Христ Есүс цаг үргэлж бидэнтэй хамт байхыг л хүсдэг. Харин бид өөрсдийнхөө асуудлаа би өөрөө зохицуулаадахая даа гэж явсаар байтал улам хүнд дарамтанд орж, аажимдаа хэн нэгнийг буруутан болгож хайцгаадаг биш гэж үү.

Амьдралд маань хүнд дарамт болж байгаа буулгаа тайлж хаяад,
харин
Христийн өөрийнх нь буулгыг хүлээн авцгаая.
Энэ бол жинхэнэ мэргэн санаа биш гэж үү.
Тэгээд түүний хайр энэрэл, хамгаалалтан доор амьдарцгаая.

Чи завин дээрээ ганцаараа биш шүү!


Saturday, August 28, 2010

We cry out

... гэмт нэг хүн гэм хийхээ болиход
Ертөнцийн Эзэн болон
түүний
бүх элч
хөөрөн баярлах
болно...


Өө Мөнхийн Эзээн
... Миний зүрх сэтгэлийг Өөрийнхтэйгээ адил болгоэ өөрчлөөч.
... Би тан руу эргээд ирж байна.
... Өөрийн гэмээ илчлэн
... Би тан руу эргээд ирж байна.

Энэ хотын Мөнхийн Эзэн

Энэ хотын Мөнх Эзэн Та
Энэ хүмүүсийн Их Хаан
Энэ үндэстний Их Эзэн
Та

Харанхуй дахь гэрэл Та
Мухардсан нэгний найдвар
Түгшсэн нэгний тайвшрал
Та


Их Эзэн шиг хэн ч үгүй
Их Эзэн шиг хэн ч үгүй



Агуу гайхамшигууд асуй
Агуу зүйлс болох цаг нь иржээ
Энэ хотод

Wednesday, August 25, 2010

Тооллого 8:23-26

Эдмонд Хэллори, Дэнзэн Норов1953 онд дэлхийн хамгийн өндөр уул Эврест руу анх удаа авирсан юм. Хэллори тэр үед 33 настай төдий л байлаа. Түүний амжилт нь түүнд нэр алдар ба эд баялагийг бий болгосон ба тэрээр аль хэдийн гайхалтай амьдралаар амьдарлаа гэсэн өөртөө сэтгэл хангалуун байх байдалтай болсон юм.

Хэллори нь түүний дараах 55 жилийн туршид үнэндээ юу хийсэн бэ? Зүгээр тэтгэвэрт гараад, аль хэдийн олсон нэр алдартаа сэтгэл хангалуун байгаад амьдарсан уу? Мэдээж үгүй.

Хэллоригийн авирах илүү өндөр уул байхгүй боловч тэрээр өөрийнхөө үйлийг зогсоож чадаагүй юм. Тэрээр 2008 онд нас барах хүртлээ Эврест уулын бэлээр амьдардаг Непал хүмүүсийн нийгмийн халамжийг сайжруулах нийтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийх гэх мэт онц анхаармаар асуудлуудад анхааран үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
Мөнхийн Их Эзэн Левичүүдэд 50 нас хүрвэл түүнээс хойш хийж буй ажлаа хийхээ боль гэж хэлснийг мэдэж байгаа юу?
Тооллого 8:24-25. Харин Мөнхийн Эзэн тэднийг бусдад туслах ажлаа хүртэл болихыг хүсээгүй. Мөнхийн Эзэн "Хэдийгээр тэд дүү нартаа хурлын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй." гэж хэлсэн. Энэ тохиолдол тэтгэвэрт гарах тухай Мөнхийн Эзэн хэлж байгаа туйлын заалт гэж хэлж болохгүй ч, ажлаа больсон ч гэсэндээ бусдад үргэлжлүүлэн үйлчлэх нь зөв зүйл гэсэн Мөнхийн Эзэний хандлагыг илрүүлж болох юм.

Олон хүмүүс тэтгэвэрт гарсаныхаа дараа үлдсэн хугацааныхаа туршид хийчихмээр утга учиртай ажлыг олж чаддаггүй. Харин Левичүүд ба Эдмонд Хэллори нарын хийсэн шиг тэтгэвэрт гарсныхаа дараа хүмүүст туслахад өөрсдийнхөө цагийг зарцуулж, бидний амьдралын зорилго харааг дахин тохируулан, шинэчилж болно.

Бусад хүмүүсийн төлөөх бид өөрсдийгөө золиослох үед амьдралын шинэ утгыг олдог.

23 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
24 -Энэ бол левичүүдэд хамаарах зүйл бөгөөд хорин тав болон түүнээс дээш насныхан хурлын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой.
25 Гэвч тавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажлаас чөлөөлөгдөх ба цаашид ажиллаж болохгүй.
26 Хэдийгээр тэд дүү нартаа хурлын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд тэдний үүрэгтэй холбогдуулан ийнхүү хийгтүн гэв.

Our Daily Bread Blogoos


Monday, August 16, 2010

Сүмд хүмүүс ирэхдээ...

Сүмд хүмүүс ирэхдээ БИБЛИ-гүй ирдэг. Эсийн бүлэгтээ БИБЛИ-гүй л ирдэг. Библигүй яваа чамайг хаана явааг чинь шууд таньж болдог гэдгийг мэдэх үү?!.


Чи гар утсаа байнга авч явдаг. Харин БИБЛИ чинь үргэлж гэрч чинь хаа нэгтээ хэвтэж байдаг. Гэтэл гар утас чинь биш БИБЛИ чинь чамайг Мөнхийн Эзэнтэй холбож, бүхий л амьдралын чинь турш цорын ганц зааварлагч болох БИБЛИ чинь яагаад гэрт чинь, ширээн дээр чинь хаягдсан мэт ёстой билээ дээ!




Tuesday, August 10, 2010

Бүү ай!
Мөнхийн Эзэн байгаа цагт айдас хөл дээрээ ч зогсох эрхгүй!

Харин...

"Даруу зан хийгээд
ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос
Амь, алдар хүнд, эд баялаг юм."
Сургаалт үгс 22: 4

Monday, August 9, 2010

"Удирдагч нарын зорилго:
Санаж ав;
чамд ӨӨРИЙН гэсэн хүмүүс байхгүй.
Тэд бол чинийх биш!
Мөнхийн Эзэний ивээл биднийг зөв хүмүүстэй, зөв цагт л байлгадаг юм!"

Брайн Хюьстон
(Хиллсонг сүмийн тэргүүн пастор)

Saturday, August 7, 2010

Орчуулга

Хүүхдийн номны орчуулагч нар нэг зүйлийг анхаармаар байна. Бага насны хүүхэд хэзээ ч хэрэглэдэггүй хүнд хүнд үгнүүдийг уран гоё болгох гэж орчуулгандаа ашиглаж байгаа нь утгагүй юм аа.

Охин маань монгол хэл дээр орчуулагдсан хүүхдийн библиудийг уншиж эхлэж байгаа юм. Даанч 3 үгний 2 нь "энэ юу гэсэн үг вэ?" гэж асуудаг. Төвөгтэй биш гэж үү?!

Жишээ нь: "Нөхөдөө өөрийн адил хайрла" гэсэн ном өнөө өглөө уншлаа. Тэгсэн тэр номон дээр "... Есүсээс асуусан нь; Хэн миний жинхэнэ нөхөр вэ?" гэсэн асуулт байх юм.

Охин: "нөхөр гэдэг үг юу гэсэн үг вэ? Яагаад өөр нөхөр байх ёстой юм бэ?" гэлээ.
Би: "нөхөр" гэдэг нь "найз" гэсэн үг шдээ. гэлээ
Охин: Аан тийм амархан үг байсан юм уу? гэх мэт

Яагаад найз гэдэг үгийг нөхөр гэж бичих ёстой юм бэ?
Хүүхдийн номны орчуулагч нар өөртэй биш харин ХҮҮХДЭД ЗОРИУЛЖ ОРЧУУЛБАЛ САЙН байх юм даа. Гоё ганган уран үгтэй болгох гэж чимэглэх нь чухал биш шдээ. Гол нь бага насны хүүхэдийн хэрэглэдэг үгээр орчуулж гаргавал яадаж хүүхэд өөрөө ном унших сонирхолтой болно шдээ. Байн байн "энэ үг ямар үг вэ?" гэж асууж ном уншина гэдэг номноос хүүхдийг үргээж байгаа биш үү!!!

Thursday, August 5, 2010

Kids QT ^__^

Хүүхдүүд маань өдөр бүр библиэс уншиж, тэмдэглэл хөтлөдөг. Гэхдээ хүүхдүүдийн хувьд заримдаа энэ нь амаргүй ажил байх нь ойлгомжтой. Тэмдэглэл хөтлөхөөс залхуу хүрнэ, библиэ унших гэхээр өөр нэг тоглоом нтр бодогдоно гэх мэт маш шалгуур дундуур чимээгүй цаг, библи унших гэх мэт ажилууд явагдах нь олонтоо.

Өчигдөрийн хувьд гэвэл охин маань библиэ уншиж, дуусаад уншиж ойлгосон зүйлээ хуваалцах үедээ "БАБИЛИОН" хотын нэрийг "ЛАНГЛООН" хот хэмээн өөрийн аялгаараа дураараа гэдэг нь өөрчлөөд яридаг юм байна аа.

Өнөөдөр харин хүү маань библиэ уншиж дуусаад тэмдэглэл хөтлөх болсон чинь залхуу нь хүрснээс болж баахан л унжийж, үрчийж байж бичиж дууслаа. Хачин гоёоор өөрийн сурсан зүйлийн дурайтал бичсэн байлаа.


Би: Хоо, чи аягүй гоё бичсэн байна шдээ
Хүү: Харин эхлээл залхуу хүрээл байсан. Тэгээл гэнэт (толгойныхоо дээр гараараа тойрог зурж, дүрслээд) толгой дээр гэрэл асаад, "дин" гээд, бичээд эхлэсэн дээ.

Томчууд бидний хувьд ч гэсэн чимээгүй цаг хийх болохоор, библиэ унших болохоор л залхуу хүрч, нүд өөрийн эрхгүй анилдаад л гараа дэрлээд bye bye гэчихгээд байдагдаа. Харин хичээгээд~хичээгээд байвал нь гэнэт толгой дээр гэрэл асах мэт хийж чадсан зүйлээ хараад урамшин, улам ихийг сурахыг эрэлхийлэх болдог гэдгийг сануулмаар байна.

Найз нар минь, библиэ уншаад бай, чимээгүй цагаа хийгээл бай тэх тусам амттай болж, бичих тусам эргэн харж урамшиж, асуусан асуулт бүртээ, гуйлт залбирал болгондоо хариу авдагаа харах болно шүү дээ.

Wednesday, August 4, 2010

Найзын минь блогоор

..... Найз минь, чиний амьдрал, чиний итгэл, чиний явж буй сүм чуулган, найз нөхөд бүх зүйл болж бүтэж байгаа юм шиг санагддаг уу? Чи сүм дээрээ очоод урам зориг оруулсан сургаал сонсож, хүч чадалтай пастораас тослогоо авч, библиэс суралцан, олон хүний төлөө гар тавин залбирч, Бурханыг зүрх сэтгэлээрээ магтан дуулж, тэр ч байтугай хүч чадалтай тосолгоон дор унаж, гайхамшигтай амлалт эш үзүүллэгүүдийг өөр дээрээ хүлээн авч.....

Гэвч гэртээ харьсны дараа энэ бүх зүйл биелэхгүй мэт санагдаж итгэл найдвар чинь бага багаар замхран алга болно.

Цааш нь энд дараад үргэлжлүүлэн уншаарай!