Залхуурал гэдэг манай нийгмийн болон Монголчууд бидний бусд үндэстнүүдээс ялгарах онцлог юм уу даа, мөн залхуурал нь үндэстний гамшиг гэмээр.
Хүний амьдрал дахь бараг л бүх гай гамшиг, бүтэлгүйтэл энэ бүхэн зөвхөн их бага хэмжээний залхууралаас үүсэлтэй гэлтэй.
Хүмүүс бид чинь АМРАХ-ын төлөө бүтээгдсэн юм шиг л аашилцгаадаг. Ням гаригын орой хүн бүр л “Ёох, маргааш яаж ажилдаа явна даа” гэж шүүрс алдацгаана. Даваа гаригт ажил дээрээ цугларцгаасан бид өглөөнөө өдрийн цай хүртэл өнгөрсөн амралтын өдөрт юу хийж, хэнтэй уулзаж, юу идэж уусан, дэлгүүр хэсээд таалагдах юм байгаагаагүй, байсан гээл хэрэгтэй хэрэггүй олон зүйлсийн тухай хөрш ширээнийхэнтэйгээ эсвэл чат дахь хэн нэгэнтэй ярьсаар байтал хагас өдрийг өнгөрөөнө дөө. Үдээс хойш нь өөрт хэрэгцээтэй зүйлсийг хийцгээнэ. Хэн нэгний гуйлтыг гүйцэлдүүлэхээр ажлын газрынхаа CANON-ийг ашиглах, компьютерт шивэх, мэдээлэл НЭТ-ээс татах гэх мэт хувьсгалд хэрэгцээтэй зүйлийг багахан цагт амжуулж, хувийн хэрэгцээгээ хангацгаагаад нэг их ажил хийсэн, ядарсан туйлдсан нөхөд гэр гэрийг зүг тарцгаадаг нь үгүй гэж үү!
Энэ ЗАЛХУУРАЛ ба ЗАЛИЛАН биш гэж үү?!