Хүмүүс бид өөрсдийн өдөр тутмийн харилцаандаа анхаарал тавин, ямар нэгэн байдлаар амжилт гаргахыг хичээдэг. Хамгийн чухал нь хэн нэгнийг өөрийн харилцаан дахь хандлагынхаа төлөө хариуцлага хүлээлгэхгүй байх явдал юм.
Надад байсан нэг сул хандлага юу байсан бэ гэвэл аливаа зүйлд хандахдаа үргэлж сөрөг хандлагатай бодол орж ирдэг байлаа..... Над шиг ийм хүмүүс их байдаг гэж би бодож байна. Та нар дотор ч бас иймэрхүү хандлагтай хүмүүс байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид заримдаа бусдыг ойлгохоосоо илүүтэйгээр шууд сөрөг буюу сул талыг нь түрүүлэн дүгнэлтэндээ оруулан, тэгж бодсон бодолдоо автан тухайн хүнээ зөвхөн нэг өнцгөөс нь дүгнэн харж бүр зүрхэн дотроо тунхагладаг учир бидний хандлага энэ тал дээр харанхуй болж, бусадтай харилцах харилцаа маань эрэмдэг болдог. Гэтэл бид өдөр бүр хэн нэгэнтэй сайхан харилцаатай байхыг хүсдэг, хичээдэг. Гэсэн хэдий ч бидний дотор байгаа зүрх сэтгэлийн хандлагаас болж харилцаанууд маань эрэмдэг зэрэмдэг болж, цаашлаад бусадтай харилцах харилцаанд маань ан цав гардаг. Тэгээд эцэст нь юу гэж хэлдэг вэ гэвэл түүнээс болж асуудал ийм боллоо, тэрний ийм үйдлээс болж би өнөөдөр иймэрхүү амьдарч байна гэж боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ бид өөрсдийн сөрөг хандлага, зуршилаасаа болж асуудлыг хүндрүүлдэг. Заримдаа бидний бодсноос тухайн хүн, ...тухайн асуудал ондоогоор эргэдэг. Энэ нь бид хэрхэн бусдыг сөрөгөөр дүгнэж харж байгааг харуулдаг. Ингэснээсээ болж бидний харилцаан дахь амжилт унсаар байдаг, нурсаар байдаг.
Үүний адил бид Мөнхийн Эзэнтэй харилцах харилцаандаа сөрөг хандлага, буруу зуршилаар хандснаас болж Бүхнийг Захирагч Эзэнтэй харилцах харилцаа маань тогтмол эрүүл байж чаддаггүй нь үнэхээр харамсалтай. Бид Их Эзэний хайрийн илрэл болсон Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч, ирээдүйд ч хэвээрээ гэдэг (Еврэй 13:8) үгийг цаг үргэлж мартдаг. Тиймдээ ч бид гэмд хальтран унахдаа, эсвэл ямар нэг буруу зүйл хийсэн үедээ, эсвэл урам хугарсан үедээ, эсвэл өөрийн хүслийн дагуу амьдарсныхаа дараа Мөнхийн Эзэнийг хөмсгөө зангидаад чам руу уур хилэнтэйгээр, хэзээ ч уучлашгүй харцаар харж байгаагаар төсөөлөн, айж сандарч Түүнээс холдож эхлэдэг. Гэтэл Мөнхийн Их Эзэн биднийг унах тусам, урам хугарах тусам, ганцаардах тусам, өөрийн амьдралаар зугаалсаар холдох тусам бидний араас нэхэн хөөсөөр, эрэн хайсаар байдаг. (Луух 15:11-32) Тэр биднийг хүлээсээр байдаг. Бидний бодсноос тэс өөр хандлагыг Тэр бидэнд харуулдаг.
Өнөөдрөөс эхлэн хамтдаа өөрсдийнхөө хандлагыг өөрчилцгөөе, сул дорйо муу зуршилуудаасаа салцгаая.
Давид хаан хэлэхдээ (Дуулал 23:13) – Амьдын газарт Эзэний сайн сайхныг харна гэж би итгэсэн. Эзэнийг хүсэн хүлээгтүн. Хүчтэй байж зүрхээ зоригтой болгогтун. Тиймээ, Эзэнийг хүсэн хүлээгтүн! гэжээ. Давидын “Миний амьдралд сайн сайхан тохиолдох болно” гэсэн итгэл найдвар нь хэзээ ч унтарч байгаагүй. Тэр гэмд унах үедээ Их Эзнээс зуураастай байсан, ганцаардан гашуудаж байхдаа Их Эзэнээс зуураастай байсан, баяр хөөртэй байх үедээ Их Эзэнээс зуураастай байсан, үхлийн эрмэг дээр ирэх үедээ Их Эзэнээс зуураастай байсан. Тиймдээ ч түүний нэр библи дэх баатаруудын нэрээр бичигдэн үлдэж, бидний үлгэр дуурайлал болсоор байна.
Амьдрал дахь асуудалтай, асуудалгүй ямар ч үед зөвхөн түүнд найдаж, түүнтэй харилцах харилцаагаа эрүүл авч явцгаая! Амен...