Гэвч дуртай ч, дургүй ч бид бүгдээрээ энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс уруу таталт гэж юу болох, эцсийн зорилгыг нь ойлгодоггүй.
Луух 17:1 “уруу таталт гэм хийх боломжийг бүрдүүлэхийн тулд тавигдсан урхи заавал ирнэ” гэж Есүс хэлсэн байдаг.
Ямар учраас уруу таталт ирдэг вэ? Бидний итгэлийг хүчирхэгжүүлж, сүнслэг булчингуудыг маань хөгжүүлэхийн тулд. Уруу таталтыг хэзээ ч амсаагүй хүн сүнснийхээ хүчийг хэзээ ч таниж мэдээгүй байх нь ойлгомжтой. Уруу таталттай учрах нь бидний дотроос нэг бол хамгийн сайныг эсвэл хамгийн мууг ил гарган ирж чаддагаараа бидэнд өөрсдийнхөө талаар мэдээлэлтэй болоход тус дөхөм болдог.
Уруу таталт янз бүрийн, бүр маш олон янзийн хэлбэрээр ирдэг. Ихэвчлэн хүмүүс уруу таталтыг хулгай хийх, хүн алах, худал хэлэх, завхайрах гэх мэтийн нухацтай том асуудалтай л холбож ойлгодог. Гэвч ихэвчлэн бид тэвчээргүй байх, харамч байх, атаархах, шунах гэх мэтийн бидний боддогоор “гайгүй” гэгддэг гэмүүдийг хийхэд уруу татагддаг. Сатан бидний сул дорой эсвэл шархадсан хэсгүүд рүү улайран дайрдаг. Сүнслэг хүчээ нэмэгдүүлэхийн тулд бид том, жижиг, дунд зэргийн бүх төрлийн уруу таталтыг даван туулах ёстой болдог. Луух 4 Сатан Есүсээс ч гэсэн сул дорой, хүчгүй байдлийг нь олж, түүн íü чиглэн довтлохын тулд уруу татаж байгаа тухай бичжээ.
Гэвч Есүс эсэргүүцэж ялалтыг байгуулсан билээ. Есүс тэр дайралтыг даван дийлж чадна гэдгийг Мөнхийн Эзэн аль хэдийн мэдэж байсан нь ойлгомжтой. Тэрээр биднийг өмнөө тулгарсан дайралт, уруу таталтыг даван дийлж чадна гэдэгт итгэдэг нь гарцаагүй. Заримдаа Мөнхийн Эзэн бидний "тушаалыг ахиулахын" тулд шалгуур туучуулдаг юм. уруу таталттай нүүр тулах нь бидэнд дайсныхаа заль мэхийг таньж, улмаар эсэргүүцэж чадна гэсэн бат итгэлийг төрүүлж чаддаг үйл явдал юм.
АДГИЙН МУУ ЁРЫН СҮНСНЭЭС НЭГ АЛХАМ ӨМНӨ ЗОГСОЖ БАЙ...
Æîéñ Ìàéåð
No comments:
Post a Comment