Оюун бодол, оюун санаа гэдэг үнэхээр хүчтэй, тиймээс ч Сургаалт Үгс номын зохиогч бас энэ талаар чадварлагаар дурьдсан байгаа юм. (Сургаалт Үгс 23:7 “Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм. "Ид! Уу!" гэж тэр хүн хэлдэг боловч зүрх сэтгэл нь чамаас хол байдаг юм.”)
Эрч хүчтэй амьдрах гээхээр сөрөг бодлууд байсаар байдаг.
Үнэндээ бол эерэг хандлага танд огт байдаггүй.
Би өөрийнхөө тухай дурьдая л даа, амьдрал минь нэг хэсэг удаан хугацаанд уйтгартай гунигаар дүүрэн, баяр хөөргүй, өглөө сэрэх бүртээ сөрөг хандлагаар дүүрэн нүдээ нээж, сэтгэлийн хямралтай бодлууд ар араасаа урцгаадаг байлаа.
Харин одоо бол би үнэн сэтгэлээсээ нэг зүйлийг хэлж чадна.
Ариун Сүнс миний оюун санаанд ажлаа хийснээр, Христээр удирдуулсан бодол санаатай болсон юм. (Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл “Сүнсээр Удирдуулсан Бодол Санаа” намайг хөтлөдөг болсон гэсэн үг)
Магадгүй та өнгөрсөн хугацаанд сөрөг бодол санаандаа урхидуулан идэвхгүй, уйтгараар дүүрэн амьдралаар амьдарсаар ирсэн байх, харин одоо энэ байдлыг өөрчлөх цаг нь болсон биш үү!
Өөрчлөлт - Шинэчлэлт
Хэрэв та сөрөг бодол санаатайгаа тэмцэлдсээр байгаа бол, гол нь бодол санаагаа өөрчлөж, шинэчлэхээс нааш амьдралд чинь ямар ч амжилттай байхгүй шүү.
Мөнхийн Эзэн өөрчлөлт, шинэчлэлтэнд үнэхээр дуртай.
Библид хэлэхдээ Мөнхийн Эзэн бидэнд үнэхээр хайртай гэсэн байдаг. Гэсэн хэдий ч та үүнтэй итгэлээрээ холбогдохоос төвөгшөөдөггүй гэж үү? Хэрэв бид Мөнхийн Эзэний Үгэн дээр анхааралаа хандуулж чадахгүй юм бол, Түүний бидэнд ямар их хайртай гэдгийг ойлгож чаддаггүй юм байна гэдгийг би ойлгож авсан.
Мөнхийн Эзэний ХАЙР гэдэг нь бидний амьдрал дахь хүчирхэг өөрчлөлт бөгөөд хүнд хэцүү дундуур хөтлөн гарч, ялалт руу чиглүүлэгч юм.
Та юу бодож байгаагаа цаг үргэлж хянаж бай
Бид оюун санаандаа юу бодож, тунгааж байх ёстойг библи бидэнд цаг ямагт харуулаг.
Хэрэв та үнэхээр итгэгч бол өдөр бүр уншиж буй ишлэл дээрээ үндэслэн бодлоо өөрчилж чадахгүй байгаа бол үүнийг одоо хийх цаг нь болжээ. Та шинэчлэгдсэн бодлыг сөрөг бодолтой хольж, хутган байна уу эсвэл үе үе элдэв ойлгомжгүй бодлоор оюун бодлоо дүүргээд байна уу?
Би амьдралынхаа ихэнх үеүдийг толгой эргэм хэрэгтэй, хэрэггүй элдэв юм бодож өнгөрөөдөг байлаа. Ихэнх бодлууд нь Сатаны шивнэсэн худал хуурмаг үгүүдээр дүүрсэн дэмий бодлууд байсан юм. Муу сүнс намайг, миний бодлоор дамжуулан удирдахыг эрмэлздэг.
Маарх 4:24 “Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно.” Энд Үгний талаар улам ихээр эргэцүүлэн бодож, ингэснээрээ бид улам сайжирч, хүчтэй бас чадварлагаар алхаж чадах тухай өгүүлсэн байна.
Мөн Үгийг улам ихээр дурлан уншиж, анхааран сонссоноор, илчлэлтүүдийг ойлгож, ухаарах чадваруудыг бид хүлээн авах болно.
Махан биеийн тав тух, залхууралтай байдлаар бид Мөнхийн Эзэнээс оновчтой зүйлсийг олж мэдэж чадахгүй ээ. Ийм арга чарга ч гэж байх үгүй.
Зөвхөн Мөнхийн Эзэний Үгэн дээр л зогсож байж, чи хүрэх газраа хүрэх болно.
Мөнхийн Эзэний Үгийг өдөр бүр уншиж, тунгаан бодож, эргэцүүлэн бай! Ингэснээрээ та сэтгэл татам ухаалаг байж, агуу мэдлэг, ур чадварыг Түүнээс хүлээн авах болно!
1 comment:
Nz ni heden sariin omnoos depression-teigee medeed bas l ih temtsej baina, uneheer God helps me with everystep i make to be free from depression. Everytime I have bad thoughts I pray, pray, and proclaim the Word of God against depression.... until Holy Spirit gives me peace and deliverance. Life of prayer and reading the Word of God and apply into my life gives so much into my hungry soul.
Post a Comment