Энэ сэдвээр нөхөр бид 2 нэг орой нээх сайхан ярьж суусан юм.
Ингээд би юу ойлгосоноо буулгая.
Ээжийг маань Ч. Халиун гэдэг. Маш сайн шүдний эмч хүн байлаа. Одоогоос 6 жилийн өмнө өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзсэн. Түүнээс хойш би ээжийг маш их санадаг болсон. Гэрт нь юм хийж байгаад энд тэндээс хэрэглэж байсан юмнууд гарч ирэхээр санасан сэтгэлээ барьж дийлэлгүй, эхэр татан уйлна. Өмссөж байсан хувцасыг нь үнэрлээд бас санаж уйлна. Яагаад ч юм ханатлаа тэврүүлэхсэн гэж өмнөхөөсөө ч илүү ихээр хүснэ. Хайртай хүнээсээ хагацана гэдэг нь элэг цөс өмөрч, зүрх сэтгэл хоосноор дүүрч, хаа нэгтээгээс гараад ирэх юм шиг, нэрээр минь дуудаад зогсож байх юм шиг санагдаад их л хэцүү болдог юм байна лээ. Одоо ч гэсэн би ээжийгээ санасаар байгаа.