"Хорвоогийн үхэл, амьдрал,
ил далдын эрх чадал,
засаг төр одоо ба ирээдүй,
уулнаас өндөр,
уснаас гүн ямар ч хүч,
орчлон ертөнцөд ямар ч юм биднийг
Их Эзэн Есүс Христийн маань өгсөн
Ертөнцийн Эзэний хайраас салгаж чадахгүй ээ."
Ром 8:38-39

Өнгөрсөн пүрэв гарагт хамаатны маань бяцхан хүү Ялалт өндөрөөс унаад, эмлэгт хүргэгдсэн тухай сонсоод би итгэхийг огтхон ч хүссэнгүй. Жаахан байж байгаад, өнгөрчлөө гэж дууллаа. "Яагаад" гэдэг асуулт хамгийн түрүүнд орж ирлээ. "Яагаад тэр хүү гэж?" Бид маргааш нь яваад очлоо \гэр нь Дарханд\. Машинаас буугаад, хэсэг хүмүүстэй гадаа нь уулзаж, юу болсон одоо байдал ямархуу байгаа тухай сонслоо. Тэгж байтал Болдоо \аав нь\ хүүгийхээ зургийг барьсаар машинаас гарч ирлээ. Түүнийг тэвэрч жаахан ч гэсэн гашуудлаас нь хуваалцсан ч гэлээ, хэтэрхий ихээр хурсан уй гашуу нь дундрахын аргагүй болсон юм шиг. Нөхөр бид 2 тэднийд ортолоо би үнэхээр их зүрх алдаж, шимширч байв. Орлоо... ээж нь бүүр сэтгэлээр унацан, уйлах нулимасгүй болсон юм шиг харагдлаа. Би ч хашгираад, орилоод уйлмаар байсан ч гэлээ маш их тэвчиж, Энхмааг тэвэрлээ. Эвий хөөрхий хүүгийхээ төлөө өөрийгөө ямар их зэмлэж байгаа бол бас хүүгээ тэврэхиймсан, хацар дээр нь үнсэхиймсан, гарыг бариад алхахымсан, эрхлүүлэхийнсан гэж ямар ихээр хүсч байгаа болдоо гэж бодохоор хэлэх, аргадах үг олдохгүй л байлаа...ай халаг гэж...
Гэвч бидний хувьд амьдрал гэдэг түр зуурынх, дэлхий гэдэг харь орон. Нөгөө талаар бид энэ дэлхий дээр нүцгэн ирээд, нүцгэн буцнаа \I Тимот 6:7\ гэж хүлээн зөвшөөрч, ирээдүй болсон Мөнхийн Улсаа руу тэмүүлэн байж амьдрах цорын ганц сонголт л байдаг.
Дүүгийн маань гэр бүлийг Мөнхийн Их Эзэн асар ихээр ивээж, туулан буй зовлон бүрийг нь баяртай жаргалтай цаг мөчөөр чимэглэн, аз жаргалтай байлгах болтугай!

No comments:
Post a Comment