Thursday, October 23, 2008

Хосуудад Зориулсан Дуудлга

Би гэдэг хүн их сонинтой!

Өнгөрсөн 7 хоногт "Marriage Encounter" буюу "Гэр Бүлийн Ер Бусын Учрал" сургалтанд гэр бүлийнхээ хүнтэй хамт суулаа. Гайхамшигтай!!!



Гэснээс ийм үг байхын "Хайртай хосууд бие бие рүүгээ ширтэлцэн храхаас гадна бас нэг чигт санаа нийлэн ширтэх нь чухал" гэжаахым.

"Мөнхийн Эзэн бүтээсэн анхны хүнээ
Ээдэн цэцэрлэгт авчираад,
цэцэрлэгийг арчлан харах үүрэг өгөв"
Эхлэл 2:15

"Ийнхүү эрэгтэй эмэгтэй хоёр бие биендээ
яг тохирдог учраас эрэгтэй хүн,
эцэг эхээсээ тусдаа гарч ханьтай болон
хоёул нэгэн бие мэт нэгддэг учиртай."
Эхлэл 2:24

"Үр удам чинь олширч,
өнөр өтгөн болоод, газар сайгүй амьдарч,
түүгээр ч барахгүй тэнгис далай амьтад,
тэнгэрт нисэх шувууд болон газар дээр амьдрагч
бүх амьтныг захирч энэ дэлхийнг захирагсугай"
Эхлэл 1:28



Дээрх ишлэлүүдийг харваас эр эм хоёр нэгэн бие болоход тэд улам хүчтэй болж, \Сургаал Үгс дээр гардаг шиг хоёроор томсон дээс...гурваар томсон... \алсын хараатай байх нь гэр бүлийг хамгаалдаг гэхийм.

1. Үр жимстэй бай.

"Одоо газрын хөрс төрөл бүрийн өвс ногоо, жимсний бут, мод, үр тарианы ургамал ургуулах чадвартай болж, ургамал бүр өсч үржих үр үндэстэй болсугай хэмээн Ертөнцийн Эзэн хэлэхэд хэлсэн ёсоор нь болов. Газрын хөрснөөс төрөл бүрийн өвс ногоо, жимсний бут мод, үр тариа ургажээ."
Эхлэл 1:11-12

"Цэцэрлэгя хүн үр ашиггүй бүх мөчрийг огтлон хаяж, үржилтэй мөчрийг илүү сайн ургуулахын тулд тайрч засдаг. ...Та нар үр бүтээлтэй амьдарч, миний дагалдагч болгохоо батлан харуулж чадвал ер бусын эцгийг минь алдаршуулна. ...Та нар намайг сонгож аваагүй. Би та нарыг сонгож авсан. Талаар нэг тархаж уусалгүй үр бүтээлтэй ажиллаж, Ертөнцийн Эзэн Эцгээс минь хүссэн бүхнээ гуйж авагтун."
Иоган 15:2, 8, 16

2. Үржиж олон бол

"Харин сайн хөрстэй газар унасан үр тариа мэт зарим хүн сургааыг сонсоод ойлгож, гуч, жар, зуу дахин үр ашигтай болгодог."
Матай 13:23

3. Газар дэлхийг дүүргэ.

"...Иудейчууд болон Иудей бус бүх хүн
Есүс Их Эзэний тухай гайхамшигт үнэнийг олж мэднэ. ...улам олон хүн Есүс Их Эзэний тухай гайхамшигт үнэнийг олж мэдэн итгэжээ."
Үйл явдал 19: 10, 20

4. Эзэгнэн захир.




Авраахам=Лот

Энэ хоёр хүний хувьд \Эхлэл 13:1-18\ Мөнхийн Эзэнээс ирсэн Алсын Харааг хараад гаргасан хандсан хандлага нь эрс ондоо байжээ.

"Авраам эхнэр Сарай, ач Лотыгоо дагуулан бүх мал хөрөнгөө Египетээс гарган тууж, хойт зүгийг чиглэн явсаар Хинаанаас өмнө зүгт орших Нэгээв гэдэг цөл газар ирлээ. Арваам мал сүрэг, алт мөнгө ихтэй баян чинээлэг хүн байжээ...

...Авраам Лотод хандаж:
- Бид хамаатан садан улс. Төрөл садан бид өөр хоорондоо, бидний малчид бие биетэйгээ муудалцах нь сайнгүй хэрэг. Өргөн их нутаг өмнө чинь байна бус уу? Хоёулаа тусдаа амьдаръя. Чамайг зүүн тийш нүүвэл би баруун тийш нүүе. Харин баруун тийш нүүвэл чинь би зүүн тийш нүүе. За чи дуртай газраа сонгосугай гэв.

Лот хараа билчээн үзвэл Иордан голын хөндий дагуу Цуар хот хүртэл нилдээ билчээр ус сайнтай агаад энэ газрын хөрс зүйрлэвээс Мөнхийн Эзэний Ээдэн цэцэрлэг юмуу Египетийн баян тансаг хөдөө нутаг мэт үржил шимтэй байжээ. Тэр үед Мөнхийн Эзэн Сидом Гомораах хотыг хараахан устгаагүй байсан юм. Лот байдлыг мэдээд тийш нутаглахаар шийдэн зүүн зүгийг зорин нүүлээ."
Эхлэл 12 бүлгээс






Ингээд цааш уншваас Сидом, Гомораах хотууд нь бузар муу гэмт байдалд автснаасаа болж хожим сүйрч үгүй болдог.

Нөхөр эхнэр 2 бие биенийгээ сайтар ойлгож, хүлээн зөвшөөрч, санаа нийлж чадвал үнэхээр агуу хүчирхэг гэр бүлийг босгож чадах юм. Мөнхийн Эзэн монголын минь гэр бүл болгоныг ивээж, хамгаалах болтугай!

Wednesday, October 22, 2008

Хорон хүн дээш гарахад хүн бүр биеэ хаацайлан нуугддаг. Харин тэднийг мөхөхөд шудрага хүмүүс олширдог. Олон удаа зэмлэл сонссон хирнээ зөрүүд загнасан хүн гэнэт засал авахгүйгээр сүйрэлд унадаг. Шударга хүмүүс олшроход хүн бүр баярладаг. Харин хорон муу этгээдүүд дээд тушаалд гарахад ард түмэн ёолдог. Өрөөлийн амнаас чамайг магтсан үг гарвал гараг. Харин өөрийгөө хэзээ ч бүү магт. Төмөр төмөрөө хурцалдагын адилаар хүн хүнийхээ занг засдаг. Ховч хүний үг хоолны амтат шавхруу мэт байдаг учраас ходоодны мухар руу хүртэл орж чадна. Түлээ байхгүй бол гал унтрана. Үүнчлэн ховч байхгүй бол хэрүүл тасрана. Юм ажигласан боловч харсан юмаа хэлэх гэж бүү яар. Эндүүрч ташаарсныг чинь батлах хүн дараа нь гараад ирвэл нүүр чинь улайх болбол яана. Найз нөхрийнхөө эсрэг гүтгэлэг хийдэг хүн шийдэм барьж, сэлэм атгаж, нум сум агссан хүн мэт аюултай. Анд нөхөртэйгөө маргалдсан бол тэр тухайгаа бусдад бүү ярь. Тэгвэл үгийг чинь сонссон хүн чамайг үнэнч бусд тооцон нүүрийг чинь улайлгаж түүнээс хойш чиний тухай муу яриа тасрахгүй.

Сургаалт Үгс номоос...

Tuesday, October 14, 2008

Хавчлага зовлон дундуурч

Энэ өглөө би Мөнхийн Эзэндээ маш ихээр ТАЛАРХЛАА.
Яагаад гэүл үнэхээрийн их эрх чөлөөтэйгээ блог хөтлөж, санал бодлоо илэрхийлэн-бичиж, бусдтай хуваалцаж чадаж байгаа минь эрх чөлөө биш гэж үү!!!

Нөхөр маань хавчигдаж буй хүмүүсийн тухай уншиж, тэдний төлөө санаа тавин гуйх дуртай хүн. Саяхан надтай Хойд Солонгосийн итгэл нэгт ах, эгч, дүү нар маань хэрхэн хавчигдаж байдаг тухай хуваалцчын. Тэр тухай сонсож байхдаа миний зүрх урагдах шиг болж байлаа.

Энэ охиныг Huyn Joo гэдэг, 10 настай. Хойд Солонгост маш цөөн тооны хүүхдүүд Есүст итгэдэг. Тэдний нэг нь Huyn Joo юм. Түүний эцэг эх нь Есүст итгэдэг. Хойд Солонгосийн иргэн бүр зөвхөн улсынхаа удирдагчаа дахин шүтэж, хүндэтгэх ёстой. Хэрэв гэр бүлийнхэн дотроос хэн нэг нь Есүст итгэдэг, итгэлээ гадуур илэрхийлэх аваас улс түүнийг гэр бүлийн бүх гишүүдийнх нь хамт шийтгэж, бүр гэр бүлээр нь хорих лагерь луу илгээж хүнд хүчир ажил хийлгэж, түүнийгээ засан хүмүүжүүлийн гэж нэрлэнэ. Хэрэв Христчин гэдэг нь мэдэгдсэн бол тэдгээр гэр бүлийнхнийг бусдаас тусгаарладаг ба хөдөө гадаа орж гарахыг нь мөн ямар нэгэн байдлаар хангамж сайтай амьдрахыг нь хүртэл тас хориглож, шалгаж мөрддөг. Харин Hyun Joo-ийн эцэг эх нь "охиноор нь дамжуулж эх орныг нь өөрчлөөсөө" гэж гуйцгаадаг байна. Гэснээс Huyn Joo-ийн эцэг эх нь нууцаар библийн курст хамрагдаж, Мөнхийн Эзэнийг таниж, мэдэх бүхий л боломжуудыг ашигласаар байгаа. Дээрх зурган дээр итгэлийн баатар болох охин маань библи судлалын курстээ байгаа нь аж. Түүнийг хавчигч нарт таниулкуун тулд нүдийг нь нууцалжээ. Энэ үед тэрээр библи судлалынхаа багшдаа "Би Мөнхийн Улсад ортолоо баяр хөөрөө алдмааргүй байна гуйж өгөөч" гээд гуйлгаж байгаа нь.

Хүү бид хоёр энэ өглөө хамтдаа Huyn Joo болон тэднй гэр бүлийн төлөө санаа тавин гуйцгаалаа. Бид хоёр таныг ч гэсэн энэ гуйлтандаа уриалахыг хүсч байна.


"...Ертөнцийн Эзэний үгийг дагадаг хүн
гуйсан юмаа
Түүнээс заавал авна."
Яахоб 5:16

Хойд Солонгосын удирдагч жинхэнэ хайрыг таниж мэдэх, Мөнхийн Эзэний Үг Сатаны хууран мэхлэн-үйлдэж буй ажилалгаа бүрийг таслан зогсоож, хүчтэйгээр тэр газар нутгийг эзлэх, эцэст нь Хойд Солонгосын Христчин хүн бүрийг, гэр бүл болгоныг чөлөөтэйгээр магтан хүндэлж, итгэлээ илэрхийлж байх талаар гуйцгаана уу!

Saturday, October 11, 2008

Миний охины төлөө гуйж өгөөч. Их хүнд өвдөөд, уйлаад..."Есүс ээ, би аймаая өвжийн. Битий өвтгөөч ээ, гуйжийшдээ, гуйжийшдээ." гээл. Би үнэхээр яахаа мэдкүү байна.
Хүмүүс ээ охины минь төлөө гуйж өгөөч!?

Wednesday, October 8, 2008

Saturday, October 4, 2008

"Та бол Удирдагч" номоос

"Амьдралын
жирийн сайн сайхан зүйлс л
амьдралыг амилуулдаг."


Агуу зохиолчийн нууц бол зөвхөн уран зохиолын авьяас чадвар биш аж. Түүний нууц нь хүмүүсийг хайрлах хайр юм. Тэд хүмүүст татагдах хүслээрээ зохиол бүтээлээ туурвидаг байна. Агуу пасторуудын нууц бол хүмүүсээ хайрлах хайр юм. Ямар ч агуу удирдагчийн нууц бол "удирдаж" буй хүмүүсээ хайрлах хайр байдаг.

Хүмүүсийн хамгийн агуу хэрэгцээ бол мөнгө төгрөг эсвэл эрүүл мэнд биш харин холбоо харилцаа гэдгийг ямар ч судалгаа харуулдаг.

"Миний хувьд хүн бүр ямар нэг талаараа SUPER байдаг."
Phil Pringle

Thursday, October 2, 2008

Сая баахан Христчин блог нтрээр орж гарч яваад, их сонирхолтой сэдвийн талаар бичдэг хүний блог руу орчвээ. Тэгээд уншаад байсан их сонирхолтой юм байхын. Асуулгүй өөрийнхдөө оруулчлаа. Тэхдээ уншигч та хүсүүл энд дараад ороод үзээрэй. Ингээд доорхийг татан оруулчлаа гэж.



ЭРЧҮҮДИЙН ӨДӨР БҮРИЙН ДҮРЭМ

1. Ажлын хувиараа гаргахаасаа өмнө хувийн хувиараа эхлээд гаргаарай.
2. Гэр бүлтэйгээ хийнэ гэсэн аливаа амлалтаа бүү цуцал.
3. Таны бизнес, үйлчлэл мөн хобби таны шүтээн, нууц амраг эсвэл шалтаг бүү болог.
4. Эмэгтэй нарийн бичгээ эсвэл хамт ажилладаг эмэгтэй ажилтнаа "оффисын эхнэр" бүү болго.
5. Бал сарын аялалыг эхнэртэйгээ үе үе хийж занш.
6. Зөвхөн хоёулхнаа байх цагийг тогтмол гаргаж бай.
7. Бурханд зориулах өөрийн хувийн цагаа үргэлж хадгалж бай.
8. Эхнэртэйгээ залбирч бай.
9. Харилцаа бол үйлчлэлийн үндсэн бэлтгэл болдог.
10. Хайр болон үнэ цэнийг эхнэр, гэр бүлийнхэндээ харамгүй өг.
11. Эхнэрээ өөрийн ажилчин эсвэл гуйлгачин бүү болго.
12. Эхнэрээ бүхнийг бурууг үүрэгч ялтан бүү болго.
13. Гэр бүлийн хурал хийж бай.
14. Эцэг эхийн алдааны хариуцлагыг үр хүүхэд нь үүрэх ёсгүй.
15. Мэдлэг нь хариуцлагатай байдлыг шаарддаг.
16. Хүүхдийнхээ өмнө бүү маргалд.
17. Хүү, охиноо бусад хүүхдийн өмнө амьд жишээ бүү болго.
18. Эхнэр нөхрийн аль аль нь боловсролоо байнга дээшлүүлэх хэрэгтэй.
19. Гэр бүлийн уур амьсгалыг үргэлж сэргэг байлгахад амралт чухал үүрэгтэй.
20. Өөрийн гэр бүлээ бат цайз болго.
21. Гэр бүлээ төвхнүүлэхэд нь эхнэртээ тусал.
22. Олны өмнө эхнэрээ эвгүй байдалд бүү оруул.
23. Хэрэв хосууд хамтдаа хаа нэгтээ аялвал, аялалаасаа буцан ирэхдээ байлдан эзлэгч шиг гэртээ ирэх хэрэгтэй.
24. Хүсч байгаадаа хүрэхийн тулд байгаа зүйлээсээ ажиллах хэрэгтэй.
25. Бусдыг сахилга баттай болгохоосоо өмнө өөрийгөө сахилгажуул.
26. Өөрийн тань амьдралд байгаа буруу зүйл бусдын амьдралд бас байвал та түүнийг засах гэж оролдох хэрэггүй.
27. Дарамтанд дор тэвчиж чадахгүй байвал сул дорой байна гэсэн үг.
28. Эмэгтэйчүүд ээ, нөхөртэйгээ бие сэтгэл бэлгийн жаргалыг эдэл.
29. Өөрийн хань ижлээ, гэрлэхийг хүссэн хүнийхээ дүрд орлуулан бүү бод.
30. Харилц, харилцаж бай, үргэлж харилцаатай бай.