Хорон хүн дээш гарахад хүн бүр биеэ хаацайлан нуугддаг. Харин тэднийг мөхөхөд шудрага хүмүүс олширдог. Олон удаа зэмлэл сонссон хирнээ зөрүүд загнасан хүн гэнэт засал авахгүйгээр сүйрэлд унадаг. Шударга хүмүүс олшроход хүн бүр баярладаг. Харин хорон муу этгээдүүд дээд тушаалд гарахад ард түмэн ёолдог. Өрөөлийн амнаас чамайг магтсан үг гарвал гараг. Харин өөрийгөө хэзээ ч бүү магт. Төмөр төмөрөө хурцалдагын адилаар хүн хүнийхээ занг засдаг. Ховч хүний үг хоолны амтат шавхруу мэт байдаг учраас ходоодны мухар руу хүртэл орж чадна. Түлээ байхгүй бол гал унтрана. Үүнчлэн ховч байхгүй бол хэрүүл тасрана. Юм ажигласан боловч харсан юмаа хэлэх гэж бүү яар. Эндүүрч ташаарсныг чинь батлах хүн дараа нь гараад ирвэл нүүр чинь улайх болбол яана. Найз нөхрийнхөө эсрэг гүтгэлэг хийдэг хүн шийдэм барьж, сэлэм атгаж, нум сум агссан хүн мэт аюултай. Анд нөхөртэйгөө маргалдсан бол тэр тухайгаа бусдад бүү ярь. Тэгвэл үгийг чинь сонссон хүн чамайг үнэнч бусд тооцон нүүрийг чинь улайлгаж түүнээс хойш чиний тухай муу яриа тасрахгүй.
Сургаалт Үгс номоос...
Сургаалт Үгс номоос...
No comments:
Post a Comment