Thursday, October 2, 2008

Сая баахан Христчин блог нтрээр орж гарч яваад, их сонирхолтой сэдвийн талаар бичдэг хүний блог руу орчвээ. Тэгээд уншаад байсан их сонирхолтой юм байхын. Асуулгүй өөрийнхдөө оруулчлаа. Тэхдээ уншигч та хүсүүл энд дараад ороод үзээрэй. Ингээд доорхийг татан оруулчлаа гэж.



ЭРЧҮҮДИЙН ӨДӨР БҮРИЙН ДҮРЭМ

1. Ажлын хувиараа гаргахаасаа өмнө хувийн хувиараа эхлээд гаргаарай.
2. Гэр бүлтэйгээ хийнэ гэсэн аливаа амлалтаа бүү цуцал.
3. Таны бизнес, үйлчлэл мөн хобби таны шүтээн, нууц амраг эсвэл шалтаг бүү болог.
4. Эмэгтэй нарийн бичгээ эсвэл хамт ажилладаг эмэгтэй ажилтнаа "оффисын эхнэр" бүү болго.
5. Бал сарын аялалыг эхнэртэйгээ үе үе хийж занш.
6. Зөвхөн хоёулхнаа байх цагийг тогтмол гаргаж бай.
7. Бурханд зориулах өөрийн хувийн цагаа үргэлж хадгалж бай.
8. Эхнэртэйгээ залбирч бай.
9. Харилцаа бол үйлчлэлийн үндсэн бэлтгэл болдог.
10. Хайр болон үнэ цэнийг эхнэр, гэр бүлийнхэндээ харамгүй өг.
11. Эхнэрээ өөрийн ажилчин эсвэл гуйлгачин бүү болго.
12. Эхнэрээ бүхнийг бурууг үүрэгч ялтан бүү болго.
13. Гэр бүлийн хурал хийж бай.
14. Эцэг эхийн алдааны хариуцлагыг үр хүүхэд нь үүрэх ёсгүй.
15. Мэдлэг нь хариуцлагатай байдлыг шаарддаг.
16. Хүүхдийнхээ өмнө бүү маргалд.
17. Хүү, охиноо бусад хүүхдийн өмнө амьд жишээ бүү болго.
18. Эхнэр нөхрийн аль аль нь боловсролоо байнга дээшлүүлэх хэрэгтэй.
19. Гэр бүлийн уур амьсгалыг үргэлж сэргэг байлгахад амралт чухал үүрэгтэй.
20. Өөрийн гэр бүлээ бат цайз болго.
21. Гэр бүлээ төвхнүүлэхэд нь эхнэртээ тусал.
22. Олны өмнө эхнэрээ эвгүй байдалд бүү оруул.
23. Хэрэв хосууд хамтдаа хаа нэгтээ аялвал, аялалаасаа буцан ирэхдээ байлдан эзлэгч шиг гэртээ ирэх хэрэгтэй.
24. Хүсч байгаадаа хүрэхийн тулд байгаа зүйлээсээ ажиллах хэрэгтэй.
25. Бусдыг сахилга баттай болгохоосоо өмнө өөрийгөө сахилгажуул.
26. Өөрийн тань амьдралд байгаа буруу зүйл бусдын амьдралд бас байвал та түүнийг засах гэж оролдох хэрэггүй.
27. Дарамтанд дор тэвчиж чадахгүй байвал сул дорой байна гэсэн үг.
28. Эмэгтэйчүүд ээ, нөхөртэйгээ бие сэтгэл бэлгийн жаргалыг эдэл.
29. Өөрийн хань ижлээ, гэрлэхийг хүссэн хүнийхээ дүрд орлуулан бүү бод.
30. Харилц, харилцаж бай, үргэлж харилцаатай бай.

2 comments:

Anonymous said...

Hi Sista,

Love you - have a blessed day

Pro31 said...

Hi Dear, thk u!
Love u too.