Ариун Библидээ танд хандан хэлсэн үгнээс
Хүү минь ээ...
Чи намайг танихгүй байж болно, гэхдээ Би чамайг маш сайн мэднэ. Дуулал 139:1
Чиний хаана унаж, хаана өндийхийг ч хүртэл мэднээ. Дуулал 139:2
Чиний бүх замыг мэднэ. Дуулал 139:3
Чиний толгойн үсний ширхэг бүрийг ч мэднэ. Матай 10: 29-31
Чамайг Би өөрийн төрхөөр бүтээсэн билээ. Эхлэл 1: 27
Миний дотор чи оршин амьдарч хөдөлдөг. Үйл явдал 17: 28
Чи миний удам. Үйл явдал 17: 28
Чамайг эхийн хэвлийд бүрэлдэхээс өмнө Би чамайг мэднэ. Иермайх 1: 4-5
Дэлхий ерөнцийг бүтээхээс өмнө чамайг Би сонгосон. Ефэс 1: 11-12
Чи алдаа байгаагүй, чиний бүхий л амьдралын өдрүүд Миний номонд бичигдсэн. Дуулал 139: 15-16
Би чиний яг хаана, хэзээ төрөх болон амьдрах газрыг чинь урдаас мэднэ. Үйл явдал 17: 26
Чамайг аймшигтай бас гайхамшигтайгаар бүтээсэн. Дуулал 139:13
Чамайг эхийн хэвлийд бүрэлдүүлсэн. Дуулал 139: 13
Би чамайг эхийн хэвлийгээс чинь төрүүлсэн нэгэн билээ. Дуулал 71: 6
Намайг таниж ойлгоогүй хүмүүс Намайг буруугаар хүмүүст таниулсан. Иоган 8: 41-44
Би алс хол хэлэгнэн суудаггүй. Харин би бол төгс хайрын илэрхийлэл. 1Иоган 4:16
Та нартай Өөрийн хайрыг өгөөмөрөөр өгөх нь Миний хүсэл билээ. 1Иоган 3:1
Яагаад гэвэл та нар Миний хүүхдүүд, Би та нарын Эцэг. 1Иоган 3: 1
Би та нарт төрсөн эцгийн чинь өгж чадахаас илүүг өгч чадна. Матай 7: 11
Би бол төгс ариун Эцэг. Матай 5:48
Чиний амьдралын сайн сайхан бүхэн Ерөнцийн Эзэн Надаас ирдэг. Яахоб 1:17
Хэрэгцээтэй бүхнийг чинь Би хангаж өгдөг. Матай 6: 31-33
Чиний ирээдүйн талаарх Миний төлөвлөгөө итгэл найдвараар дүүрэн. Иермайх 29: 11
Яагаад гэвэл Би мөнхийн хайраар та нарыг хайрладаг. Иермайх 31:3
Далайн эргийн элс мэт тоймгүй олон зүйлийг Би чиний төлөө хийдэг. Дуулал 139: 17-18
Тэгээд Би чиний төлөө баярлахдаа дуу дуулдаг. Зефанах 5:17
Чиний төлөө сайн сайхныг хийээ Би хэзээ ч болихгүй. Иермайх 32:40
Чи бол Миний үнэт эрдэнэ. Чөлөөлөгдсөн нь 19: 5
Чамайг Би бүтээхдээ бүхий л зүрх сэтгэлээ зориулсан. Иермайх 32: 41
Би чамд агуу гайхамшигт зүйлсийг харуулна. Иермайх 33: 3
Чин сэтгэлийн угаас Намайг эрж хайвал чи Намайг олон болно. Дэд хууль 4: 29
Мөнхийн Эзэнд баярлагтун. Чамд зүрхний чинь хүслийг өгнө. Дуулал 37: 4
Би та нарт тэр хүслүүдийг өгдөг. Филипой 2: 13
Би хэнээс ч илүүтэйгээр чамайг урамшуулж чадна. 2Тесолоник 2: 16-17
Хүнд хэцүү цагт чамайг тайшируулдаг Эцэг чинь би билээ. 2Коринф 1: 3-4
Зүрх сэтгэл чинь шаналах үед Би хажууд чинь байдаг. Дуулал 34: 18
Хоньчин хургаа тэврэхийн адил Би чамайг зүрхэндээ ойр тээдэг. Яашяах 40: 11
Нэг л өдөр Би та нарын нулимсыг бүрмөсөн арчина. Үзэгдэл 21: 3-4
Энэ дэлхийд эдэлсэн бүхий л зовлон гунигийг чинь Би зайлуулна. Үзэгдэл 21: 3-4
Би чиний Эцэг учраас Хайрт Хүү Есүсийн адил та нарт хайртай. Иоган 17:23
Есүсээр дамжуулан Би хайраа та нарт илэрхийлсэн. Иоган 17: 26
Тэр минь намайг бүрэн дүүрэн илэрхийлдэг. Еврей 1:3
Би та нарын эсрэг биш харин та нарын төлөө болохыг Тэр ирээд харуулж чадсан. Ром 8: 31
Гэм бурууг чинь дансладаггүйг минь Тэр бас хэлж өгсөн. 2Коринф 5: 18-19
Чи биднийг эвлэрүүлэхийн тулд Есүс нас барсан юм. 2Коринф 5: 18-19
Та нарт зориулсан хайрын минь төгс илрэл бол бол Түүний үхэл байсан. 1 Иоган 4:10
Чиний хайрыг олохын тулд Би хайртай бүхнээсээ хагацсан. Ром 8:31-32
Хэрвээ чи хайрт Хүү Есүсийн минь өгөх бэлгийг хүлээн авбал Намайг бас хүлээн авна. 1Иоган 2:25
Чиний хайраас юу ч дахин чамайг салгаж чадахгүй. Ром 8: 38-39
Гэртэй хүрээд ир, тэгвэл Би мөнхийн улсад хэдээ ч болоогүй агуу их цэнгэлийг хийе. Луух 15:7
Би үргэлж Эцэг чинь байсаар ирсэн. Хойшид ч хэвээр байна. Ефэс 3: 14-15
Чи хүү минь болооч гэж Би гуйж байна. Иоган 1: 12-13
Би чамайг хүлээж байгаа шүү. Луух 15:11-32
No comments:
Post a Comment