Tuesday, December 23, 2008

Merry Christmas!


2000-аад жилийн тэртээ ер бусийн гайхамшиг элч нар Аврагч Эзэн төрлөө хэмээн “Мөнхийн Агуу Эзэнд алдар нь оршиг. Энэ орчлон дэлхий амар тайван, сайн сайхан бүхэн нь Түүний таалалыг олсон хүмүүст байг!(Луух 2:14) магтан хүндэлж, баярлалдан хөөрч байжээ. Энэхэн түүх Христмас баярын түүхийн хуудасыг хүн төрөлхтөн бидэнд нээж өгсөн билээ.

Иймээс та өөрөөсөө “энэ жилийн амар тайван, сайн сайхан бүхэн юу байсан бэ?” гэж асуугаад үзээрэй.


Ихэнхи хүмүүс өнгөрсөн амьдралаасаа зөвхөн хагацал гуниг, сэтгэлд хүндхэн өнгөрөөсөн үйл явдал, уналт, уруудалтаа бодож, дүгнэх нь элбэг байдаг. Гэтэл цөөн хэдэн хүн өөрийн амьдралын амжилт, баяр хөөр болсон дурамжуудаа санан дурсаж, дараагийн жил рүүгээ анхны алхамаа хийдэг.

Яагаад бид баяртай, жаргалтай, сайн сайхан дурсамжаар 2008–ыг үдэж болохгүй гэж! Учир нь бидний Аврагч Эзэн Есүс Христ өөрөө Амар Тайвны Хан Хүү биш гэж үү! Тэр Аврагч Эзэн маань бидэн Амар Тайвнаа АМЛААГҮЙ гэж үү! Тэр Аврагч Эзэн маань бидэнд Баяр Хөөрөө хуваалцаагүй гэж үү!


2009 миний хувьд асар их өөрчлөлт, амжилт, гэр бүлийн минь хувьд асар хайр, хүндлэл, сүм цуглааны минь хувьд хамгаалалт, ивээл ерөөл, эв нэгдэл, улс орон-ард түмний минь хувьд асар их хамгаалалт, мэргэн ухаан, асар их ивээл ерөөл асгаран байгаасай гэж би хүсэж мөрөөдөж, гуйж байна.

Танд болон таны гэр бүлд

Их Эзэний мэндэлсэн баярын халуун дотно мэнд хүргэе!


Merry Christmas!


1 comment:

Unknown said...

Зул сарын мэнд