Wednesday, June 24, 2009

Найзаас минь захиа ирсэн нь их сонирхолтой түүх байлаа.

ЕР БУСЫН УЛСАД БОЛСОН ЯВДАЛ


Нэгэн шөнө би ер бусын улсад очиж байна гэж зүүдлэв. Ер бусын элч надад ер бусын улсыг үзүүлэв. Бид хоёр зэрэгцэн алхсаар олон ер бусын элчүүдээр дүүрэн нэгэн ажлын өрөөнд хүрч ирэв. Намайг замчлан явж байсан ер бусын элч эхний эгнээний өмнө очоод “Энэ бол Хүлээн авалтын хэсэг. Энд Ерөнцийн Эзэн рүү хандсан залбирлууд ирдэг гэлээ.

Намайг эргэн тойрноо харахад дэлхийн янз бүрийн хүмүүсээс ирсэн залбирал, хүсэлт, гуйлтуудыг бичсэн зузаан давхарлаастай цааснуудыг ер бусын элч нар эмхэлж цэгцлэн завгүй ажиллацгааж байв.
Дараа нь бид нэгэн урт хонгилоор явсаар хоёр дахь хэсэгт хүрч ирэв.

Тэгээд ер бусын элч “Энэ хэсэг бол Илгээмжийн хэсэг. Энд хүмүүсийн Ертөнцийн Эзэнээс хүсч гуйсан хайр ивээл, нигүүлслүүдийг бэлтгэж дараа нь дэлхий уруу тэдгээр амьд хүмүүс уруу илгээдэг” гэж хэлэв. Энд бас л ер бусын элчүүд завгүй ажиллаж байгааг харав. Тэд их л шаргуу ажиллацгааж байлаа. Учир нь энд Ертөнцийн Эзэний ивээлийг хүссэн маш олон хүсэлтүүд байсан бөгөөд тэдгээрийг ер бусын элч нар дэлхий уруу илгээхээр бэлтгэж байлаа.

Эцэст нь бид хонгилын төгсгөлд буй нэгэн жижиг өрөөний хаалганд хүрч ирэв. Өрөө уруу ороход зөвхөн нэг ер бусын элч хийх юмаа олж ядан сууж байгааг хараад би маш их гайхав. “Энэ бол Мэдэгдэх хэсэг” гэж ер бусын элч чимээгүйхэн хэлэв. Тэр ичиж байгаа юм шиг санагдав. “Энд яагаад ямар нэгэн ажил явагдахгүй байгаа юм бэ?” гэж би түүнээс асуув.
“Үнэхээр харамсалтай. Хүмүүс Ертөнцийн Эзэний ивээлийг авсны дараа тэднээс цөөхөн хүмүүс бидэнд эргэж хариу өгдөг” гэж хэлээд ер бусын элч уртаар санаа алдав.

“Хүмүүс яаж Ертөнцийн Эзэний ивээлүүдийн тухай эргэж хариу мэдэгддэг юм бэ?” гэж би асуув.
“Маш энгийн. Түүнд зөвхөн баярлалаа гэж хэлэхэд хангалттай.”

“Ямар ивээлүүдийн тухай эргэж хариу өгөх хэрэгтэй вэ?”

“Хэрэв чиний хөргөгчинд хоол байгаа бол, бас өмсөх хувцас, амьдрах байр, унтах газартай бол чи энэ дэлхийн хүмүүсийн 75 %-иас илүү баян гэсэн үг. Хэрэв чи банкиндаа, түрийвчиндээ мөнгөтэй бол, бусадтай хуваалцах аяга чиний гэрт байгаа бол чи энэ дэлхийн 8 % -ийг эзэлдэг чинээлэг хүмүүсийн нэг нь гэсэн үг.”
“Хэрэв чи өөрийн гэсэн компьютертэй бол ийм боломж бүхий энэ дэлхийн хүмүүсийн 1 %-ийн нэг хэсэг гэсэн үг.”
“Хэрэв чи энэ өглөө босоод эрүүл байвал энэ өдөр амьд үлдэж чадахгүй байгаа хүмүүсээс илүү ивээлтэй гэсэн үг.”

“Хэрэв чи дайн тулааны аймшгийг мэдрэхгүй байгаа бол, хэрэв чи ганцаардлын шоронд хоригдоогүй бол, хэрэв чи эрүү шүүлтэнд тамлагдан зовоогүй бол эсвэл өлсгөлөнгийн аймшгийг мэдрэхгүй байгаа бол ийм зовлонг эдэлж буй дэлхий дээрх 700 сая хүмүүсийн тоонд ордоггүй гэсэн үг.”

“Хэрэв чи цуглаандаа явахдаа хавчлага, дарамт, зовлон, үхлээс айх аюулгүй явдаг бол энэ дэлхий дээрх 3 тэрбум хүмүүсээс илүү ивээлтэй гэсэн үг.”
“Хэрэв чиний эцэг эх амьд бөгөөд чи хүнтэй суусан бол ... ховор тохиолдол.”

“Хэрэв чи толгойгоо дээш өргөн инээмсэглэж байгаа бол төөрөгдөл, шаналал зовлон дунд зовж буй хүмүүсээс илүү онцгой нэгэн гэсэн үг.”

“Тэгвэл одоо би яах вэ? Юу хийх хэрэгтэй вэ?” гэж асуув.

“Хэрэв чи энэ зүйлийг уншаад хүлээн авахын бол чи бусдаас илүү 2 дахин ивээлтэй бөгөөд энэ дэлхий дээрх уншиж чаддаггүй 2 тэрбум хүмүүсээс илүү ивээлтэй нэгэн гэсэн үг.”

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, өөртөө ирсэн ивээлүүдийг тоолоорой, бас хэрэв хүсч байвал бид ямар их ивээлтэй хүмүүс вэ гэдгийг бусдад хэлэхийг хүсч байвал үүнийг илгээгээрэй.

“МЭДЭГДЭХ ХЭСЭГ...”. Баярлалаа Мөнхийн Эзэн минь ээ, надад энэ зүйлийг хуваалцах боломж өгсөнд баярлалаа, надад энэ зүйлийг хуваалцах олон гайхамшигтай хүмүүсийг өгсөнд баярлалаа.

2 comments:

Anonymous said...

just super... zunduu bayarlalaa. gehdee dahiad bnuu, aan? :-))

Amra

Pro31 said...

bgaa sh dee. chi ene blog medhuu?

www.2911je.blogspot.com

check it out