Thursday, June 18, 2009

Матай 10:16

Өнгөрсөн долоо хоногт мөн адил энэ ишлэлээс хэрхэн могой шиг ухаантай байхыг суралцсан бол өнөөдөр могой шиг ухаантай мөртлөө хэрхэн тагтаа шиг ариун байхыг суралцах болно.

Ертөнцийн Эзэн биднийг яг могой шиг байхыг хүсээд зогсохгүй бас тагтаа шиг байхыг хүссэн.

Их Эзэн биднийг ухаалаг бай гэснээс биш зальтай бай гэж хэлээгүй.

- Филипой 2:15

Энгийнээр хэлэхийн бол энэ аймшгийн завхарсан, гэмд баригдсан нийгэм дунд Есүсийн хэлсэн үгээр бол сүрэг чонон дунд гэмгүй ариун бай гэдгийг сануулж байна.

Тэгээд зогсохгүй тэдний дунд тэнгэрийн "од" мэт гэрэлт гэж хэлсэн.

- Ром 16:19

Сайн зүйлд маш сайн бай. Бузар мууд гэмгүй бай. Гэмгүй ариун хүнтэй Ертөнцийн Эзэний бүх зүйл хамт байдаг. Ариун байна гэдэг нь хүн гайхахаар зүйл юм. Ертөнцийн Эзэн Өөрөө биднийг ариун байлгахыг хүсдэг. Хэрэв бид чонотой хамт амьдрах гэж байгаа бол тэднийг дуурайх шаардлагагүй. Ертөнцийн Эзэн тэр үед яг чоно шиг болоорой гэж хэлээгүй.

Монгол хэлэнд: "Сохорын газар сохор, доголонгийн газар доголон бай" гэдэг.

Харин Ертөнцийн Эзэн биднийг тийм бай гэж хэлээгүй. "Сохорын газар нүд нь болж, доголонгийн газар хөл нь болох хэрэгтэй."

Ариун амьдралын 3 зарчимыг үзэх болно.

1. Хамгийн сайнаараа бай.

Хамгийн сайнаараа байна гэдэг нь хамгийн дээд талын зураасанд хүрэхтэй адил.

Ууланд ганцаараа гараад, цагаан хоолтон болоод, нийгмээс тасран, бясалгал хийснээрээ ариун болно гэж хүмүүс боддог.

Энэ бол ариун амьрал биш юм.

Хийж байгаа бүх зүйлээ Христэд зориулан хийхийг ариун амьдрал гэнэ. Библийн ишлэлүүдийг түүвэрлэн, өөрийн хүссэнээ амьдралдаа хэрэгжүүлэх нь ариун амьдрал биш юм.

Мөн бусдын өмнө онц, сайн харагдахын тулд хийдэг биш, Ертөнцийн Эзэний төлөө бүхнийг сайнаараа хийн амьдрахыг ариун амьдрал гэнэ.

Ариун амьдрал хууль дүрэм дагахыг хэлдэггүй.

Өглөө библи уншаад өдөр нь хүмүүст муухай ааш гарган, хэн нэгэнтэй харилцахчгүй амиа бодож байгаа бол тэр хүн ариун амьдраагүй юм. Зүгээр л шашинлаг амьдарч байна гэсэн үг.

Яагаад гэвэл бүхнийг Ертөнцийн Эзэнд зориулаагүй байна.

Хэн ч шагнал өгөхгүй байсанч, жүжиглэхгүй, дүр эсгэлгүйгээр Ертөнцийн Эзэнд өөрийгөө зориулж байгаа хүн жинхэнэ ариун амьдарч байна.

- 1 Петр 2:15

Тийм хүн үргэлжийн сайн сайхан чанартай болохыг хүсдэг.

Хамгийн сайнаараа байна гэхээр би хэн нэгнээс илүү гарч байвал сайн байна гэж ойлгож болохгүй юм. Та өөртөө л хамгийн сайнаараа бай.

Өөрийн хэмжээндээ, өөрийгөө тултал хийх, нэг ёсондоо хөдөлмөрч бай гэсэн үг.

2. Ивээл байх

Та байгаа газрынхаа ивээл нь байх ёстой.

- Матай 10:6-8

Есүс Христ хэлэхдээ надаас авсан асар их ивээлээ бусдад өг.

Уучлалыг авсан бол уучлалыг өг

Эдгэрэлийг авсан бол эдгэрэлийг өг

Чөлөөлөлтийг авсан бол чөлөөлөлтийг өг

Найдварыг авсан бол бусдад найдварыг өг

Гэрэлийг авсан бол бусдын гэрэл нь бол гэсэн юм.

Ивээл авахад боловсролтой, боловсролгүй хамаагүй. Та байгаа газрынхаа ивээл нь болох бүрэн чадвар танд бий.

Ертөнцийн Эзэн таныг бусдыг ивээх бүх нөхцөл байдлаар хангах болно.

3. Итгэлтэй бай.

Та итгэлтэй байх нь чухал.

Есүс Христ тагтааны тухай ярьсан.

Тагтаа бол зөвхөн эзэндээ итгэж, найддаг амьтан юм.

Есүс матай 10:16д хэлэхдээ хэрэв чи сүрэг чонон дунд орвол яаанаа баларсаан гээд амаа таглаарай гэж хэлээгүй.

Та зүгээр нэг тэнэж яваад чонон сүрэг дунд орчихсон юм биш, Ертөнцийн Эзэн өөрөө би та нарыг тийм байдалд оруулах болно гэж хэлсэн.

Тиймээс та тагтаа шиг бай.

Тэгээд ихэнх хүмүүс тийм нөхцөл байдалд ороход хэрхэн амжилттай давж гарсныгаа тагтаа шиг байна гэж ойлгодог.

Энэ бүхнийг Ертөнцийн Эзэн зорилготойгоор бидний амьдралд бий болгох болно. Та тийм нөхцөл байдалд заавал орох болно. Та Ертөнцийн Эзэнд итгэсэн ч байсан, итгээгүй байсан ч сүрэг чонон дундах ганц хонь мэт байдалд орох л болно.

Энэ нийгэм аймар. Өөрт нь таалагдсан хүнийг өөрийн болгохын тулд юуг ч хийхээс буцахгүй.

Эмч нар, шүүгч нар, цагдаа нар мөнгөгүй бол танд туслахгүй байж чаддаг. Тэгээд бүгд л зугаа цэнгэлийн төлөө явдаг. Тэдний хувьд таны зүрх сэтгэл ямар байх нь чухал биш юм.

Зарим хүмүүс хэсэг хугацааны дараа сүрэг чоно шигээ болдог.

Хүн чоно шиг болж чаддаг.

Танд 2 л сонголт бий.

Нэгдэх нь та чоно болох, хоёрдах нь та чононы дундах хонь болох, могой шиг ухаантай мөртлөө, тагтаа шиг ариун байх.

Та тагтаа шиг ариун байхын тулд ганцаараа ариун амьдрах гээд хичээж байгаан биш. Есүс Христтэй хамт тэр чонон сүрэг дундуур явж байгаа.

Та энэ дэлхийд чононы хоол болох гэж ирээгүй юм,

Ертөнцийн Эзэний Таны амьдралд төлөвлөсөн төлөвлөгөөг та биелүүлэх л болно.

Тиймээс та тэр сүрэг чонон дунд 1рт Хамгийн сайнаараа бай. 2рт Байгаа газрынхаа ивээл нь болж амьдар. 3рт Ертөнцийн Эзэнд итгэлтэй бай. Та ингэж амьдарсныхаа эцэст заавал шагнагдах болно.


4 comments:

Anonymous said...

ene bas ih sain surgaali bnaa, dahia l togshuulchlaa :-))

yostoi ikh bayarlalaa.

Amra

Pro31 said...

Мөнхийн Эзэний үг ~ Халлелүүяах гэж!

Pro31 said...

Амра манайхаар ороод ~ уншиж байгаад чинь эгч нь их баяртай байгаа шоо.

Anonymous said...

heregtei zuil bicheed baihaar chin orohgui baihiin arga alga daa :-)) odoo heregjuuleh l uldej bna.