Tuesday, July 28, 2009

I Will Exalt You



I will exalt you 3x

Таныг би хүндэлье

You are my God

Миний Эзэн

~~~

My hiding place

Хоргодох байр

My safe refuge

Аврал минь Та

My treasure Lord you are

Эрдэнэс минь Та билээ

My friend and King

Дотны анд Хаан

Anointes One

Тослогдсон Нэгэн

Most Holy

Ариун Ариун

~~~

Because you with me 3x

Юунаас ч би айхгүй

I will not fear

Та надтай хамт

Monday, July 27, 2009

Шинэ Ном Гарлаа!

Би НОМ унших их дуртай. Яагаад гэвэл ном миний багш заримдаа сайн найз минь болдог.

Өчдөр сүмийн маань нэг охин ном хэвлэн гаргаж, тэрийгээ нөхөр бид 2-т бэлэг барив. Тээд өнөө өглөө уг ном уншиж дуусгалаа. Их таалагдлаа, сэтгэлд хүрлээ, нэгийг бодож шүүрс алдав, бас их сурлаа.



"Сайхан амьдрал хайраар өдөөгдөж, мэдлэгээр удирддаг."
Бэртранд Руссел




Ном ихээр гэрэлтэж олон хүний амьдралын тусгал болох толь болно гэдэгт би итгэж байна. Хэрэв та худалдаж авахыг хүсвэл миний блог руу холбогдоорой. Эсвэл энэ блог руу ороод тэр охинтой өөртөө нь холбогдож болно.

Бидний амьдралын мөч бүр түүхүүдийг туурьваж байдаг.
Тэр бүрийг ном болгон гаргаад байвал ямар их олон хүн зөв амьдралын алхамыг амтлах болдоо гэж би хаяа боддогын.


Tuesday, July 21, 2009

Ням гаргийн сургаалаас


Хүнд хэцүү үед бид хэрхэн Мөнхийн Эзэний төлөө бат зогсох вэ.

Даниелын түүхийг харвал там болчихсон гутамшиг болсон амьдралтай байсан. Есүсээс 500 жилийн өмнө амьдарч байсан. Вавилион хаант улс маш хүчирхэг, Израйльд орж ирсэн. Энэ үед Израйль 2 хуваагдчихсан байсан. Өмнөд Израйльчууд өөрийн Ирусалим хотын төвд Ертөнцийн Эзэний сүм байгаа тул бид нар хойд Израйлчууд шиг Вавилиончуудад дийлдэж олзлогдохгүй байх гэж шашинлаг бодолдоо найдаж байсан. Гэсэн ч Вавилиончууд дайран орж ирээд сүмийнх нь юмыг тонож, өөрсдийн бурхаддаа ашиглан, тэднийг боол болгож гав гинж зүүлгэн эзлэн түрэмгийлж Израйл улс устсан түүхтэй.

Та боддоо Монгол улсын түүхэнд ийм зүйл болж Монгол улс эзгүйрч байсангүй. Даниел мэтийн мэдлэгтэй хүмүүсийг өөртөө үйлчлүүлэхээр хаан нь өөрийн албатаа болгосон боловч хаан нь Ертөнцийн Эзэнийг хүндэлдэггүй, өөрийн бурханаа хүндлүүлж үйлчлүүлэхээр 3 найзынх нь хамт ашигладаг.

Анх Даниел 17, 18 настай байсан гэж судлаачид үздэг. Номоо бичих үедээ 60 гаран настай байжээ. Тэрээр 4 хааны нүүр үзсэн.

Даниел номын эхний 6 бүлэг нь өөрийнх нь амьдралын тухай. Дараах 6 бүлэг нь ирээдүйн тухай түүнийг ашиглаж бичүүлсэн Ертөнцийн Эзэний зөгнөлүүд болно.

1. Ертөнцийн Эзэн бүхнийг чадагч эрх мэдэлтэй гэдэгт найдаж сурах. Ингэж найдаж сурах үед амар тайван орж ирдэг. Харин чадахгүй бол маш ихээр санаа зовдог. /Даниел 1:3 – 5/

Тэд нарыг сонгож аваад Тайганы тэргүүнээр тэд нарт бурханд өргүүлсэн хоол өгүүлэхэд Даниел хааныг хэдий харгис хэрцгий гэдгийг мэдсэн хэдий ч идэхээс татгалздаг. Тайганд хэлэхдээ: 10 хоногын дараа бид идэхгүйгээр сайн тарган цатгалан, яг л бусад хааны өгсөн хоолыг идсэн хүмүүс мэт харагдах болно гэж Ертөнцийн Эзэндээ бат найдан хэлдэг. Үнэхээр Ертөнцийн Эзэнд ямар их хүнд нөхцөл дундуур авч явсан ч хир их найдсаар байгааг харна.

Дуулал номонд суурь нурах үед ариун хүн яах вэ гэж байдаг. Ертөнцийн Эзэнд л бат найдаж сурах.

2. Ертөнцийн Эзэний хүмүүст үйлчилэх. Бусдад үйлчилэх үед бусдад хир их чухал хүн бэ гэдгээ мэдэх болно. Үүгээрээ бид Ертөнцийн Эзэний өмнө бат зогсч чадна. Ертөнцийн Эзэн үнэхээр бууж өгөх дургүй.

Хаан тэд нарын нэрийг хүртэл сольсон. Даниелд Балл бурханы эхнэр таныг хамгаалах болтугай, бусад найз нарт нь би аймхай, би бузартлагдлаа гэх мэт нэр тэдэнд өгсөн. Түүнийг илбэчид, мэргэдийн дарга нь болгосон. Хэдий тэгж доромжлогдож байсан хэдий ч Ертөнцийн Эзэнд бта найдсаар байсан.

3. Хэцүү үед Ертөнцийн Эзэний үгийг барин зогсох хэрэгтэй.

- Нэг ёсондоо Ертөнцийн Эзэнийг тулж зогсоно гэсэн үг.

- Амьдралдаа Ертөнцийн Эзэний үгийг шалгаж үзнэ гэсэн үг.

- Мөн дуулгавартай хүлээнэ гэсэнүг.

Даниел хааны хоолноос татгалзахдаа түүнд баталгаа байгаагүй. Хүсвэл 10 хоногын дараа Ертөнцийн Эзэн намайг алвал алаг, амьдруулбал тэр биз хэмээн Ертөнцийн Эзэний үгийг бат барин зогсч байсан. Үнэхээр тэр 10 хоногын дараа амьд үлдсэн.

Хаан мөн түүнийг арслангын агуйд хүртэл хийгээд тэр амьд үлдэж байсан.

Тэр хэзээ ч Ертөнцийн Эзэн агуу хэмээн ярьж байгаагүй ч хаад ноёд үхэхдээ Даниелын Ертөнцийн Эзэн үнэхээр агуу хэмээж байжээ.

Тиймээс та Ертөнцийн Эзэний үгэнд хэрхэн хандаж байгааг хараарай. Ертөнцийн Эзэний үгэн дээр хэлснээр түүнийг шалгаад үз, түүнд найдаад үз. Өөртөө хэрэгтэй үгээр л та Ертөнцийн Эзэнийг дагаж байна уу гэдгээ шалгаарай.

Яг Даниел Ертөнцийн Эзэний үгэн дээр бат зогссон шиг байгаарай гэж хүсч байна.

Wednesday, July 15, 2009

Бусал хүмүүс бидний хэрхэн хардаг вэ?

15-хан цент шүү дээ гэж бодов.

Хэдэн жилийн өмнө нэгэн номлогч Тексас мужийн Хьюстон хотын нэгэн сүмд дуудагджээ. Хотод нүүн ирснийхээ дараа номлогч нэгэн удаа гэрээсээ хот уруу орохоор автобусанд суужээ. Тэр суудал дээр суусныхаа дараа л автобусны жолооч түүнд 15 цент илүү өгснийг мэдэв. Тэгээд тэр дотроо “Энэ мөнгийг буцаан өгөх хэрэгтэй. Өөртөө хадгалах нь буруу” гэж бодов.
Дараа нь тэр “Үгүй ээ, энэ чинь 15-хан цент шүү дээ. Хэн энэ мөнгийг тоох юм бэ?” гэж бодов. “Тэртээ тэргүй автобус компани хэтэрхий их үнэ тогтоосон. Тэд энүүгээр дутагдах юм биш. Ертөнцийн Эзэнээс надад өгч байгаа бэлэг гээд чимээгүй авч орхиё.”
Түүний буух буудал ирэхэд тэр хаалган дээр хэсэг зогсосхийж байснаа нөгөө 15 центээ жолоочид өгөв. “Та надад илүү хариулт өгсөн байна” гэв.
Жолооч түүн уруу харж инээмсэглэн “Та хотод ирсэн нөгөө шинэ номлогч мөн үү?”
“Би сүүлийн үед сүмд очихыг их хүсэх болсон. Танд илүү мөнгө өгвөл яах бол гэж бодсон юм. Бүтэн сайнд сүм дээр уулзъя” гэв.
Номлогч автобуснаас буусныхаа дараа ойролцоох шонг тэврэн авч “Өө Ертөнцийн Эзэн минь, би таны Хүүг сая 15 центээр худалдах шахлаа” гэв.

Заримдаа бидний амьдрал зарим хүмүүсийн хувьд унших Библи нь болдог. Энэ бол хичнээн олон хүн биднийг Христчин гэж харж, биднийг туршдаг цочмоор түүхүүдийн нэг юм. Хэрэв та өөрийгөө Христчин гэж нэрлэсэн бол Христийн нэрийг мөрөн дээрээ авч явж байгаа гэдгийг үргэлж санаж сэрэмжтэй бай.

Бодол санаагаа хянаж бай, тэр чинь үг болдог юм
Үг яриагаа хянаж бай, тэр чинь үйлдэл болдог юм
Үйлс хэргээ хянаж бай, тэр чинь дадал болдог юм
Дадал зуршлаа хянаж бай, тэр чинь зан чанар болдог юм
Зан чанараа хянаж бай, тэр чинь хувь заяа болдог юм.

Таныг өнөөдөр Ертөнцийн Эзэн ивээх болтугай. Өдрийг сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна.

Гэрлийг тараах хоёр арга зам байдаг: нэг нь гэрэл байх, нөгөө нь гэрлийг тусгаж буй толь байх.


Доорх хаяг дээр дараад,
өөр олон сонирхолтой түүхүүдийг уншаарай, хүмүүс ээ!