Thursday, September 17, 2009

Харизм

(грек. Charizma - хишиг буян, бусдыг татах)

Жолоодогчийн vvргийг биелvvлэхэд бололцоо олгодог хувь хvнд заяагдсан онцгой шинж чанарт тулгуурласан легитим шинжийн онцлог хэлбэр. Тухайн ард олны дотор бараг тайлбарлагдашгvй маягаар, сэтгэл булаасан байдалтай болж, тэдний хайрыг татсаны vр дvнд олж авч байгаа эрх мэдлийг Вебер энэхvv нэр томъёогоор илэрхийлжээ. Энэ шинж байдал нь эргээд харизм чадвартай (бусдын хайр нигvvслийг єєртєє татдаг) тэр хvнээс гарч байгаа юм бvхнийг хууль ёсны байдалтай, хvлээн зєвшєєрєгдсєн байдалтай болгодог байна. Vvний тод жишээ бол Александр Македонский, Юлий Цезарь, Чингис Хаан, Наполеон зэрэг тvvхэн хvмvvс мєн.

Харизм гэдэг нь хувь хүний онцгой чанар бөгөөд ойр тойрныхоо хүмүүсийг өөртөө татах хүчтэй чадвартай, удирдан манлайлах авъяастай нэгнийг ийн нэрлэсэн байна. Харизм нь бусдад нөлөөлж, өөрийн зорилгодоо тэднийг ятган итгүүлж, олны тусын төлөөний үйл хэрэгт зоригжуулан татан оруулж чаддаг онцгой чадвар юм байна.

Харизмтай хүмүүс нь нэр цуугаараа дэлхий дахинаа алдаршсанаар хязгаарлагдахгүй.

Харизмтай хүмүүс юуны ч тухай гайхалтай хурц тодоор гаргаж тавьж чадна.

Харизмтай хүмүүс ямар нэгэн юм ярьж эхэлбэл бүгд л анхааралтай чагнадаг.

Тэд өөрийн дутагдал алдаа зэргээ ямарч наргиагүйгээр хөнгөхөн эвтэйхэн хэлэх бөгөөд хамгийн гунигтай тохиолдолд ч хөнгөн шоглол бодож олж чаддаг, хэн нэгний гэмийг уудлан дэлгэх зангүй атлаа найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхэн, түүнийг тойрон хүрээлсэн бидэнд хүртэл баярласан талархсанаа олон дахин хэлнэ.

Тэд хэнд ч тус үзүүлэхэд бэлэн, тэдний зөвлөгөө байнга өндрөөр үнэлэгдэнэ. Тэгээд ч түүний ивээл нөмөрт багтахыг мөрөөдөхгүй хэн байх вэ!

Харизмтай хүмүүс сэтгэлийн зовиур, эргэлзээ гэдгийг мэддэггүй гэж хэлэх гээгүй юм шүү. Эдгээр зүйлийг хүчтэй хүмүүс хямрал гэж үздэг бол өөртөө итгэлгүй ихэнх хүн болохоор байнгын бодит байдалдаа идэгдэж бууж өгч байдаг бололтой юмдаа.

Аливааг байгаагаар нь үнэл

Харизмтай хүмүүст энэ дархлаа нь анхнаасаа хүчтэй байдаг учир дотоод сэтгэлдээ зовлон багатайгаар хадгалж чаддаг аж.

Харизмаас болгоомжил !


Удирдагч байна гэдэг тун аятайхан зүйл мэт боловч бусдын болон өөрийнхөө өмнөөс хариуцлага үүрэх нь илүү төвөгтэй. Тэгэхээр ХАРИЗМ гэдэг бол зөвхөн зэвсэг бөгөөд түүнийгээ төгс төгөлдөр эзэмшихэд асуудлын гол нь байдаг юм биш. Харин энэ танд юунд хэрэгтэй вэ гэдгийг ойлгох нь хамгийн чухал байх аа.

3 comments:

jer29_11 said...

Харин энэ танд юунд хэрэгтэй вэ гэдгийг ойлгох нь хамгийн чухал байх аа.

Baihaa bish baidag geechdee, kkkk. Goy sedev bna, ene tuhai medej avlaa, thanks

Pro31 said...

hey, thk u for every time being wth me dear!

ORGI said...

Сайхан мэдээлэл байна Баярлалаа... Надад жаахан ч гэсэн Харизм байгаа гж бодоглоо