Нөхөр маань өнөөдөр агуу түүхийг хүн төрөлхтөнд үлдээсэн хоёр хүний тухай яриж өглөө. Үүнийгээ доор цухас дурдмой.
“ Дагалдагчгүй Христэд итгэгч гэдэг нь Христгүй Христэд итгэгч гэсэн үгээ.”
"Гэмээ илчлэхүй" сүмийн пастор,
Христэд итгэгчийн тууштай чанга зоригтой чанарыг яруу тодоор харуулж чадсан,
чадварлаг, боловсролтой
нэгэн Герман хүн (Dietrich Bonhoeffer) ингэж хэлжээ.
"Хэрвээ чиний эсрэг талын хүн чинь
хүний мөстэй бол
Гандийг дагаад,
хүчирхийлэл гаргалгүй тэмц.
Хэрвээ чиний дайсан чинь
хүний мөсгүй
яг Гитлер шиг бол Bonhoeffer - г дага."
Христ дээр төвлөрсөн, Ариун Сүнсээр дүүрсэн, Мөнхийн Эзэний үгэн дээр
нэгдмэл дагалдагчдыг
"хувь хүн"-ийг "хувьчлан"
бариж босгон дагалдуулж, бэлтгэх
арга барил болон сургалтаар
дагалдагч, удирдагч, ажилчдыг
олшруулан - үржүүлж чаддаг
хүчирхэг байгууллагыг (1933 онд) үндэслэн байгуулагч
Dawson Trotman
гэгч хүний тухай
Billy Graham
хэлэхдээ
........
"Daws шиг
маш олон хүний амьдралд хувьчлан нөлөөлж чадсан
өөр хэнийг ч би мэдэхгүй юм байна."
гэжээ.
Daws - ийн амьдрал үхэн үхтлээ
хүний төлөө, үйлчилсээр дууссаныг
би сонсоод маш их урам авч дээр нь
түүнээс маш олныг суралцмаар санагдаж байлаа.
Тэрээр 50 насандаа усанд живж байсан бяцхан охиныг авраад амиа алдсан аж.
Түүний хэлсэн үгнээс иш татваас
........
"Бусдын хийхгүй байгаа зүйлийг хий
бас
бусдын хийж огт чадахгүй байгаа зүйлийг хий."
"Үр ашиггүй өнгөрөөсөн цагийн ихээхэн том хэсэг нь эхлүүлээгүй хэсэг аж."
No comments:
Post a Comment