Wednesday, June 30, 2010

Ярих ёсгүй ... хэлэх ёсгүй ...

Нэг удаа найзтайгаа хамт хоолонд ордог юм байна аа. Бид хамтдаа хоолоо сонгоод хол ойрын зүйл ярилцаж суутал, захиалсан хоол ч ирлээ.

Найз: Яанаа, би дэндүү их хачиртай хоол захиалчихажээ.
Би: За яахав дээ. Нэгэнт захиалаад ирчихсэн хоолыг буцаалтай биш, маяглалгүй зүгээр идээ.
Найз: Уг би жингээ барьж байгаа юмсан. Ийм ихээр нь идэхээр таргалчих нь аа, чи хагасыг нь идэх үү .......................

Сүүлд нь би энэ талаар бодож суутал, хүн нээрээ яагаад Ертөнцийн Эзэнээс ивээл болгон өгсөн хоолыг намайг "таргалуулна даа" гэж
хараачихаад, идэж байдаг байнаа гэсэн бодол орж ирлээ. Хэрэв идэх гэж байгаа хоолоо "энийг идэхээр би таргалан" гэж хэлчихээд идэж байгаа "хараалаа өөрөө идэж" байгаатай ялгаа юу байна. Харин ингэхийнхээ оронд "Их Эзэн энэ хоолыг над өгсөнд баярлаа. Миний идсэн хоол миний биед шим тэжээл болох болтугай" гэж ерөөгөөд идвэл, илүүдэл өөх болох биш ~биеийн галбирыг минь ч ерөөх~ биш үү!




Хүн бүр олон юман дээр бүдэрдэг. Хэлсэн үг, ярьсан яриан дээрээ бүдэрдэггүй хүн гэж байдаггүй. Хэрэв тийм хүн байгаа бол ЖИНХЭНЭ ТӨГС хүн болно. Даанч тийм хүнийг хүн төрөлхтөн дотроос хаанаас нь ч хайгаад олдохгүй биз.
Библи дээр бидний хэл амыг усан онгоц мэт, морь мэт, гал түймэр мэт зүйрлэсэн байдаг. "Хэл бидний амьдралыг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг гэжээ. Энэ нь бидний хэл ам гэм хийх, гэмд унах байдалд хүргэдэг аж. Учир нь хэл амаараа бид найрсаг, эелдэг бус үг, худал хэлэх, хэтрүүлэн хачирлан ярих, худал сургаал заах, гүжирдэн гүтг
эх, хов зөөх, сайрхан бардамнах гэх зэрэг олон зүйлийг амнаасаа урсган гаргадаг.


Гэтэл Иаков номыг харах юм бол төлөвшсөн итгэгч байхын тулд хэл амаа Ариун Сүнсээр захируулан, удирдуулж байх нь зохистой билээ.



Библи биднийг "сонсохдоо хурдан, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго бай" (Иаков 1:19) гэжээ.


No comments: