Энэ сэдвээр нөхөр бид 2 нэг орой нээх сайхан ярьж суусан юм.
Ингээд би юу ойлгосоноо буулгая.
Ээжийг маань Ч. Халиун гэдэг. Маш сайн шүдний эмч хүн байлаа. Одоогоос 6 жилийн өмнө өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзсэн. Түүнээс хойш би ээжийг маш их санадаг болсон. Гэрт нь юм хийж байгаад энд тэндээс хэрэглэж байсан юмнууд гарч ирэхээр санасан сэтгэлээ барьж дийлэлгүй, эхэр татан уйлна. Өмссөж байсан хувцасыг нь үнэрлээд бас санаж уйлна. Яагаад ч юм ханатлаа тэврүүлэхсэн гэж өмнөхөөсөө ч илүү ихээр хүснэ. Хайртай хүнээсээ хагацана гэдэг нь элэг цөс өмөрч, зүрх сэтгэл хоосноор дүүрч, хаа нэгтээгээс гараад ирэх юм шиг, нэрээр минь дуудаад зогсож байх юм шиг санагдаад их л хэцүү болдог юм байна лээ. Одоо ч гэсэн би ээжийгээ санасаар байгаа.
Эхлэл номонд анх Мөнхийн Эзэн хүнийг бүтээхдээ өөртэйгөө адил төстэйгөөр бүтээсэн тухай гардаг. Тиймээс олон талаараа бид Түүний яахын аргагүй адилхан байдаг. Бодоод үзэе л дээ. Миний хувьд би ээжийгээ санаж, уйлж уньжиж байсан шиг тэр л мэдрэмж бас бидний Мөнхийн Эзэнд байдаг гэдгийг та мэдэх үү. Учир нь тэр өөртэйгөө намайг бас таныг адил төстэйгээр бүтээсэнд байгаа юм.
Мэдээж дэлхий, энэ амьдрал цаг үргэлж биднийг Аврагч Эзэнээс минь холдуулах, Түүний рүү гэсэн анхааралыг сарниулах бүхий л зүйлсээр дүүрэн байгаа. Сэтгэлээр унах үедээ сэтгэл сэргэтэл бүжиглэе гэдэг. Ганцаардах үед найзуудтайгаа сайхан суугаад ууцгаая гэдэг. Ямар нэг зүйл дутагдахад хэн нэгнээс хулгайлаад авчихая гэдэг. Болохгүй бол хуураад ч болтугай болгоно доо гэдэг. Ийм л дэндүү хуурамч бас дэндүү дутуу дэлхий дээр бид амьдарч байдаг. Даанч энэ хуурамч дутуу гэдгийг ихэнх үед Христчин бид мартаад байдаг.
Сайн найзтайгаа цаг гаргах тухай үе үе мартана. Түүний үгийг ганц нэг удаа уншсанаа их сайхан уншчихлаа гэж сэтгэл ханана. Гэх мэтээр бид өөрсдийгөө хэтэрхий их хуурсаар байгаад аажимдаа Түүнээс холддог.
Бид Түүнээс хол байя гэж бодож холддоггүй. Харин нэг л мэдэхэд тээр тэнд, бүр алс холоос тэр биднийг саравчлан харж, сэтгэлээ өмөртөл хүлээсээр байдаг гэдгийг та мэдэх үү. Яг та хэн нэг хайртай хүнээ санаад, гансардаг шиг Тэр таныг санаад бас гансардаг бас чамаар дутсандаа хүлээн зогсдог юм. Тэр үнэхээр бидэнтэй адилхан. Бидэнд л байдаг тэр санах мэдрэмж бас Түүнд ч гэсэн байдаг юм.
Хэрэв та ямар нэг байдлаар Түүнээс холдсон бол, ямар зүйл амьдралд чинь тохиолдоод Түүний хүмүүсээс дайжсан бол энэ тухай ахин бодож үзээрэй.
Мөнхийн Эзэн чамайг дэндүү ихээр санаж, хүлээхдээ элэгээ тэврээд гуниглаж байгаа ч юм билүү. Та эргээд Түүн рүү заавал хар, Тэр чамайг хэзээ ч түлхэхгүй, Тэр чамаас хэзээ ч нүүр буруулахгүй.
5 comments:
яваад очоод тэврэхсэн, үнсүүлэхсэн, эрхлэхсэн, загнуулахсан бас хоол цайг нь идэж уухсан.. Хийж чадаагүйгээ хийж өгөхсөн гэж бодож сэтгэл аягуу гунигтай болдог. Яагаад ч юм нүүр нүүрээ харалцаад ярьж суумаар санагдаад гонсойж нэг бархирмаар болдог. Таны бичлэгийг уншаад тайтгарлаа..
HUG U FROM HERE DEAR! so lovely
Chuhal zuil bichsend bayrlalaa. Hishgee egche
Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
(1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.
Post a Comment