Saturday, August 9, 2008

4 уулаар цуурайтах Монголын төлөөх дуу хоолой


Бидний хоёр дахь долоо хонгийн гуйлт Богд-Хангай Ууланд үргэлжиллээ. Энэ удаагийн гуйлтандаа Христийн Нөхөрлөл Сүмийн төлөө, улсынхаа төр засаг, боловсрол, хорих газрууд болон Израйль, Хятад улсуудын төлөөх гуйлтууд байлаа. Эцэст бид бие биенийхээ төлөө гуйлтаар дуусгав.




Эх нутгийн минь дээгүүр Мөнхийн Их Эзэний маань уухай цуурайтах болтугай!



Ард түмэн маань Түүний хайр энэрэлийг таниж, мэдэж, аврагдах болтугай!


Үр хүүхдүүд маань Түүнийг нэрийг алдаршуулан магтаж, бүжиг бүжих болтугай!


Хотын маань гудамж, талбайгаар Түүний хүмүүс олноороо цуглах болтугай!


Бүх үеүд Түүний нэр алдраар бахархах болтугай!


Ертөнцийн Мөнхийн Их Эзэн улс орныг маань ивээг!

Friday, August 8, 2008

Өнөө орой олимп эхлэнэ.

Харин дэлхий өнцөг булан бүрт
Хятадад
болж байгаа
хүний эрхийг зөрчиж
буй
бусармаг үйл ажиллагааг
эсэргүүцсээр
байна.

Дээрх зурган дээр хүний эрх
олимпийн төлөө хэрхэн зөрчигдөж байгааг харуулсан байхым.


Миний blog ч бас хүний эрхийн төлөө хашгирмаар байна!

\Зургийг "google"- ээс ашиглав.\

Wednesday, August 6, 2008

Michael Whitaker Smith

Би түүний Их Эзэнд зориулсан магтаал, хүндэтгэлийн дуунуудад маааш их дуртай. Бас түүний Их Эзэнд зориулсан үйчлэлүүд нь өргөсөн тэлж байгаад нь цаг үргэлж Мөнхийн Эзэндээ талархан биширдэг. Миний бодлоор
Michael W. Smith-ийг дуулж эхлэхэд, Аврагч Эзэн Есүсийн маань байгаа мөнхийн тэр улс тэр чигээрээ магтаалаар бялхаж, ер бусын элч нар Ертөнцийн Мөнхийн Эзэн рүү магтаалыг өргөн байдаг гэж боддог. Ингээд бага боловч хөгжилтэй, сонирхол татам түүхээс нь доор дурдъя.

Тэрээр 1970 оны 10 сарын 7-д Kenova, West Virginia-ын Paul & Barbara Smith-ийн гэр бүлд төржээ. Түүний аав нь тос боловсруулах үйлдвэрт ажилчин, ээж нь борлуулгч бас сүмийн нарийн бичгийн ажилтан байжээ. Тэрээр Kim гэдэг эгчтэй.

Бага нас: Michael хүүхэд байхдаа маш идвэхтэйгээр сүмд үйлчилдэг байсан ба сагсан бөмбөг тоглох, төгөлдөр хуур тоглох дуртай, бүр 5 настайгаасаа дууны үг, ая зохиож эхэлжээ. 10 настайдаа Христэд бүх амьдралаа өгч, итгэлийн амьдралыг сонгосон. Хүүхэд насных нь мөрөөдөл нь мэргэжилийн сагсан бөмбөгчин болох байлаа.


Michael West Virginia-ын Marshall University-д суралцаж байгаад, Nashville руу шилжиж, дуу хөгжмийг сонгохоор болж, бас тухайн нутгийнхаа нэгэн хөгжмийн band-д тоглодог болж.


Дараа нь Христчин Higher Ground гэх band-д даруулт хөгжим тоглодог болсон үедээ анхныхаа дуу бичих гэрээг хүлээн \Paragon,Benson Publishing Company\ авч байж.

1982 Smith өөрийнх эхнэр болох Debbie учирчээ. Энэ тухайгаа өөрийн номдоо:
"…нэг өдөр би өөрийнхөө office-доо сууж байтал Deborah Kay Davis өрөөний минь хажуугаар яваад өнгөрөв. Надад урьд өмнө харж байгаагүй үзэсгэлэнтэй эмэгтэй байна даа гэсэн бодол төрж, хайрын ямар нэг юм толгойноос хөлийн ул хүртэл нөмрөөд авах шиг болсоон. Тэгээд би утсаа шүүрэн авч, West Virginia-д байсан ээж рүүгээ залгаж:
- Ээж ээ, та лав итгэхгүй дээ. Би дөнгөж сая надтай гэрлэх охиныг харлаа."
- Хэн гэдэг охин бэ?
- Би мэдкүээ. Ээж, Би түүнтэй арай л уулзаж амжаагүй байна. Уулзаж, танилцаад тан руу залгы. гэлээ Хөөрхий ээж маань, тэр үед намайг ухаанаа алдсан амьтан гэж бодсон байхлдаа. Гэхдээ миний хувьд хэзээ ч амьдралдаа тийм тодорхой мэдрэмжтэй байж үзээгүй юм. Ингээд би өрөөнөөсөө гүйн гарч, өнөө охиныг хайлаа. Шарлок Холмос ч тэгж ажиллаж чадахааргүй хурдтайгаар, эрэн сурвалжилж эхэлсэн. Ороогүй, шалгаагүй газар гэж үгүй. Түүнийг олонгуутаа л би өөрийгөө сайтар танилцуулж билээ. Тэр өдрөөс хойш 3 долоо хоногийн дараа сүй тавьж, 4 сарын дараа бид гэрлэсэн дээ!"


Tuesday, August 5, 2008

Миний хувьд Их Эзэний үгэн дээр тулгуурлан, бусад зүйлд хандахдаа их хашир байя гэж шийдсэн нэгэн билээ. Ойрд зөнч мөнч нарийн тухай янз бүрийн л юм сонсдоод, тэгээд би Их Эзэний заасны дагуу \Иоган 8:31-32\ библи дээрээ ирж, зарим нэг зүйлийг уншиж, судлий гэж бодлоо. Ингэж байхын \Иеремиа 23:9-39\ "Та нар эш үзүүлж байгаа зөнч нарийн үгсийг бүү сонс, Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд Эзэний амнаас бус өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг."

Хуурамч зөнч нарын тухай сануулга!

1. Тэдний үйлс нь бузар муу байсан (10-15)
Иудад садар самууныг үйлдэгчдээр дүүрэн байв. Энгийн ард түмэн ийм бус, харин ч Эзэний өргөөнд байдаг зөнч нар болон тахилчид бүгд бузарлагдав. Самарийн эш үзүүлэгчид Баалыг түшиглэн зөгнөж, ард түмнийг төөрүүлэв. Мөн Иерусалимын эш үзүүлэгчид садар самууныг үйлдэж, бузар мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлснээр тэднийг муу муухай замаас нь эргүүлсэнгүй. Тэд хонины арьсыг өмссөн харгис чоно мэт байв. Мөнхийн Эзэн ийм тэдэнд заавал хортой усыг уулгана.(15)

2. Тэд хоосон зүйлийг зааж байсан (16-22)
Эш үзүүлэгчид Бурханы үгийг авч үүнийг ард түмэнд заах ёстой. Гэтэл тэд Мөнхийн Эзэний үгэнд өчүүхэн ч чих тавихгүй байв.(18) Тэд өөрсдийн сэтгэлээс гарсныг ярьдаг мөртлөө Мөнхийн Эзэнээс гэж хэлдэг байв. Мөнхийнг Эзэнийг басамжилж, зүрх сэтгэлийнхээ хатуугаар үйлддэг хүмүүст “Та нарт амар амгалан байх болно. Та нар дээр гай гамшиг ирэхгүй” гэдэг байв. Үүнээс болж ард түмэн бузар муу замаас эргэж чадахгүй болжээ. Одоо үед ч гэсэн гэмшил ба загалмайн ёсыг заалгүй хоньдын сэтгэлийг татахын төлөө амар амгалангийн сайхан үгийг дамжуулдаг хүн олон байдаг. Мөнхийн Эзэн энэ мэт хүмүүсийг заавал шийтгэнэ.(15,19,20) Мөнхийн Эзэн тэнгэр газарт дүүрэн учир бидний нуугдмал зүйлийг харж байна.(24

Бас гайхамшиг, гайхамшгууд гэхээр л бид улайран гүйлддэг. Гайхамшиг биднийг алмайруулан, тонойлгодог, үнэн. Гэвч Мөнхийн Эзэнээс ирэх гайхамшигууд болгон зөвхөн Христ рүү биднийг чиглүүлж байх ёстой гэдгийг санаарай. "Мөнхийн Эзэн Назар хотын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, ер бусын баталгаа үзүүлэн, Түүнийг илгээсэн болохоо харуулсныг та нар мэднэ. \Үйл явдал 2:22\


ГАЙХАМШИГУУД-ыг тэмдэг гэж нэрлэдэг. Тэмдэгүүдийн зорилго нь зүг чиг заахад зориулагдсаны дээр ЗАМ-ын хөдөлгөөнийг сахихын тулд зам дээр, замын хажууд, эргэн тойронд нь тэмдэг тавьдаг даа. Тэгтэл замын тэмдгийг хэн нэгэн хүн хараад л, "Хөөх, энэ чинь яасан гого зураг вэ, ямарр аятайхан өнгөтэй юм" гээл гайхаад байдаггүйз. Харин ч тэмдгийг хараад яах ёстойгоо ойлгож, замын хөдөлгөөнд төвөг учруулалгүйгээр оролцдог шд. Яг л үүн шиг ГАЙХАМШГУУД бол Их Эзэн Есүс рүү заасан, чиглүүлсэн тэмдгүүд юм. Хэрэв бид хамаг анхаарал, сонирхол, дур хүслүүдээ зөвхөн гайхамшиг, гайхамшгууд дээр л тавиад байх аваас бид бусдыг Христ рүү чиглүүлэхээ тас умартаж, хэн нэгэн хүн рүү эсвэл аль нэг гайхамшгууд илрэн гарч байгаа крусед рүү хошуурцгааж байна гэсэн үг ээ.
Шалгаад үз: ямар нэг гайхамшиг болж буй газар мэдээж, эдгэрэл, чөлөөлөлт байдаг хэдий ч тэнд бас Христийн нэр дээр хүмүүс АВРАГДАХ явдал юм. Дээр нь бүх алдар хүнд зөвхөн Христ Есүсийн нэр дээр байх нь дээр.

Үйл явдал 14: 3, 13-16 үүнийг заавал дэлгэж уншаарай.


Sunday, August 3, 2008

Ариун Сүнсний Үр Жимс

Бусдад хайртай
Жаргалтай
Амар тайван
Тэвчээр ихтэй
Элэгсэг
Энэрэнгүй
Үнэнч
Төлөв даруу
Биеэ хянан захирдаг

Saturday, August 2, 2008

Дорой сүнстэй болохоо мэдэж,
Ертөнцийн Эзэнээс гуйсан хүн
түүний ер бусын улсын харьяат болж,
аз жаргалтай болно.

Гэмээ ухамсарлаж уйлсан хүнийг
Ертөнцийн Эзэн уучилж,
сэтгэл санааг нь тайвшируулж,
аз жаргал өгнө.

Гэмээ цагаатгуулахыг бүхнээс илүү хүссэн хүн
сэтгэл хангалуун
жаргалтай болно.

Христ Есүс

Та гэмт байдалд унаж, бүр живж үзсэн үү?

... Би ийм байдалд орж үзсээн. Гэмд унсан үеүдэд би гаднаас харахад хэдий их сайхан харагдах боловч харин зүрх сэтгэл, сүнс минь үнэхээр үхэж, үрэгдэж байсныг мэдэрч байсан. Гэм намайг Мөнхийн Эзэнээс холдуулж, Түүний мэргэн ухаан, Сүнслэг байдлаас нь алс хол аваачдагын. Тэгээд зүрх сэтгэл минь хав хатуу болж, мөнхийн, хувиршгүй, энэргэнгүй, мэргэн бүхнээс аажмаар замхрах мэт холдуулдаг. Яаж ч библиэ уншаад, Их Эзэнтэй ярих гэж оролдоод, хүмүүсийг хайрлах гэж хичээгээд нэмэр байдаггүй. Энэ бол жинхэнэ там, тэнэглэл, мунхаглал, харанхуй. Хүний дотор буй Их Эзэнээс ирсэн гайхалтай Ариун Сүнс аажмаар бидний орхин, нүүр буруулан оддог. Энэ нь чи ганцаардалд орж байна. Сүнс чинь ганцаардаж эхлэхэд, хүн гэдэг амьтан үнэхээр мэргэн ухаангүй болж, Сатан буюу Адгийн муу ёрын Сүнсний гарт очлоо гэсэн үг ээ. Харанхуй дахь амьдрал. (Луух 13:3)

Гэхдээ Ертөнцийн Эзэн бидэнд боломж өгдөөг. Хэрэв та өөрөө гэмтээ байдлаа хүлээн зөвшөөрч, илчлэх юм бол Тэр бидэн рүү ойртон ирж, хайр энэрэлээ үзүүлэн, мөнхийн улсад үнэхээрийн их баяр хөөр болдог (Луух 15:7), яг л та анх Христэд итгэхэд мөнхийн улс даяар бөөн баяр хөөр болдог шиг л. Гэмээ илчлэнэ гэхээр хүмүүс ичгэвтэр байдалд орохоос айж, ичиж, улам л нуун дарагдуулдаг, хайцаалдаг. Харин ийм байдалтай удах тусам Ертөнцийн Эзэн хэзээ нэгэн цагт, хаа нэгтээ илчлэн гаргаж ирдэг Гэмээ илчлэлгүйгээр баригдаж илчлэгдэнэ (Ром 2:4-6) гэдэг бол харин ч жинхэнэ ичгэртэр байдал даа. Санаж байгаа байх Матай 8 бүлэгт гардаг эмэгтэйг, гэмт байдлынхаа үйлдэл дээр нь хүмүүс барьсан байдаг. (Гэсэн хэдий ч Аврагч Есүс маань тэр эмэгтэйг өршөөж, заавар өгдөг (Иоган 8:11)

Харин гэмт байдлаа илчилсний дараа зарим нэг сөрөг талууд байдаг аа. Энэ нь хүмүүсийн хандлага. Тэд гэмт байдалд унаад, эргээд Их Эзэн дээрээ ирж байгаа хүмүүсийн талаар Их Эзэн Есүсээс өөр бодолтойгоор ханддаг. Харин ч их шуугиж, чичилдэг. Нэг найз маань хэлж байсныг саналаа: "Гэмт байдалд унаад, эргээд босоход ихэнх хүмүүс ойлгодоггүй ээ. Хоёр гартаа хувин дүүрэн үнс бариад, толгой дээрээ цацаад явахыг харахыг хүсдэг" гэж. Бас нэг ийм үг байдаг "Нэгэнт унасан хүнийг дээрээс нь дэвсэх нь уйвайгүй хүний чанар!"
Гэхдээ бас бүх хүн дээрээс дэвсээд байдаггүй. Заримынх нь хувьд гэмт байдлаа илчилсэн хүмүүстэй яаж харьцахаа сайн мэдэхгүйгээс болж, эвгүй үйлдэл, үг хэллэг хэлчдэг тал бий. Бас ч гэж зарим хүмүүсийн хувьд гэмт байдлаа илчлэн байгаа хүмүүсийг ахин босож, Их Эзэнээ зууран, Түүний хамт алхахыг харахыг хүсэхдээ итгэл найдвараараа урам зориг өгдөг. Тийм л хүмүүс унасан хүмүүсийг ахин босоход нь туслуулахаар Мөнхийн Эзэн ашигладаг, бас үлдээдэг. (Яахооб 5:16)

Ямар ч байсан хүмүүсээс биш харин Ертөнцийн Мөнхийн Их Эзэнээсээ эмээж явах нь ёстой өнөө мянган лан гэдэг шиг ивээлтэй бас ерөөлтэй байх болно. Хэрэв та гэмт байдалдаа хөтлөгдөн явсаар байгаа бол илчлэн, гэмшсэн нь дээр!

Та нар энэ байдлаа ойлгон гэмшиж,
урьдын адил бие биедээ халуун хайртай болж,
миний өмнөөс хүмүүст сайн үйлс хийж өгөх хэрэгтэй.

Аливаа гэм хийхээс татгалзаж,
дарлал хавчлага бүхнийг тэсвэртэй туулсан хүн
Ертөнцийн Эзэний цэцэрлэгт буй
модны жимс мэт тансаг сайхан бөгөөд
мөнхийн жаргалтай амьдралыг олж авна.

Үзэгдэл номоос....

Үзэгдэл 2:5


Би өөрөө гэмд унаж явсан гэж хэлсэн. Харин Их Эзэн дээрээ эргэж ирэхэд, ахин амьдарл маань цэцэглэн хөгждөг. Мэдээж, гэмийн үр дагавар гэж байдаг. Гэхдээ л та бодоод үздээ, хамгийн сайхан нь надад мөнхин улсад орох эрх бий!

Эцэст нь хэлэхэд: Гэм хийх үү, үгүй юу гэдэг сонголт Христчин бидэнд байх учиргүй юм. Нэгэнт Христийг дагая гэж байгаа бол бидэнд СОНГОЛТ гэж байдаггүй. Ертөнцийн Эзэн Ариун Нэгэн учраас Түүнд ганц л зам байдаг. Тэр нь АРИУН АМЬДРАЛ.

Хамтдаа, Христ Есүсийн төлөө, Итгэлийнхээ төлөө, Ирээдүйнхээ төлөө, Мөнхийн амьдралынхаа төлөө цорын ганц замыг л хамтдаа сонгоцгооё!

Та нарыг Есүст итгүүлсэн Ертөнцийн Эзэн бол
ямар ч муу хүсэлтэй холбоогүй туйлын ариун юм.
Иймээс та нар ямар ч үед
бие сэтгэлээ Түүнд бүрмөсөн зориулж,
Түүний адил ариун байх хэрэгтэй.
1Петр 1: 15

Friday, August 1, 2008

4 уулаар цуурайтах Монголын төлөөх дуу хоолой


Өнгөрсөн жил манай сүмийнхэн хамтдаа Их Эзэний зөгнөлийн дагуу улс орныхоо төлөө Баянзүрх, Богд, Сонгинохайрхан, Чингэлтэй уулуудаар гарч ерөөл гуйн, магтаалыг өргөсөн билээ.
Харин энэ жил бид хамтдаа ахин энэ гуйлтаа
Баянзүрх уулан
дээрээс эхлэлээ.


Өнөө өглөө 9 цагт, нийт 15 хүнтэйгээр эхлэсэн гуйлт маань 2 цаг үргэлжилжлэн, бүх шатны удирдлагууд, боловсролын систем, хорих ангиуд, Христийн Нөхөрлөл сүмийнхээ төлөө гуйлцгаалаа.
Мөн чухал нэг хэсэг: Ертөнцийн Мөнх Эзэнээ магтан, магтаал ба хүндэтгэлийн дуу хоолойгоо, өргөж, туг далбайгаа газар нутгийнхаа төлөө намируулалаа.
"Бид Есүсийг өндөрт дээдлэнэ
Нутгийнхаа дээгүүр далбайг нь намируулна
Тэр бол Мөнхийн Улсад хүрэх зам
Хүн төрөлхтөн Үнэнийг харна
Бид Есүсийг
Бид Есүсийг
Бид Есүсийг
Өндөрт дээдлэнэ"

Энэ өдрүүдэд бидэнтэй хамт магтаал ба гуйлтанд оролцож, байгаа, байгаа газартаа Монголынхоо төлөө магтаал, хүндлэл, гуйлт, залбиралаа Түүнд өргөцгөөе!


Бидний Их Эзэн Монголыг Ивээг!