Thursday, September 18, 2008

Афоризм

Үзэн ядалтанд дурлагч хүмүүн та

мунхаг нэгэн болж байгаагаа анзаарах хэрэгтэй.

Тэр дундаа БИБЛИ-д итгэдэг бол энэ гэм болжугаам гэдгийг

бас ахин нэг анзаарах хэрэгтэйдэг ээ.

....


Ойлгохгүй юм, яахаараа хүн хүнээ үзэн ядаад байдаг байнаа.

Хүн л бол хүн шдээ.

Депечи Мүүд


Юу болох гээд байгааг бид өөрчилж чадахгүй.

Бидний ганц хийж чадах юм гэвэл өнгөрснөөс суралцах бас сайн мууг ялгах чадвар,

цагаанхан сэтгэлээр хүмүүст хандахыг суралцах явдал юм.

Хүмүүс бид мухар сүсэгээр асуудалд хандалгүйгээр,

харин аливаа асуудалд

хариуцлага хүлээх чадвартай байж чадна гэдэгт би итгэдээг.

Отто Франк \Анна Франкын аав\


Чи төрөлх хүн чанараа алдаж болохгүй.

Хүн чанар гэдэг нь далай мэт.

Цөөн хэдэн бохир дуслаас болж далай хоромхон зуур бохирох боломжтой.

Гэтэл далай бохир байх ёсгүй.

Хайр хаана байна тэнд амьдрал оршин байдааг.

Махатма Ганди



Хэрэв би өөрийнхөө төлөө байж чадахгүй бол хэн миний төлөө байж чадах вэ?

Хэрэв би бусдын төлөө байж чадахгүй бол би хэн юм бэ?

Тэгээд одоо биш юм бол хэзээ гэж?

Рабби Хийллэл



Хэрэв чи өөрөөсөө амар тайвныг олж чадвал,

Бусдын төлөө амар тайван, эелдэг зөөлнөөр хандаж,

тэр ч бүү хэл ийм маягаар амьдарч чадах хүн болж хүмүүжиж чадна.

Милдрен Нормен



Хэрэв бид амар амгалан байж чадахгүй байгаа бол

хүмүүс бид бие биенээсээ үл хамааралтай болж байна гэсэн үг.

Треза эх

Хүн төрөлхтөн бид өөр өөр шашин шүтлэг,

өөр өөр хэл, өөр өөр арьс өнгөтэй боловч

бид бүгд хоорондоо ялгагдах юмгүй хүн төрөлхтөн.

Кофи Аннан



Санаарай, үзэн ядалт, уур уцаар, нь шалдаа буусны шинж.

Энэ нь чи бусдийг хайрлахын тулд төлөөс төлөх нь хэмээн айж буй хэрэг мөн.

Жеймс Бэлдуин



Хүн нэг бүр хэн нэгний төлөө загвар болон амьдарч байгаагаа мэдэх хэрэгтэй.

Роза Паркс



Үзэн ядалт гэдэг бол яг л хорт хавдар гэсэн үг.

Энэ том, жижиг хэмжээ нь огхон ч хамаагүй.

Хорт хавдар л бол хорт хавдар.



Уучлана гэдэг ухааных. Үзэн ядна гэдэг тэнэгтэж байгаагын шинж дээ.

....

Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог.

Ухаан хэдий сэргэлэн боловч

Уурлахаараа мунхаг болдог.

Д.Нацагдорж

Мунхаг гэгч од ч үгүй сар ч үгүй оюун ухааны харанхуй шөнө юм.

Цицерон

Мунхаг бүдүүлэг хүнд л хөвчин дэлхий боловч

хөмөрсөн тогоо шиг байдгийг сана.

Хисроу

Юу ч асуудаггүй хүн юу ч сурдаггүйм даа.

Т.Фуллер


1 comment:

Anonymous said...

goy ugnuud bna.bas ih heregtei.temdegleliin devtertee bichij avah gej bna.good luck,