1867.12.16-1951.01.18
Ирландын Миллислегийн Каунти Даунд David and Catherine Carmichael нарын гэр бүлд төрсөн. Тэрээр 55 жил Энэтхэгт миссионер \авралын зар тараагч\ хийж байжээ.
Тэрээр төрөлхийн бов бор нүдтэй аж. Бага залуудаа тэрээр бов бор нүдтэйдээ сэтгэл дундуур байдаг байсан учраас Мөнхийн Эзэнээс "бор нүдийг минь цэнхэр болгож өгөөч" гэж гуйдаг байв.
Харин тэрээр Энэтхэгт жинхэнэ миссионер хүнийхээ хувьд жинхэнэ үйлчлэлээр Их Эзэнийг алдаршуулж чадаж. Аmy Энэтхэгт очиод Энэтхэг үндэстний хувцас өмсөж, кофегоор арьсаа үрж, хүрэн бор болгожаагаад л тосгоноос тосгон руу, айлаас айл руу дамжин авралын зарыг тунхаглан, маш их үр бүтээлтэй ажиллаж чаджээ. Мэдээж хэрэг Ертөнцийн Эзэнд борхон нүдтэй болсондоо баярлан, талархаж байсан. Учир нь хэрэв тэр үед цэнхэрхэн нүдтэй байсан бол энэ бүсгүй асар их амжилттайгаар авралын зар тарааж чадахгүй байсансан.
Бид өөрсдийн намхан, хэт өндөр, махлаг, хэт туранхай,
эсвэл онигор жижигхэн нүд,
нимгэн эсвэл зузаан урууландаа санаа зовох огтхон ч шаардлагагүй юм.
Яагаад гэвэл
Мөнхийн Эзэн тан шиг эрхэм хүнийг ахин дахин бүтээгээд байдаг.
Та бол цор ганц төгс төгөлдөр бүтээл гэдэгтэй итгэж, баярлах нь зүйтэй.
Хэзээ нэгэн цагт танд буй үзэсгэлэн гоо хэн нэгний төлөө бас зориулдагдсан байдаг гэдгийг Amy-ийн түүхээс харж болно.
Та өөрийгөө ахин нэг тольдоож үз!
Таны өөлөн буй тэр хэсэг үнэхээр аятайхан байгааг анзаарах л болно.
Өөрийгөө бүү гол!
Өөртөө бүү сэтгэл дундуур ханд!
Учир нь
Ертөнцийн Мөнх Тэр Эзэн хүмүүс биднийг өөртөөгээ адил төстэйгээр бүтээсэн юм шүү дээ.
~Эхлэл 1:27~

Их Эзэнийхээ нэр дээр хүн бүрт аз жаргал хүсий!
"Миссионер амьдрал гэдэг нь хэзээд үхэхэд бэлэн байдлыг хэлнэ."
Amy Beatrice Carmichael хэлсэн үгнээс нь иш татан өнөөдрийн тэмдэглэлээ дуусгыдаа.
No comments:
Post a Comment