Monday, September 8, 2008

Аборт бидний сонголт байх ёсгүй!!!


Нөхөр маань надтай гэрлээгүй байхдаа
нэг удаа ингэж хэлж байсым.

"Хүүхэд байгаа газар баяр хөөр
өөрийн эрхгүй бий болдоог"

Энэ үгнээс болж би түүнд улам хайртай болж билээ.


"...тэр танд сайны төлөөх Мөнхийн Эзэний үйлчлэгч юм.
Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун.
Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй.
Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч,
Мөнхийн Эзэний үйлчлэгч мөн."
Ром 13:4

"Яагаад гэвэл ямар ч махан бие хуулийн үйлсээр
Түүний өмнө зөвтгөгдөхгүй.
Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм."
Ром 3:20

"Чи хүн бүү ал."
Чөлөөлөгдсөн нь 20:13

"Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход,
хүүхэд нь зулбасан хэдий ч, ямар ч гэмтэл байхгүй бол
түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож,
шүүгчдийн шийдснээр төлбөр төлүүлнэ.
Харин өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар,
нүдийг нүдээр,
гарыг гараар,
хөлийг хөлөөр,
түлэгдлийг түлэгдэлтээр,
шархыг шархаар,
бэртэнгийг бэртэнгээр төлнө."

Чөлөөлөгдсөн нь 21:22-23





"Гуйя, хүүхдүүдийг битгий ал. Надад тэр хүүхдүүд чинь хэрэгтэй байна. Тиймээс надад өг. Аборт хийлгэхээр зэхэж байгаа хүүхдүүдээ, тэдэнд хайртай, хайрлахыг хүсдэг гэр бүлүүдэд өгчихөөч. Бид зөвхөн Калкатадаа 3000 хүүхдүүдийг абортоос хамгаалж, үрчлэн авсым. Тэгснээрээ тэдгээр хүүхдүүд өсөж томрох тусмаа хайр, баяр хөөрөөр дүүрэн амьдарцгааж байна."


"Энэ Монгол \Би Америк гэдгийг нь Монгол гэж орчуулав. Учир нь энэ үг бүх үндэстэнд хамаатай гэж боджийна\ чинь яацан газар вэ! Хүүхдүүдийн эсрэг дайтаж байна гэж үү. Хэрэв бид абортийг хүлээн зөвшөөрч байгаа бол ээж нь өөрийнхөө үрийг алахыг зөвшөөрч байна гэсэн үг. Тэгээд бид бусдад хүн бүү ал гэж хэлж чадна гэж үү!"

"Улс үндэстнүүд абортыг хүлээн зөвшөөрч байгаа нь бие биенээ хайрла гэхээсээ илүүтэйгээр хүчирхийлэлийг сургаж байгаа юм."


Треза эхийн хэлсэн үгнээс...

1 comment:

Хака said...

Треза эх том сэтгэлтэй шүү..
Монголд олон Треза бий болог!