Thursday, October 23, 2008

Хосуудад Зориулсан Дуудлга

Би гэдэг хүн их сонинтой!

Өнгөрсөн 7 хоногт "Marriage Encounter" буюу "Гэр Бүлийн Ер Бусын Учрал" сургалтанд гэр бүлийнхээ хүнтэй хамт суулаа. Гайхамшигтай!!!



Гэснээс ийм үг байхын "Хайртай хосууд бие бие рүүгээ ширтэлцэн храхаас гадна бас нэг чигт санаа нийлэн ширтэх нь чухал" гэжаахым.

"Мөнхийн Эзэн бүтээсэн анхны хүнээ
Ээдэн цэцэрлэгт авчираад,
цэцэрлэгийг арчлан харах үүрэг өгөв"
Эхлэл 2:15

"Ийнхүү эрэгтэй эмэгтэй хоёр бие биендээ
яг тохирдог учраас эрэгтэй хүн,
эцэг эхээсээ тусдаа гарч ханьтай болон
хоёул нэгэн бие мэт нэгддэг учиртай."
Эхлэл 2:24

"Үр удам чинь олширч,
өнөр өтгөн болоод, газар сайгүй амьдарч,
түүгээр ч барахгүй тэнгис далай амьтад,
тэнгэрт нисэх шувууд болон газар дээр амьдрагч
бүх амьтныг захирч энэ дэлхийнг захирагсугай"
Эхлэл 1:28



Дээрх ишлэлүүдийг харваас эр эм хоёр нэгэн бие болоход тэд улам хүчтэй болж, \Сургаал Үгс дээр гардаг шиг хоёроор томсон дээс...гурваар томсон... \алсын хараатай байх нь гэр бүлийг хамгаалдаг гэхийм.

1. Үр жимстэй бай.

"Одоо газрын хөрс төрөл бүрийн өвс ногоо, жимсний бут, мод, үр тарианы ургамал ургуулах чадвартай болж, ургамал бүр өсч үржих үр үндэстэй болсугай хэмээн Ертөнцийн Эзэн хэлэхэд хэлсэн ёсоор нь болов. Газрын хөрснөөс төрөл бүрийн өвс ногоо, жимсний бут мод, үр тариа ургажээ."
Эхлэл 1:11-12

"Цэцэрлэгя хүн үр ашиггүй бүх мөчрийг огтлон хаяж, үржилтэй мөчрийг илүү сайн ургуулахын тулд тайрч засдаг. ...Та нар үр бүтээлтэй амьдарч, миний дагалдагч болгохоо батлан харуулж чадвал ер бусын эцгийг минь алдаршуулна. ...Та нар намайг сонгож аваагүй. Би та нарыг сонгож авсан. Талаар нэг тархаж уусалгүй үр бүтээлтэй ажиллаж, Ертөнцийн Эзэн Эцгээс минь хүссэн бүхнээ гуйж авагтун."
Иоган 15:2, 8, 16

2. Үржиж олон бол

"Харин сайн хөрстэй газар унасан үр тариа мэт зарим хүн сургааыг сонсоод ойлгож, гуч, жар, зуу дахин үр ашигтай болгодог."
Матай 13:23

3. Газар дэлхийг дүүргэ.

"...Иудейчууд болон Иудей бус бүх хүн
Есүс Их Эзэний тухай гайхамшигт үнэнийг олж мэднэ. ...улам олон хүн Есүс Их Эзэний тухай гайхамшигт үнэнийг олж мэдэн итгэжээ."
Үйл явдал 19: 10, 20

4. Эзэгнэн захир.




Авраахам=Лот

Энэ хоёр хүний хувьд \Эхлэл 13:1-18\ Мөнхийн Эзэнээс ирсэн Алсын Харааг хараад гаргасан хандсан хандлага нь эрс ондоо байжээ.

"Авраам эхнэр Сарай, ач Лотыгоо дагуулан бүх мал хөрөнгөө Египетээс гарган тууж, хойт зүгийг чиглэн явсаар Хинаанаас өмнө зүгт орших Нэгээв гэдэг цөл газар ирлээ. Арваам мал сүрэг, алт мөнгө ихтэй баян чинээлэг хүн байжээ...

...Авраам Лотод хандаж:
- Бид хамаатан садан улс. Төрөл садан бид өөр хоорондоо, бидний малчид бие биетэйгээ муудалцах нь сайнгүй хэрэг. Өргөн их нутаг өмнө чинь байна бус уу? Хоёулаа тусдаа амьдаръя. Чамайг зүүн тийш нүүвэл би баруун тийш нүүе. Харин баруун тийш нүүвэл чинь би зүүн тийш нүүе. За чи дуртай газраа сонгосугай гэв.

Лот хараа билчээн үзвэл Иордан голын хөндий дагуу Цуар хот хүртэл нилдээ билчээр ус сайнтай агаад энэ газрын хөрс зүйрлэвээс Мөнхийн Эзэний Ээдэн цэцэрлэг юмуу Египетийн баян тансаг хөдөө нутаг мэт үржил шимтэй байжээ. Тэр үед Мөнхийн Эзэн Сидом Гомораах хотыг хараахан устгаагүй байсан юм. Лот байдлыг мэдээд тийш нутаглахаар шийдэн зүүн зүгийг зорин нүүлээ."
Эхлэл 12 бүлгээс






Ингээд цааш уншваас Сидом, Гомораах хотууд нь бузар муу гэмт байдалд автснаасаа болж хожим сүйрч үгүй болдог.

Нөхөр эхнэр 2 бие биенийгээ сайтар ойлгож, хүлээн зөвшөөрч, санаа нийлж чадвал үнэхээр агуу хүчирхэг гэр бүлийг босгож чадах юм. Мөнхийн Эзэн монголын минь гэр бүл болгоныг ивээж, хамгаалах болтугай!

3 comments:

Anonymous said...

Сайн байна уу

Pro31 said...

Sato san, o genki desuka?

Anonymous said...

ene blog chini goy yumaa.tsag gargiy gedeg shvlgee uuruu zoxioson yumuu..?tanii nuguu blogig chini bas vzlee.goy goy yum bichsen bn aa.