Tuesday, July 27, 2010

Удирдлага гэдэг нь Нөлөөлөх чадвар

Хүн төрөлхтөн бидний дунд олонд танигдсан зуу зуун LEADER-үүд байсаар ирсэн. Жишээ нь малчин Сүхбаатар, тариачин Мао Зы Дун, жүжигчин, зохиолч Гитлер, Назарын мужаан Есүс гэх мэт бүгд л хэн нэгэнд нөлөөлж, үүгээрээ бусдыг удирдан дагуулж, түүхэнд нэрсээ мөнхөлсөн. Гэхдээ эдгээр хүмүүсийн удирдах, дагуулах арга барил нь өөр өөрийн гэсэн онцлогтой юм.

Энэ онцлогийг нь Сайнаар~Муугаар гэж ялгадаг.


Харин миний итгэлийн Баатар болох Назарын мужаан Есүс нь ямагт Сайн Удирдагч (Сайн Хоньчин) чанартай байсан юм.

Түүний өөрийгөө тодорхойлон хэлсэн үгсээс иш татваас:

"Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг"

"Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана."

"Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир"


Жинхэнэ удирдагч хүн "Дарангуйлагч байх Удирдагч" байхын хоорондын ялгааг мэддэг байх нь чухал. Жишээ өгөхөд:

Дарангуйлагч нь эрх мэдэлдээ тулгууралдаг бол Удирдагч нь сайн дурын байдаг.
Дарангуйлагч нь айдсын хүчдэл нэмдэг бол Удирдагч нь урамын чавхдасыг хөгөлдөг.
Дарангуйлагч нь "БИ" гэдэг бол Удирдагч нь "БИД" гэдэг.
Дарангуйлагч нь уналтыг буруушаадаг бол Удирдагч нь уналтыг засдаг.
Дарангуйлагч нь "Би Хийсэн" гэж мэдүүлдэг бол Удирдагч нь хэрхэн хийхийг харуулдаг.
Дарангуйлагч нь "Хий" гэж хэлдэг бол Удирадагч нь "Хийцгээе" гэдэг.
Дарангуйлагч нь "Яв" гэж тушаадаг бол Удирдагч нь "Явцгаая" гэж уриалдаг.


Monday, July 26, 2010

Жон Максуелын номоос

Удирдагч хүн ямар их хариуцлагатай болохыг би доорх шүлэгнээс ахин ойлголоо. Гэхдээ удирдагч гэдэг нь зөвхөн дарга нтрыг хэлээд байгаа юм биш. Аав, ээж, ах, эгч та хэн ч байсан хэн нэгэнд нөлөөлдөг л байж таараа! Магадгүй та өөрийгөө хэнд ч нөлөөлдөггүй гэж боддог ч байж болох юм. Гэхдээ л хүн л болсон хойно та хэн нэгэнд асар ихээр нөлөөлдөг л байж таараа!

Намайг дагадаг жижигхэн хүүхэд

Би хянамгай нэгэн байхыг хичээдэг
Учир нь намайг нэг бяцхан жаал дагадаг
Тэр яг миний замаар явдаг тул
Түүний зам алга болохыг би зүрхэлдэггүй

Тэр надаас юу харснаа л хийдэг тул
Би нэг ч удаа түүний нүднээс зугатаж чадахгүй
Намайг дагадаг жаахан найз минь
Яг л миний ярьсныг дуурайдаг

Зуны нарнаар, өвлийн цаснаар ч
Үргэлж түүнийг би марталгүй боддог
Наймаг олон ил дагасан
Бяцхан жаалд зориулав

Sunday, July 18, 2010

Ганцаардаж үзээгүй хүн гэж байна уу?!

Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд
танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.
Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд
дотнын нөхөд минь намайг мартав.
Иов17: 13-14


Хүн хэдийгээр бусдын дэргэд байхдаа ганцаардаагүй мэт харагдаж, аятайхан байх боловч зүрх сэтгэл, бүр зарим үед сүнсэндээ хүртэл ганцаардасан байдалтай байдаг. Олон хүн!

Би л гэхэд ийм байдал их ордог, орж байсан. хэдийгээр инээж хөгжилтэй байгаа ч гэлээ сэтгэл дотроо санаа нийдэхгүй үг зөрсөн байдалтай байх жишээтэй



Та миний танилуудыг надаас холдуулсан.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон.
Дуулал 88: 8

Би сэрүүн хэвтдэг,
Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон.
Дуулал 102: 7

Баруун тал уруу харж ажиглаач.
Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна.
Надад зугтаах газар ч үгүй.
Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.
Дуулал 142: 4


Saturday, July 3, 2010