Энэ онцлогийг нь Сайнаар~Муугаар гэж ялгадаг.
Харин миний итгэлийн Баатар болох Назарын мужаан Есүс нь ямагт Сайн Удирдагч (Сайн Хоньчин) чанартай байсан юм.
Түүний өөрийгөө тодорхойлон хэлсэн үгсээс иш татваас:
"Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг"
"Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана."
"Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир"
Жинхэнэ удирдагч хүн "Дарангуйлагч байх Удирдагч" байхын хоорондын ялгааг мэддэг байх нь чухал. Жишээ өгөхөд:
Дарангуйлагч нь эрх мэдэлдээ тулгууралдаг бол Удирдагч нь сайн дурын байдаг.
Дарангуйлагч нь айдсын хүчдэл нэмдэг бол Удирдагч нь урамын чавхдасыг хөгөлдөг.
Дарангуйлагч нь "БИ" гэдэг бол Удирдагч нь "БИД" гэдэг.
Дарангуйлагч нь уналтыг буруушаадаг бол Удирдагч нь уналтыг засдаг.
Дарангуйлагч нь "Би Хийсэн" гэж мэдүүлдэг бол Удирдагч нь хэрхэн хийхийг харуулдаг.
Дарангуйлагч нь "Хий" гэж хэлдэг бол Удирадагч нь "Хийцгээе" гэдэг.
Дарангуйлагч нь "Яв" гэж тушаадаг бол Удирдагч нь "Явцгаая" гэж уриалдаг.
No comments:
Post a Comment