Saturday, September 13, 2008

Ганцаардал

Ганцаардал буюу Сайн найз гэж хэн бэ?

Миний бодлоор огт ганцаардаж үзээгүй хүн гэж нэгээхэн ч үгүй байх.


Хүн хэдийгээр бусдын дэргэд байхдаа огт ганцаардаагүй мэт харагдаж, аятайхан байдалтай байх боловч дотор хүн гээч нь бүхнийг илэрхийлэн унжийсан, гутарсан, ганцаардсан байдал нь зүрх сэтгэл, тэр ч бүү хэл заримдаа сүнсэндээ хүртэл ганцаардсан байдалтай байдаг. Олоон хүн!


Хэн нэгэн санаа нийлсэн хүн олох боловч тэр нь тийм үнэнч байж чаддаггүй. Үүнд маргалдаад байх зүйлгүй. Ямар ч хүн тууштай үнэнч байх боломжгүй юм шиг.



Библиэс харвал: Иов, Давид, Пууль гэх мэт бүгд...тэр ч байтугай бидний Аврагч Христ Есүс хүртэл ганцаардлыг амсаж байсан.


"Иймээс ах дүү, төрөл садан минь намайг орхин
найз нөхөд танил тал минь ч тоохоо болив.
Гэрт минь зочин ирэхдээ мэндлэхээ больж,
зарц нар минь намайг гадны хүн мэт үзнэ."

Иов 19:13-15

"Олон түмнээс тусламж гуйв ч
хариу үл сонсох би цөлд улих цөөвөр чоно,
талд хашгирах тэмээн хяруул мэт."
Иов 30:18-19

"Миний хайртаа хүмүүс хийгээд,
миний найз нөхөд, гамшгаас минь зугатдаг.
Хамаатан санууд минь ч холуур зогсдог."
Дуулал 38:11

"Та миний танилуудыг надаас холдуулсан.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон.
Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон."
Дуулал 88:8

"Баруун тал руу харж ажиглаач.
Намайг тоодог хүн нэг ч алга.
Надад зугатаах газар ч үгүй.
Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй."
Дуулал 142:4

"Хүмүүс намайг баривчилж анх удаа шүүхэд өгөхөд
хэн ч өмгөөлсөнгүй, бүгд орхин зайлцгаав.
Тэд ийм тусгүй муу байсан ..."
2Тимот 4:16

"Ертөнцийн Эзэн минь, Ертөнцийн Эзэн минь.
Юунд намайг орхисон бэ?
\Элой, Элой. Лема сабахтаний?\"
Маарх 15:34

"Тэнэмэл хүүгийн үлгэр"
Луух 15:14-17

Гэсэн хэдий ч ганцаардлыг бид даван гарах боломж байдаг гэж та мэдхүү.

Ямар аргаар?
Хэнтэй?
Яаж?


Хэрэв та библитэй нөхөрлөж, Их Эзэнтэй харицаж, Түүнтэй ойр дотно байх аваас ГАНЦААРДАЛ гээч хорт хавдар мэт эмзэглэлийг даван туулж чадна.

Учир нь: библийн Иермайх номонд "Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрэлээр татсан билээ."

Эцэст нь Delirious? хамтлагын "What a Friend I've Found" дууны үгийг тавьмаар санагдлаа.

What a friend i've found
He's closer than a brother
I have felt your touch
More intimate than lovers

Jesus, Jesus, Jesus
You're my friend forever

What a hope i've found
More faithful than a mother
It would break my heart
To ever lose each other

Орчуулбаас:

Үүрдийн найз минь

Дотны ахаас минь ч илүү
Даруу сэтгэлт Найдыг би оллоо
Дурлалт хосын хайраас ч илүү
Дулаан хайрыг Танаас мэдэрлээ

Есүс Есүс Есүс
Үүрдийн Найз минь

Хайрт ээжээс минь ч илүү
Хамгийн Үнэнч найдварыг би оллоо
Хагацаж Танаасаа салах юм бол
Хонгор зүрх минь шархална


1 comment:

Anonymous said...

Thank you very much...