Thursday, March 26, 2009

Онцгой нандин бүтээл

2. Үр хүүхэд бол Мөнхийн Эзэнээс ирсэн Ивээл ба Бэлэг

Амьдрал хайраар үргэлж бялхаж байдаг. Анхны гэр бүлд Мөнхийн Эзэн “өсөж, үрж, өнөр өтгөн бол” (Эхлэл 1:28) гэсэн. Хамгийн анхны ЭЭЖ хүүгээ төрүүлчихээд, "Мөнхийн Эзэний ерөөлөөр би хүүтэй боллоо." (Эхлэл 4:1) гэж хэлж байсан.

Ертөнцийн Эзэний эрх мэдэл хүн төрөлхтний амьдралын эх булаг билээ. Учир нь бүх зүйлс Мөнхийн Их Эзэний эрх мэдлийн дагуу оршин байдаг. Тэрээр Гэмийг хүртэл таслан зогсоодог. Жишээ нь: Зөнч Амос Аммоны хөвгүүдийг буруушааж  "Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй … Гиладын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн" (Амос 1:13).

"Харагтун, үр хүүхэд бол Мөнхийн Эзэнээс ирсэн БЭЛЭГ.

Хэвлий дэх үр жимс бол БЭЛЭГ юм." 

Дуулал 127:3

Tuesday, March 24, 2009

Онцгой нандин бүтээл

Библи бидэнд АБОРТ нь буруу гэдгийг зааж өгдөг. 

Энэ сэдэв их олон замаар, олон утгаар хэлэгдсэн байдаг. Зарим хүмүүс аборт гэдэг үг библид огт бичигдээгүй гэж үздэг. Энэ нь үнэн. Гэвч “Гурвал” гэдэг үг библид бичигдээгүй боловч “Гурвал”–ын талаар сургадаг. Үүний адил “аборт” гэж үг библид байдаггүй боловч аборт нь буруу юм гэдгийг олон талаар харуулсан байдаг.

Хэвлий дэх хүүхдийг устгаж, үгүй хийх нь туйлын буруу болох учир шалтгааныг библиэс харцгаая.

1. Библид хэлэхдээ хүн төрөлхтөний амь амьдрал нь бусад бүтээлүүдийнхээс огт өөр гэдэг. Учир нь хүн төрөлхтөн Мөнхийн Эзэний дүр төрхтэй адил төстэйгээр бүтээгдсэнд байгаа юм.

Эхлэл номонд эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн тухай гардаг (Эхлэл 1:26-31, 2:4-25). "Мөнхийн Эзэн хүнийг Өөртэйгөө адил төстэйгээр бүтээсэн…эрэгтэй, эмэгтэй хүнийг Тэр бүтээсэн " (Эхлэл 1:27).

Бүтээх гэдэг үг нь 2 утгаар хэлэгдсэн байна. Тодоруулбал Мөнхийн Эзэн энэ дэлхий дээрх бүх бүтээлүүдээ бүтээхдээ өсөж үржихээр бүтээсэн боловч харин эрэгтэй, эмэгтэй хүнд л тэдгээр бүтээлүүдийг захирах эрх мэдлийг өгсөн.

“Гэм” хүртэл Мөнхий Эзэний дүр төрхийг биднээс зайлуулж чадаагүй юм. "Мөнхийн Эзэнтэй адил төстэй дүр төрхтэй байхдаа бид үг хэлээрээ Мөнхийн Эзэн Аавыгаа магтан хүндэлдэг бол тэр хэлээрээ бид Түүний бүтээсэн хүнийг харааж зүхдэг... Ах дүү нараа ийм байх нь зохисгүй." (Яахоб 3:9-10).

Мөнхийн Эзэний дүр төрх! Энэ нь хүн байна гэсэн утга учир! Бид зүгээр л нэг эсүүдийг, булчингуудыг цуглуулаад баглачихсан санамсаргүй бүтээлүүд биш. Үнэндээ бол хүн төрөлхтөн бид Ертөнцийн Мөнхийн Эзэний гайхалтай бодлоос урган гарч, амьд байх зорилготойгоор бүтээгдсэн билээ.

Дуулал номд хүн бид хичнээн онцгой нандин болохыг илэрхийлдэг. "Хүн гэгч хэн болоод Та түүнд санаа тавьж, хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжлана вэ? Та түүнийг Ертөнцийн Мөнхийн Эзэнээс арай дор болгож, алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ. Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг. Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь бүх хонь ба үхэр мөн хээрийн араатан амьтад, тэнгэрийн шувууд болон далайн загас, усан замаар сэлэгч бүхэн юм. Мөнхийн Эзээн, бидний Их Эзээн таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!" (Дуулал 8:4-7).

Ертөнцийн Мөнхийн Эзэн зөвхөн бүтээгээд зогсоогүй  биднийг үнэ цэнэтэйд тооцсон. Библид “Мөнхийн Эзэн биднийг үнэхээр их хайрласан, Тэр бидний төлөө цорын ганц хүүгээ илгээж, тэр хүү нь бидний төлөө амиа алдсан” (Рoм 5:6-8) гэдэг. Үүнээс харахад Мөнхийн Эзэн хүнийг огт хэрэггүйд тооцож бүтээгээгүй юм.

Хэрэв та библид итгэдэг бол хүний амьдрал гэдэг ариун нандин, ариун нандин байдлаас ч илүүтэйгээр гайхамшигт дүр төрхөөр бүтээгдсэн гэдэгт итгэх хэрэгтэй! 

Тиймээс хүмүүс бид Ертөнцийн Мөнхийн Эзэнтэй адил төстэйгээр бүтээгдсэн 

бяцхан–хэн нэгийг 

чимээгүйгээр устгах нь үнэхээр сэтгэл шимшрүүлэм, туйлийн харамсалтай явдал юмаа.

Үргэлжлэл бий…

Wednesday, March 18, 2009

Нэгэн эр байжээ

Тэр дөнгөж сая шоронд орж ирсэн хоригдол байлаа. Хэзээ эндээс гарах, ийм жижигхэн өрөөнд яаж байхаа мэдэхгүй байсан тэр хоригдол харгалзагчдаа нэгэн хүсэлт тавьжээ.
  • Ямар ч асуудал гаргахгүй тул шоронгийн хашаанд нэг жижигхэн цэцэрлэг хийхийг зөвшөөрч өгөөч.
Ажилд ороод удаагүй байсан харгалзагч түүнийг нь зөвшөөрч. Тэгээд тэр эхлээд арчилгаа багатай боловч сайн ургадаг чинжүү, сонгино тарьжээ.
Үр тариад ургаж байгааг нь хараад, түүгээрээ дамжуулан сэтгэл хангалуун байдлыг олдог болжээ. Тэгээд дараа жил нь янз бүрийн сарнай цэцэг тарьж, бас жижиг бут модны үрийг хүртэл тарьжээ. 
Тийнхүү тэр эр нэг жил, хоёр жил цэцэрлэгээ сайтар гэгч арчилжээ. Түүнийг хийнгээ нэгэн зүйлийг ойлгож авчээ. 
  • "Тиймээ би одоо хэдийгээр эрх чөлөөтэй биш боловч энэ цэцэрлэгийг арчилж байгаатай адил би өөрийгөө арчлах хэрэгтэй юм байна. Бас ингэж үр тарьсаны дараа түүнийг ажиглан харж үр дүнг нь хардаг цэцэрлэгчийн адил эгэл жирийн боловч хичнээн урам зориг баяр баясгалан өгдөг гээч"
Шоронгийн хашаанд жижигхэн цэцэрлэгт ямар нэг зүйлийг тарьдаг байсан тэр 17 жилийн дараа тэндээс суллагджээ. 

Тэр 1993 онд Нобелийн шагнал хүртжээ. 

Энэ хүн бол Өмнөд Африкийн "анхны хар арьст" ерөнхийлөгч Нельсон Манделла байлаа.

Tuesday, March 17, 2009

Хань минь!

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлонгийн өмнө хүн төрөлхтөн сул дорой билээ. Бусдад тохиолддог гэж бодож байсан хорт хавдар надад тусна гэж зүүдлээ ч үгүй явлаа. Анхны шарлагын эмчилгээгээ дуусаж, эмнэлэгээс гараад долоо хоног өнгөрөхөд үс  минь нь унаж эхэллээ. Өглөө бүр дэрэн  дээрээсээ туг тугаар нь үсээ түүдэг байлаа. Нөхөр минь харчих вий гэж хурдан гэгч нь хаяна. 

Сургаал заадаг нөхөр минь чуулганы хүн бүрт санаа тавих гэсээр завгүй, хажуугаар нь намайг асрах гэсээр шөнө нойргүй. Өдөр болгон улаан нүдтэй явахыг нь харахаар сэтгэл өвдөх юм.

  • Хог хаяхдаа харсан чиний минь үс хогноос их байна шүү.
  • Харчихсан уу? Мэдэгдүүлэхгүй гэж бодсон юмсан. Толгой угаахаар амар болоод сайхан байнаа.
  • Үсийг чинь харсан миний сэтгэл өвдөж байхад миний минь сэтгэл ямар байгаа бол.

Би энэ далимыг ашиглан нөхрөөсөө нэгэн хүсэлт тавилаа.

  • Үнэндээ бол сэтгэл санаанд тийм ч сайхан юм алга. Миний хань үсийг минь хусаад өгчих, тэгвэл нэг талаар сэтгэл амар болох юм шиг.

Орой нь нөхөр маань үсийг минь хусаж өгөхөөр боллоо. Унсаар илт шингэрсэн үсийг минь хусаж байхдаа гар нь чичирч байгааг мэдрэх тэр мөчид унжсан үснийхээ араар нулимс унагааж билээ.

  • Толгой сэнгэнээд ямар сайхан юм бэ! Эртхэн хусдаг байж. Хахахаха.

Тэр юу ч болоогүй мэт дүр үзүүлж инээмсэглж байсан боловч санаа нь зовж байлаа. Туг тугаар унасан үсээ хараад халзан толгойтой би ямар харагдаж байгаа бол гэж сэтгэл минь зовов.

  • Миний хань надад жижиг толь өгөөч. Ямар болсноо хармаар байна.
  • Чиний минь толгой хөөрхөн хэлбэртэй болохоор үсээ хуссан ч гэсэн хөөрхөн байна, санаа битгий зов.

Тэгж хэлээд нөхөр минь толь өгсөнгүй. Нөхрийгөө гарсны дараа толинд өөрийгөө хараад шинэ төрхөндөө гайхаж, юу ч юм их юм байхгүй болсон мэт санагдаж уйллаа. Уйлах дууг минь сонсоод гайхсан нөхөр маань хурдан гэгч гүйж ирж тэврэн авав.

  • Энэ бүтэн-сайнд цуглааны хүмүүс намайг хараад яана аа. Пасторын эхнэр байж үсээ хусаад байхдаа яадаг юм гэвэл яана аа... санаа зовж байна.

Нөхөр маань юм хэлсэнгүй. Бүтэн-сайны өглөө боллоо.

  • Эгчээ, энэ малгайг нэг өмсөөд үздээ. Хамгийн гоёыг нь авсан юмсан. Зохих болов уу яах бол.

Бүтэнсайнд завгүй байдаг нөхрийн минь оронд намайг асрах гэж ирсэн дүү минь малгай авчирсан байлаа.

  • Намайг үсээ хуссаныг яаж мэдээ вэ?
  • Хүргэн ах өчигдөр орой яриад, хамгийн гоё малгайг сонгож аваад ирээрэй гэж хэлсэн юм.

Үүнийг сонсоод сэтгэл минь ихэд догдоллоо. Өвдсөнөөс хойш нөхрөөсөө болон ойр дотно хүмүүсээсээ авсан хайр халамж минь хичнээн их болохыг улам бүр мэдэрсээр л байна. Тэгээд өвчтэй байгаа үеийнхээ төлөө талархах үе ч олон байна. 

Нөхрийхөө хайрын малгайг өмсөөд чуулгандаа очлоо. Их Эзэний өдрийн магтаалын дуу, гуйлт үргэлжлэв. Гуйлтын үед нулимс урссаар, хүмүүс харчих вий гэж хурдан гэгч нь арчиж, нөхөртөө харуулахгүй юмсан гэсэндээ толгойгоо дээш өргөлгүй гуйж суулаа. Тэгтэл гэнэт хүмүүс шуугиад явчихлаа.

  • Эгчээ хүргэн ах!

Би хэлэх ч үгээ олсонгүй. Индэр дээр сургаал заахаар гарч ирсэн нөхөр маань халзан толгойтой зогсож байлаа. "Хань минь!" Хэлэх үг ч олдсонгүй. Юу хийхээ ч мэдсэнгүй. 

Тэр намуухан дуугаар ингэж эхэллээ.

  • Энэ долоо хоногийн турш сургаалаа бэлтгэж байхдаа Мөнхийн Эзэнээс авсан үеээ хуваалцмаар байна.

Нулимс цийлэгнэсэн нүдээр хүмүүсийг харж зогссон нөхөр маань цааш нь үргэлжлүүлэн

  • Та бүхэн мэдэж байгаа. Миний эхнэр хорт хавдар туссан. Үс нь ихээр унасан тул яах ч аргагүй үсийг нь хуслаа. Би өөрийн гараар үсийг нь хусахдаа сэтгэл минь урагдах шиг болсоон. Нөхөр нь байж юугаар ч туслаж чадахгүй сул дорой дүр төрхөө л харлаа. Гэтэл өчигдөр өглөөний цуглааны дараа үсчинд очоод, үсээ хусуулсан. Эхнэрийнхээ төлөө үсээ хуссан боловч Мөнхийн Эзэн надад Есүсийн хайрыг санууллаа. Өнөөдөр та бүхэн миний энэ төрхөөр дамжуулан Мөнхийн Эзэн биднийг хайрладаг гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Тэр хайраас өөр үнэний зам гэж үгүй билээ гэлээ.
Гэр бүл-аз жаргал сэтгүүлээс...

Thursday, March 12, 2009

Соломоны гуйлт

"Миний эцэг Давидад
Та агуу их хайр энэрэлийг хүртээсэн.
Мөн намайг түүний оронд хаан болголоо.
Одоо Мөнхийн Эзэн минь ээ
миний эцэг Давидад өгсөн
Таны амлалт биелэгдлээ.
Учир нь Та намайг газар дэлхийн шороо шиг
үй олон ардын хаанаар томиллоо.
Энэ ард түмний өмнө би орж гарч байхад
мэдлэг билиг ухааныг надад өгөөч.
Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах вэ?"

Хариуд нь Мөнхийн Эзэн

"Чи эд баялаг,
хөрөнгө зоорь,
алдар хүнд,
өстөнүүдийнхээ үхлийг болон
өөртөө урт насыг хүсэлгүй
харин чамайг хаанаар нь томилсон
Миний ард түмнийг удирдахын тулд
өөртөө мэдлэг,
билиг ухааныг гуйн
сэтгэлдээ ийн санаж байгаа учраас мэдлэг,
билиг ухаан чамд өгөгдөнө.
Урьд хожид ямар ч хаадын
эдэлж байгаагүй
эд баялаг,
хөрөнгө зоорь,
алдар хүндийг би чамд өгнө"
Шастирын Дэд 1:10-12

"Мэдлэг, билиг ухаан" гэдэг нь "Мөнхийн Эзэний Үгнээс суралцаж, таниж мэдэх, зөвхөн Түүний замаар явж, тушаалуудыг нь биелүүлэх, Түүний үгээр сайн мууг, зөв буруугын ялгааг таньж мэдэх" гэсэн утгатай.