Tuesday, March 17, 2009

Хань минь!

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлонгийн өмнө хүн төрөлхтөн сул дорой билээ. Бусдад тохиолддог гэж бодож байсан хорт хавдар надад тусна гэж зүүдлээ ч үгүй явлаа. Анхны шарлагын эмчилгээгээ дуусаж, эмнэлэгээс гараад долоо хоног өнгөрөхөд үс  минь нь унаж эхэллээ. Өглөө бүр дэрэн  дээрээсээ туг тугаар нь үсээ түүдэг байлаа. Нөхөр минь харчих вий гэж хурдан гэгч нь хаяна. 

Сургаал заадаг нөхөр минь чуулганы хүн бүрт санаа тавих гэсээр завгүй, хажуугаар нь намайг асрах гэсээр шөнө нойргүй. Өдөр болгон улаан нүдтэй явахыг нь харахаар сэтгэл өвдөх юм.

  • Хог хаяхдаа харсан чиний минь үс хогноос их байна шүү.
  • Харчихсан уу? Мэдэгдүүлэхгүй гэж бодсон юмсан. Толгой угаахаар амар болоод сайхан байнаа.
  • Үсийг чинь харсан миний сэтгэл өвдөж байхад миний минь сэтгэл ямар байгаа бол.

Би энэ далимыг ашиглан нөхрөөсөө нэгэн хүсэлт тавилаа.

  • Үнэндээ бол сэтгэл санаанд тийм ч сайхан юм алга. Миний хань үсийг минь хусаад өгчих, тэгвэл нэг талаар сэтгэл амар болох юм шиг.

Орой нь нөхөр маань үсийг минь хусаж өгөхөөр боллоо. Унсаар илт шингэрсэн үсийг минь хусаж байхдаа гар нь чичирч байгааг мэдрэх тэр мөчид унжсан үснийхээ араар нулимс унагааж билээ.

  • Толгой сэнгэнээд ямар сайхан юм бэ! Эртхэн хусдаг байж. Хахахаха.

Тэр юу ч болоогүй мэт дүр үзүүлж инээмсэглж байсан боловч санаа нь зовж байлаа. Туг тугаар унасан үсээ хараад халзан толгойтой би ямар харагдаж байгаа бол гэж сэтгэл минь зовов.

  • Миний хань надад жижиг толь өгөөч. Ямар болсноо хармаар байна.
  • Чиний минь толгой хөөрхөн хэлбэртэй болохоор үсээ хуссан ч гэсэн хөөрхөн байна, санаа битгий зов.

Тэгж хэлээд нөхөр минь толь өгсөнгүй. Нөхрийгөө гарсны дараа толинд өөрийгөө хараад шинэ төрхөндөө гайхаж, юу ч юм их юм байхгүй болсон мэт санагдаж уйллаа. Уйлах дууг минь сонсоод гайхсан нөхөр маань хурдан гэгч гүйж ирж тэврэн авав.

  • Энэ бүтэн-сайнд цуглааны хүмүүс намайг хараад яана аа. Пасторын эхнэр байж үсээ хусаад байхдаа яадаг юм гэвэл яана аа... санаа зовж байна.

Нөхөр маань юм хэлсэнгүй. Бүтэн-сайны өглөө боллоо.

  • Эгчээ, энэ малгайг нэг өмсөөд үздээ. Хамгийн гоёыг нь авсан юмсан. Зохих болов уу яах бол.

Бүтэнсайнд завгүй байдаг нөхрийн минь оронд намайг асрах гэж ирсэн дүү минь малгай авчирсан байлаа.

  • Намайг үсээ хуссаныг яаж мэдээ вэ?
  • Хүргэн ах өчигдөр орой яриад, хамгийн гоё малгайг сонгож аваад ирээрэй гэж хэлсэн юм.

Үүнийг сонсоод сэтгэл минь ихэд догдоллоо. Өвдсөнөөс хойш нөхрөөсөө болон ойр дотно хүмүүсээсээ авсан хайр халамж минь хичнээн их болохыг улам бүр мэдэрсээр л байна. Тэгээд өвчтэй байгаа үеийнхээ төлөө талархах үе ч олон байна. 

Нөхрийхөө хайрын малгайг өмсөөд чуулгандаа очлоо. Их Эзэний өдрийн магтаалын дуу, гуйлт үргэлжлэв. Гуйлтын үед нулимс урссаар, хүмүүс харчих вий гэж хурдан гэгч нь арчиж, нөхөртөө харуулахгүй юмсан гэсэндээ толгойгоо дээш өргөлгүй гуйж суулаа. Тэгтэл гэнэт хүмүүс шуугиад явчихлаа.

  • Эгчээ хүргэн ах!

Би хэлэх ч үгээ олсонгүй. Индэр дээр сургаал заахаар гарч ирсэн нөхөр маань халзан толгойтой зогсож байлаа. "Хань минь!" Хэлэх үг ч олдсонгүй. Юу хийхээ ч мэдсэнгүй. 

Тэр намуухан дуугаар ингэж эхэллээ.

  • Энэ долоо хоногийн турш сургаалаа бэлтгэж байхдаа Мөнхийн Эзэнээс авсан үеээ хуваалцмаар байна.

Нулимс цийлэгнэсэн нүдээр хүмүүсийг харж зогссон нөхөр маань цааш нь үргэлжлүүлэн

  • Та бүхэн мэдэж байгаа. Миний эхнэр хорт хавдар туссан. Үс нь ихээр унасан тул яах ч аргагүй үсийг нь хуслаа. Би өөрийн гараар үсийг нь хусахдаа сэтгэл минь урагдах шиг болсоон. Нөхөр нь байж юугаар ч туслаж чадахгүй сул дорой дүр төрхөө л харлаа. Гэтэл өчигдөр өглөөний цуглааны дараа үсчинд очоод, үсээ хусуулсан. Эхнэрийнхээ төлөө үсээ хуссан боловч Мөнхийн Эзэн надад Есүсийн хайрыг санууллаа. Өнөөдөр та бүхэн миний энэ төрхөөр дамжуулан Мөнхийн Эзэн биднийг хайрладаг гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Тэр хайраас өөр үнэний зам гэж үгүй билээ гэлээ.
Гэр бүл-аз жаргал сэтгүүлээс...

1 comment:

Íàðà said...

Nulims tsiilegneed yawchihiin..
Unshaad uzsen nulims ooriin medelgui garchiinaa gehler setgeld tun ch ih hurchine gsn ug tiimee. Yesusiin hairiig bodohler bayriin nulims ursahiin... Unen ter hairiig busdad damjuulj chadahgui baigaa shde gej bodohler gashuudliin nulims ch ym shig.. Yu yunas ch iluu hair, hairiin setgel hair l chuhal ymda..tmee =)