2. Үр хүүхэд бол Мөнхийн Эзэнээс ирсэн Ивээл ба Бэлэг
Амьдрал хайраар үргэлж бялхаж байдаг. Анхны гэр бүлд Мөнхийн Эзэн “өсөж, үрж, өнөр өтгөн бол” (Эхлэл 1:28) гэсэн. Хамгийн анхны ЭЭЖ хүүгээ төрүүлчихээд, "Мөнхийн Эзэний ерөөлөөр би хүүтэй боллоо." (Эхлэл 4:1) гэж хэлж байсан.
Ертөнцийн Эзэний эрх мэдэл хүн төрөлхтний амьдралын эх булаг билээ. Учир нь бүх зүйлс Мөнхийн Их Эзэний эрх мэдлийн дагуу оршин байдаг. Тэрээр Гэмийг хүртэл таслан зогсоодог. Жишээ нь: Зөнч Амос Аммоны хөвгүүдийг буруушааж "Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй … Гиладын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн" (Амос 1:13).
"Харагтун, үр хүүхэд бол Мөнхийн Эзэнээс ирсэн БЭЛЭГ.
Хэвлий дэх үр жимс бол БЭЛЭГ юм."
Дуулал 127:3
No comments:
Post a Comment