Tuesday, March 24, 2009

Онцгой нандин бүтээл

Библи бидэнд АБОРТ нь буруу гэдгийг зааж өгдөг. 

Энэ сэдэв их олон замаар, олон утгаар хэлэгдсэн байдаг. Зарим хүмүүс аборт гэдэг үг библид огт бичигдээгүй гэж үздэг. Энэ нь үнэн. Гэвч “Гурвал” гэдэг үг библид бичигдээгүй боловч “Гурвал”–ын талаар сургадаг. Үүний адил “аборт” гэж үг библид байдаггүй боловч аборт нь буруу юм гэдгийг олон талаар харуулсан байдаг.

Хэвлий дэх хүүхдийг устгаж, үгүй хийх нь туйлын буруу болох учир шалтгааныг библиэс харцгаая.

1. Библид хэлэхдээ хүн төрөлхтөний амь амьдрал нь бусад бүтээлүүдийнхээс огт өөр гэдэг. Учир нь хүн төрөлхтөн Мөнхийн Эзэний дүр төрхтэй адил төстэйгээр бүтээгдсэнд байгаа юм.

Эхлэл номонд эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн тухай гардаг (Эхлэл 1:26-31, 2:4-25). "Мөнхийн Эзэн хүнийг Өөртэйгөө адил төстэйгээр бүтээсэн…эрэгтэй, эмэгтэй хүнийг Тэр бүтээсэн " (Эхлэл 1:27).

Бүтээх гэдэг үг нь 2 утгаар хэлэгдсэн байна. Тодоруулбал Мөнхийн Эзэн энэ дэлхий дээрх бүх бүтээлүүдээ бүтээхдээ өсөж үржихээр бүтээсэн боловч харин эрэгтэй, эмэгтэй хүнд л тэдгээр бүтээлүүдийг захирах эрх мэдлийг өгсөн.

“Гэм” хүртэл Мөнхий Эзэний дүр төрхийг биднээс зайлуулж чадаагүй юм. "Мөнхийн Эзэнтэй адил төстэй дүр төрхтэй байхдаа бид үг хэлээрээ Мөнхийн Эзэн Аавыгаа магтан хүндэлдэг бол тэр хэлээрээ бид Түүний бүтээсэн хүнийг харааж зүхдэг... Ах дүү нараа ийм байх нь зохисгүй." (Яахоб 3:9-10).

Мөнхийн Эзэний дүр төрх! Энэ нь хүн байна гэсэн утга учир! Бид зүгээр л нэг эсүүдийг, булчингуудыг цуглуулаад баглачихсан санамсаргүй бүтээлүүд биш. Үнэндээ бол хүн төрөлхтөн бид Ертөнцийн Мөнхийн Эзэний гайхалтай бодлоос урган гарч, амьд байх зорилготойгоор бүтээгдсэн билээ.

Дуулал номд хүн бид хичнээн онцгой нандин болохыг илэрхийлдэг. "Хүн гэгч хэн болоод Та түүнд санаа тавьж, хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжлана вэ? Та түүнийг Ертөнцийн Мөнхийн Эзэнээс арай дор болгож, алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ. Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг. Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь бүх хонь ба үхэр мөн хээрийн араатан амьтад, тэнгэрийн шувууд болон далайн загас, усан замаар сэлэгч бүхэн юм. Мөнхийн Эзээн, бидний Их Эзээн таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!" (Дуулал 8:4-7).

Ертөнцийн Мөнхийн Эзэн зөвхөн бүтээгээд зогсоогүй  биднийг үнэ цэнэтэйд тооцсон. Библид “Мөнхийн Эзэн биднийг үнэхээр их хайрласан, Тэр бидний төлөө цорын ганц хүүгээ илгээж, тэр хүү нь бидний төлөө амиа алдсан” (Рoм 5:6-8) гэдэг. Үүнээс харахад Мөнхийн Эзэн хүнийг огт хэрэггүйд тооцож бүтээгээгүй юм.

Хэрэв та библид итгэдэг бол хүний амьдрал гэдэг ариун нандин, ариун нандин байдлаас ч илүүтэйгээр гайхамшигт дүр төрхөөр бүтээгдсэн гэдэгт итгэх хэрэгтэй! 

Тиймээс хүмүүс бид Ертөнцийн Мөнхийн Эзэнтэй адил төстэйгээр бүтээгдсэн 

бяцхан–хэн нэгийг 

чимээгүйгээр устгах нь үнэхээр сэтгэл шимшрүүлэм, туйлийн харамсалтай явдал юмаа.

Үргэлжлэл бий…

1 comment:

Anonymous said...

Bi ch bas abortiig saishaadaggui. Gehdee neg emzeg asuult baihiin: hervee hen neg busguin hevlii deh huuhed huchirhiilliin ur dun baival yah ve?

Amaraa