Tuesday, May 27, 2008
Sunday, May 25, 2008
Хайрт нөхрийн минь хуваалцсан үгнээс...
"Христчин байна гэдэг нь уучлашгүйг уучилна гэсэн үг ээ!"
Wednesday, May 21, 2008
Monday, May 19, 2008
Ариун чанар
- Мөнхийн Эзэн тушаасан.
"Би аливаа муу хүслээс ангид орших туйлын ариун чанартай учраас та нар бас ийм байхтун!"
1 Петр 1:16
- Мөнхийн Эзэн хангадаг.
"Ертөнцийн Эзэн бидэнд хязгааргүй хайр ивээлээ үзүүлж, Есүс Христээр дамжуулан өөрийн хүүхдүүд болгохоо бас шийджээ. Ертөнцийн Эзэн хайрт хүүгээ өгөхдөө бидэнд хир зэрэг хайртай болохоо хайртай болохоо харуулсан билээ."
Эфэс 1:5
- Мөнхийн Эзэн урамшуулдаг.
"... Ертөнцийн Эзэний хүчээр сэтгэл санаагаа цоо шинэ болгон, Түүний зан чанарыг хүлээн авчээ. Энэ бол Ертөнцийн Эзэний адил цэвэр ариун, үнэнч шудрага байна гэсэн үг ээ."
Эфэс 4:24
Friday, May 16, 2008
Tuesday, May 13, 2008
16:1 Есүс биднийг бүдрэхээс хамгаалж, Үгээ хэлсэн.
Monday, May 12, 2008
Ням гаргийн сургаалаас...
"Итгэлийн Үнэ Цэнэ" номын зохиогч richard wurmbrand
Sunday, May 11, 2008
15:1 Есүс бол усын үзмийн мод ба Түүний Эцэг нь цэцэрлэгч.
15:5 Есүс усан үзмийн мод, бид мөчир нь учраас Түүнтэй холбоотой болсон бид үр жимстэй амьдрах нь чухал.
Friday, May 9, 2008
- "Мөнхийн Эзээн, би Таны сүмийг барьж босгох болно"
- "Мөнхийн Эзээн, Та надаар сүмээ байгуулаач"
- "Мөнхийн Эзээн, Та өөрийн сүмээ барьж босгооч"
- Матай 16:18 "...Чи бол Петр. Энэ хадан дээр Би өөрийн сүмээ босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй."
- Үйл явдал 15:4 "...Ертөнцийн Эзэн тэднээр юу хийлгэснийг ярьж өгөв."
- Үйл явдал 20:28 "...Тэр хүмүүсийг харж хамгаалахыг Ертөнцийн Эзэний Ариун Сүнс та нарт даалган ахлагчаар томилжээ."
- Эфэс 2:21-22 "Байшингийн бүх хэсэг тэр чулуун дээр тулж байдгийн адилаар Түүнд итгэгч бүх хүн нэгдэн Есүс Эзэнд зориулан босгож буй нэгэн ариун сүм мэт болно. Ариун Сүнс та нарыг Есүс Эзэнтэй холбож, дотор нь Ертөнцийн Эзэн байнга оршигч сүм болгожээ."
- Холосас1:18 "Хүний оюун ухаан биеийг удирддагын адилаар одоо Есүс Христ өөрийнхөө бие мэт болсон хүмүүсийн тэргүүн билээ. Ертөнцийн Эзэний дахин амилуулсан анхны хүн бол Есүс учраас өөрийнхөө хүмүүст бас ёр бусын амьдрал өгч чадна."
Үргэлжлүүлэн 1Петр 2:4-10, 1Коринф 6: 15-16... гэх мэт библи дээрх сүмийн талаарх ишлэлүүдийг харахын бол хэнээс ч хамааралгүйгээр Ертөнцийн Эзэн өөрөө ажлаа хийдэг байх юм. Харин бидний сүмийн төлөөх гуйлт (тэр дундаа ахлагч, удирдагч, пасторуудын гуйлт) эрүүл эсэхэд асуудал байгаа бололтойдог.
Олон амжилттай яваа, амжилт нь үргэлжилсээр яваа сүмүүдийн хувьд пасторуудынх нь "Мөнхийн Эзэн минь, Та өөрийн сүмээ барьж босгооч." гэсэн гуйлтын үр дүнгүүд байдаг байна. Харин таны хувьд зүрх сэтгэл дэх гуйлт чинь хэрхэн өрнөж байна.
Магадгүй та сүмийн пастор биш, бяцхаан эсийн бүлгийн ахлагч ч байж болно. Зөвхөн таны зүрх сэтгэл дэх төлөв даруу гуйлт Их Эзэний зүрхийг хөдөлгөж чадах бус уу!
Нараа пасторын гэрчлэлээс иш татав.
Гэмээ илчлэн
Уучлагдах явдал
Гэмээ илчлэн, уучлагдах тухай миний бодол.
Гэмийн харанхуй дунд байхдаа гэмээ илчлэх талаар бид үнэндээ шудрага байж чаддаг уу? Хэрэв бидний зүрх сэтгэлийн хандлага гэмээ илчлэх тэр шугам нь дээр бодитойгоор зогсож чадахгүй байгаа бол энэ жинхэнэ гэмийн илчлэлт, хүлээн зөвшөөрөх явдал болж чадах билүү?
Мэдээж хүмүүс бие биенээ гаднаас нь ажиглан харж чаддаг. Харин Мөнхийн Эзэн бидний зүрх сэтгэлийн гүнийг ажиглан харсаар... Ертөнцийн Эзэн биднийг хэлж, ярьж байх яг тэр мөчид зүрх сэтгэл дотроо юу бодож байгааг дэндүү сайн таниж, мэдэж чаддаг. Иймээс Ертөнцийн Эзэнийг тэнэг гэж бодон, хуурах гэсний хэрэггүйсэн. Хэрэв бидний зүрх сэтгэл хэлж, ярьж байгаа шугамтайгаа нэг зураас дээр байж чадаагүй бол бид зөвхөн хэн нэгнийг хуураад зогсохгүй, өөрийгөө ч мэхлэж, түүгээр ч барахгүй Мөнхийн Эзэнээ хууран, мэхлэж байгаа хэрэг мөн. Тэгвэл бид яах ёстой вэ? Бидий зүрх сэтгэл хэнээр ч хэлүүлэлтгүйгээр энэ нь буруу гэж хашгирсаар байдаг. Бид оюун бодолдоо гэмээ зогсоох тухай шийдэх боловч сэтгэлийн хөдөлгөөндөө автан зогсоож чадахгүй гэмтэйгээ зууралдсаар байх тохиолдол бий. Яаж бид сэтгэл хөдлөлөө өөрчилж, жинхэнэ оюун санаа, зүрх сэтгэл, хэл яриагаа болон амьдралаа нэг шугам нь дээр баттай зогсоож чадах вэ? Үүнд би хоёр хариулт өгөхийг хүсч байна.
· Гэмээсээ бүрмөсөн эргэж буцах шийдвэртэй тууштай бай. Юуг буруу үйлдснээ зөв зүрх
сэтгэлээр тунгаан бод. Жоганбаптизийн хэлснээр (библид хэлснээр-Матай 3:8, Луух 3:8) “...чөлөөлөгдөхийг хүсвэл гэмт амьдралаа орхигтун”. Эдгээр нь гэмтэй шууд холбогдож байна. Татвар хураагч Захчай гэмт байдлаа Есүст илчлэн, бүрмөсөн хаяж, бүх хууран мэхлэж авсан татвараа 4 дахин нэмж төлөхөөр шийдсэн талаас жишээ авч болно.
· Өөрсдийнхөө цорын ганц сонголт болох мөнхийн амьдрал болох эрдэнэсийн зүг сэтгэл
хөдлөл болон зүрх сэтгэлээ чиглүүлэх нь дээр. “Хүний баялаг байгаа газарт зүрх сэтгэл нь оршино” гэдэг шиг хэрэв миний зүрх сэтгэл дэх баялаг Мөнхийн Эзэний Хаант улсад байлгахын хүсч байаа бол шийдвэртэй үнэнч тууштай бай. Хэрэв бүхий л сэтгэл зүрхээрээ, бүхий л оюун бодлоороо, бүхий л чармайлалтаараа гэмээсээ эргэн буцаж, гэмтэйгээ тэмцэж, таслан зосоож чадах аваас бидний эд баялаг гэмт байдал байхаа больж, харин Есүс Христ бидний баялаг болон үлдэх болно.
Энэ нь Есүс Христ амь амьдралыг өгдөг гэсэн үг. “Гэм” хэзээ ч удаан, сайн сайхнаар үргэлжилдэггүй гэдгийг итгэгч хүн бүр мэднэ. Гэм бол Хорлон Сүйтгэгч. Мөнхийн Их Эзэн биднийг зовлон шаналал дундуур байлгаад байхыг хүсдэггүй ээ. Тэр бидэнд хэлэхдээ гэм бол гэм, учир нь гэм бидний амьдралыг сүйрүүлдэг. Үйл явдал 26:20 дээр энэ тухай хэлсэн байдаг. Энэ нь хүн ёсны ухамсарынхаа дагуу илчлэн гаргаж, хийсэн буруу үйлдэлээ эргүүлэн, сайн сайхныг үйлдэн, амьдралаараа гэрчлэн харуулах буюу төлбөрөө ингэж төлсөэ дээр. Зарим нэг өөрийн сурсан зүйлээсээ хуваалцахад: авралыг олно гэдэг нь тууштай шийдвэр ба амьдралын бодит гэрчлэл билээ. Би гэмт амьдралаасаа бүрмөсөн буцсаны дараах амьдрал маань итгэлийн хичээл зүтгэл мөн гэмт байдлаасаа чин сэтгэлээсээ, үнэн зүрхнээсээ эргэж буцсан гэдгээ гэрчлэн харуулах явдал юм. Энэ нь бид уучлалын төлөө амьдарна гэсэн үг биш харин бидний зүрхнээс гарсан үнэн үг амьдралд хэрэгжин, өөрчлөлт гаргах явдал билээ. Бидний үйлдэл нь гаргасан шийдвэрээ баттай дагаж чадах нь бидний ирээдүйн замыг өөрчилдөг.
Гэмээсээ эргэж буцна гэж юу вэ? Зүглэн алхаж байсан гэмт буруу зүг чигээ өөрчлөх гэсэн үг. Хэрэв бид буруу замаар будаагаа тээсээр, үргэлжлүүлсээр байхын бол хичнээн гэмээ илчлэх үйлдэл хийсэн ч гэмт байдал бидэнтэй зууралдсаар, боолчилсоор түүгээр ч барахгүй гэмтэй байдалдаа харамссан, гэмшсэн байдал огт байхгүй л байгаад байна гэсэн үгээ. Ингэсэнээр чиний аврал үгүй болж айдас, хүйдэс байнга дагалдсаар байх биш үү.
Авралыг бид
1. Чин сэтгэлийн гуйлтаараа дамжин, гэмээс чөлөөлөгдөж, Мөнхийн Эзэний Хаант улсад орох
2. Гэмт амьдарлаас чөлөөлөгдөж, аврагдасан ба Есүс Эзэнийхээ төлөө амьдарч, өсөж хөгжиж байж олж авна.
Иймээс би өөрийнхөө амьдралаараа биш Ертөнцийн Эзэний өгсөн амьдралаар амьдрах нь чухал.
Итгэлийн анд St's үгнээс суралцав.
Thursday, May 8, 2008
13:14 Есүс хүмүүсийн хөлийг угаасан шиг бид бас үйлчилнэ.
13:32 Ертөнцийн Эзэн Эцэг хүү Есүстээ яруу алдараа бас өгнө.
13:34 Есүс шинэ тушаалуудыг бидэнд өгсөн. Мөн Есүс биднийг хайрласан шиг бид бие биенээ хайрлах хэрэгтэй.
14:2 Мөнхийн Эзэн Эцгийнхээ дэргэд бидэнд зориулсан байрыг Есүс бэлтгэж байгаа.
14:3 Тэгээд Есүс буцан ирж, биднийг авна.
14:6 Есүс бол зам, үнэн, мөн амьдрал юм. Хэн ч Есүсээр дамжилгүйгээр Мөнхийн Эзэн Эцэг рүү хүрч чадахгүй.
14:7 Хэрэв чи Есүсийг таниж, мэдсэн бол Түүний Эцэг Мөнхийн Эзэнийг ч таньсан гэсэн үг.
14:9 Есүсийг харсан хүн Түүний Эцэг Мөнхийн Эзэнийг харсантай адил.
14:10 Есүс Ертөнцийн Эзэн Эцгийнхээ дотор, Ертөнцийн Эзэн Эцэг нь Есүсийн дотор оршин байдаг.
14:12 Есүст итгэсэн хүн Түүний хийснийг бас хийж чадна. Тэгээд Есүсийг Эцэг рүүгээ буцсныг дараа Түүнээс илүү гайхамшгуудыг үйлдэх болно.
14:13-14 Есүсийн нэр дээр гуйсан бүхнийг Тэр Ертөнцийн Эзэн Эцэгээ алдаршуулахын тулд зайлшгүй биелүүлж өгнө.
14:15 Хэрэв бид Есүсийг хайрлахаар шийдсэн бол Түүний тушаалыг нь дагах ёстой.
14:19 Энэ дэлхийн хүмүүс Есүсийг дахин хэзээ ч олж харж чадахгүй, харин Түүнд итгэсэн хүмүүс бид Түүний харж чадна. Учир нь Есүсийг амьд гэдгийг Түүний хүмүүс л мэднэ.
14:20 Есүс нас бараад дахин амилаад, Ертөнцийн Эзэн Эцгийнхээ дэргэд байгаа шиг бид бас Есүст итгэж, Түүнтэй нэгдснээр дахин амилах болно.
14:21 Есүст үнэхээр итгэсэн хүн Түүний Үгийг дагаж чадна. Тийм л хүнийг Есүс улам ихээр хайрлах болно.
14:27 Есүс бидэнд амар тайвнаа өгсөн. Тэрээр энэ дэлхийд биш харин бидэнд амар тайвнаа өгсөн.
14:31 Ертөнцийн Эзэн Эцэг хайртай болохоо хүн төрөлхтөнд ойлгуулахын тулд Есүс Эцгийнхээ хэлснийг биелүүлдэг.
Tuesday, May 6, 2008
10:7 Есүс бол хонин сүргийн хашааны Хаалга.
10:11 Есүс бол хонин сүргийн сайн Хоньчин, Тэрээр хонин сүрэг мэт хүмүүсийнхээ төлөө амиа өгнө.
10:16 Есүст хонин сүргийн хашаанд нь орох ёстой өөр хонин сүрэг бий. Тэднийгээ бас авчрах болно.
10:17 Есүс өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө.
10:28 Есүс өөрийн хонин сүрэгтээ Мөнхийн амьдрал өгнө.
Monday, May 5, 2008
Ням гаргийн сургаалаас
- Би өөрийн гэмтэй байдлаа олж хардаг.
- Ертөнцийн Эзэний Ариун байдлыг олж мэддэг.
Sunday, May 4, 2008
7:16 Есүс өөрийхөө үгийг биш харин Түүнийг илгээсэн Ертөнцийн Эзэний Үгийг зааж байсан.
7:28 Есүс өөрийн хүслээр ирээгүй харин Үнэнч Шудрага Нэгэн Түүнийг илгээсэн.
7:37 Ангаж цангасан хүн Есүс дээр ирж, Түүний амийн уснаас ундаална.
7:38 Есүст итгэсэн хүнээс амьдрал тэтгэгч ус урсан гарах болно.
8:12 Есүс бол энэ дэлхий дээрх Гэрэл учир Түүнийг дагасан хүн харанхуйд биш Гэрэлт Амьдралд алхах болно.
8:23 Есүс энэ дэлхийнх биш харин Тэр өндөрт өргөгдсөн Нэгэн.
8:26 Есүс Ертөнцийн Эзэн Эцгээсээ сонсон зүйлээ хүмүүстээ хуваалцаж байсан.
8:29 Есүс цаг үргэлж Ертөнцийн Эзэн Эцгийнхээ Үгийг дагадаг байсан.
8:31 Есүст чин үнэнчээр итгэн, дагасан хүн Түүний жинхэнэ дагалдагч.
8:32 Хэрэв чи Үнэн мэдвэл, Үнэн чамайг Чөлөөлнө.
8:51 Есүст итгэн дагасан хүн хэзээ ч үхэхгүй.
8:58 Аврахамыг төрөхөөс ч өмнө Есүс оршин байсан.
9:5 Есүс бол Хорвоогийн Гэрэл.
9:39 Есүс энэ дэлхийд ирснээр Ертөнцийн Эзэнийг мэдэхгүй сохор мэт байсан хүмүүс хараатай болж, бардам сайрхагч нарыг таг сохор мэт болгоно.
Friday, May 2, 2008
4:14 Есүсийн өгсөн амийн уснаас уусан ямар ч хүн цангахгүй, мөнхийн амьдралтай болно.
5:19 Есүс өөрийн хүслээр биш Ертөнцийн Эзэний хүслийн дагуу бүхнийг хийдэг.
6:35 Есүс бол амьдралын талх, тэр талхнаас идсэн хүн хэзээ ч өлсөхгүй, Түүнд итгэсэн нэгэн хэзээ ч цангахгүй.
6:63 Есүсийн Үгийг нь дагасан хүнд амьдрал бэлэглэгч Сүнсээ өгөх болно.
Thursday, May 1, 2008
3:13 Есүс Мөнхийн Улсаас доош бууж ирсэн.
3:16 Хүү Есүст нь итгсэн хүн бүрт үхэл биш Мөнхийн амьдрал бий.
3:17 Мөнхийн Эзэн Есүсийг энэ дэлхий рүү илгээж, Түүгээр дамжуулан хүн төрөлхтнийг аварсан.