"Сонсогтун! Үүдийг чинь тогшиж байгаа хүн бол би билээ. Гэрт байгаа хүн гадаах хүний дууг сонсоод хаалгаа онгойлгон оруулж, хамт хооллож, сайн нөхөд болно. Үүний адил би та нарын амьдралд орохыг хүсэж, хаалгыг чинь тогшиж байна. Та нар намайг өөрсдийн амьдралд оруулбал бид бие биенээ сайн мэдэх болно.
Үзэгдэл 3:20
Есүс Христэд чин зүрхнээсээ итгэдэг, зүрх сэтгэлдээ болон амьдралдаа оруулсан хүн ямар ч үед Түүнд үнэнч, хайртай хэвээрээ байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн Румын болон бусад коммунист улс орон дахь Христэд итгэлт хүмүүсийн хэрхэн зовж, хавчигдан, Есүс Христэд туйлын үнэнч, хайртай байснаа харуулсаар байсан түүхийн тухай пастор хуваалцлаа.
Үүнээс жишээ татахад: "Румыны Христэд итгэгчдийн бүлгийн ахлагч Флореску гэдэг залууг коммунистууд итгэлээс нь болж, мөн бусад итгэлийн ах, эгч, дүү нараа хаана нуугдаж байгааг илчлэхийг тулган шаардаж, төмөр хадаас улайсган хатгаж, зоож, хайрах гэх мэт аймшигтайгаар тарчлаасныхаа дараа цусандаа хутгалдсан түүнийг харанхуй, хуйтэн өрөөнд бөөн өлсгөлөн хархнуудын дунд хаяжээ. Флореску харханд идүүлчихгүйн тулд бүхэл бүтэн хоёр долоо хоног нойргүй арай ядан өөрийгөө хамгаалахыг оролдож байлаа. Үүний дараа коммунистуудын ажилгаа дууссангүй, түүнийг тарчлаах өрөөнд буцаан авчирч, ахин зодож тамласан боловч тэрээр итгэлээсээ урвахгүйлгүйгээр нэг ч үг хэлээгүйд нь коммунистууд бухимдаж, уурлан, түүний 14 настай хүүг авчирч, Флорескугийн нүдэн дээр зодож, ороолгон, тамлаж гарчээ. Хүүгээ хэрхэн орилж, цус нь сад тавин урсаж байгааг харсан Флореску хүүдээ хандан "Александр хүү минь, надад тэдний хүсч байгааг хэлэхээс өөр арга алга, чамайг зодуулахыг тэсч чадахгүй нь" гэж хэлэхэд хүү нь "Ааваа, Та тийм харгис юм битгий хийгээч, Урвагч эцэгтэй гэсэн шившигтэй нэрийг надад зүүлгэх гэж бүү оролд. Тэвч, тэд намайг алсан ч хамаагүй, би тэртэй тэргүй Есүс Их Эзэндээ үнэнч байсаар үхнэ:" гэж хариулан, зодуулсаар байгаад нас баржээ..." ("Итгэлийн Үнэ Цэнэ" номоос)
Есүс Христ бидний зүрх сэтгэлийг хаалгыг байдаг чадлаараа балбаад байдаггүй харин аяарханаар, зөөлхөн тогшсоор байдаг. Харин бидний Түүнд хандах хандлага ямар вэ? Таны зүрх сэтгэлд Есүс Христ байгаа юу?
"Итгэлийн Үнэ Цэнэ" номын зохиогч richard wurmbrand
No comments:
Post a Comment