Friday, May 2, 2008

Иоганы бичсэн өгүүлэг дээрх Есүс гэж хэн бэ?


4:14 Есүсийн өгсөн амийн уснаас уусан ямар ч хүн цангахгүй, мөнхийн амьдралтай болно.
5:19 Есүс өөрийн хүслээр биш Ертөнцийн Эзэний хүслийн дагуу бүхнийг хийдэг.
5:20 Бүх шийдвэрүүд Есүст өгөгдсөн.
5:30 Есүс Мөнхийн Эзэний бодлоор шүүнэ. Учир нь Тэр Ертөнцийн Эзэн Эцэгийнхээ бүх хүслийг дагадаг.
5:36 Мөнхийн Эзэн Есүсийг илгээсэн нь бүхий л үйлсийнхээ баталгаа болгосон.
6:35 Есүс бол амьдралын талх, тэр талхнаас идсэн хүн хэзээ ч өлсөхгүй, Түүнд итгэсэн нэгэн хэзээ ч цангахгүй.
6:37 Есүс рүү ирсэн хүнийг Тэр хэзээ ч түлхэхгүй.
6:40 Энэ дэлхий сөнөсний дараа Өөрт нь итгэсэн хүн нэг бүрт Есүс Мөнхийн амьдрал өгнө.
6:51 Есүст итгэсэн хүн Мөнхийн амьдралыг зайлшгүй авч, Түүний хэлснээр тийм хүнд Өөрийнхөө биеийг өгнө.
6:63 Есүсийн Үгийг нь дагасан хүнд амьдрал бэлэглэгч Сүнсээ өгөх болно.

No comments: